Өнгөрсөн зууны бүтээлүүд

2013-07-13, 01:06
16,207
Үеийн үед л өөрийн мэдлэг ухаан, авъяас чадвар сэтгэн бодох чадвараараа бусдаас ялгарч ирсэн онцгой хүмүүс байдаг. Энэхүү авъяас чадвараа тэд ашиглан олон сонирхолтой бүтээлүүдийг хийсээр ирсэн. Ингээд өнгөрсөн зууны шилдэг бүтээлүүд болон тэдний хэрэглээг сонирхоцгооё.
Өнгөрсөн зууны бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Танкны макет
Дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө танкны макетийг ашиглаж байсан байна. Тухайн үед энэхүү арга нь дайсны талыгаа айлгах шилдэг, арга байжээ. Харин цэргүүд жинхэнэ танкыг, макетнаас ялгах чадвартай болсноос хойш энэ арга хэрэглэгдэхээ больсон нь мэдээж.

www.caak.mn

2. Эмэгтэйчүүдийн эмчийн дадлагын төхөөрөмж
Хэрвээ сайн ажиглах юм бол та эхийн умайд буй бяцхан хүүхдийг олж харна. Харин үүнийг модоор хийдэг бөгөөд олон зууны туршид ирээдүйн эх баригч нар болон эмэгтэйчүүдийн эмч нарын дадлага сургуулилтанд ашигладаг байжээ. Тухайн үедээ хамгийн шилдэг дадлагын хэрэгсэлд тооцогддог байсан байна.

www.caak.mn

3. Үсний хайрцаг
Үсээ самнасныхаа дараа саман дээрх үсээ та яадаг вэ? Мэдээж, хаядаг биз. Тэгвэл 20-р зууны эхэн үеийн бүсгүйчүүд үсээ ийнхүү цуглуулдаг байсан бөгөөд дэр, зүүний хатгуур гэх мэт зүйлийг хийхэд ашигладаг байжээ.

www.caak.mn

4. Гоо сайхны хэмжүүр
“Max Factor”-аас кинонд тоглох жүжигчдийг шалгаруулахын тулд микрометр хэмжүүрийг зохион бүтээжээ. Нүүрийг нь 325 хэв маягаар хэмжиж, тухайн дүрд хэрэгтэй байгаа хүнийг сонгодог байсан байна. Үүний дараа “Max Factor”-ынхон дэлгэцний будалтанд ямар төрлийн будаг хэрэглэх хэрэгтэйг олж мэдсэнээр микрометрийг хэрэглэхээ больжээ.

www.caak.mn

5. Авсан-сейф
19-р зуунд анагаахын салбарт хувьсал өөрчлөлт гарч эхэлсэн. Гайхалтай эмч мэргэжилтэнгүүдийг Америкийн анагаахын сургуулийнхан төгсгөж байжээ. Харин энэ үед туршлага хийхийн тулд нас барагсдын цогцос ихээхэн дутагдаж байсан бөгөөд цаазаар авсан хүмүүсийн цогцсыг л ашигладаг байсан байна. Зарим тохиолдолд дөнгөж оршуулсан хүнийг авснаас нь хулгайлдаг байсан учир авсан-сейф үүссэн аж.

www.caak.mn

6. Өтгөн хатгалтын эсрэг аяга
Эдгээр аягуудыг сурьма будгаар хийдэг байсан бөгөөд дотор нь дарс хийхэд маш хурдан исэж, хөнгөн чанарын өтгөн хаталтын эсрэг бодис болдог байжээ. Үүнийг гэр бүлийн өв хэмээн үздэг байсан учир үр хүүхдүүддээ залгамжлуулан үлдээдэг байсан байна. Ингээд дарс уугаад, ходоод гэдэснийхээ асуудлыг шийдэх нь нэг сумаар хоёр туулай буудсантай л ижил зүйл болж байгаа биз.

www.caak.mn

7. Уяман өвчтөнгүүдэд зориулсан товшлуур
Уяман өвчтөнгүүд энгийн иргэдээс хол байх ёстой учир тэднийг нийгмээс тусгаарлах арга хэмжээг авах нь нэн чухал асуудал байжээ. Гэхдээ л тэд нийгмийн харилцаанд оролцдог байсан учир биедээ энэхүү товшлуурыг авч явах ёстой байсан бөгөөд энэ нь тэднийг бусдаас ялгаж өгч байсан юм.

www.caak.mn

8. Газар тэгшлэгч
Америкчууд өөрсдийн ногоон талбайд ихээхэн хайртай бөгөөд цэвэрлээгүй талбай нь уурыг нь ихээхэн хүргэх биз. Тиймээс Америкчууд талбайн цэвэрлэгээний тал дээр нэлээд анхаарал хандуулдаг бөгөөд ийнхүү тосгоны иргэдэд зориулан төхөөрөмж үйлдвэрлэдэг байжээ. Ингээд дугуй бетоноор газар тэгшилж, үрээ илүү сайн суулгадаг байсан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()