Хамгийн хачирхалтай эмчилгээний аргууд

Өвчин эмгэг гэдэг нь хүн бүтээгдэн бий болсон цагаас л үүдэлтэй билээ. Харин өвчтөнийг эмчлэх, эдгээхийн тулд эрт цагт хамгийн аймшигтай болоод гайхшрал төрүүлэхүйц аргуудыг ашигладаг байжээ. Ингээд та бүхэндээ эртнээс хэрэгжүүлж ирсэн хамгийн хачирхалтай эмчилгээний аргуудыг танилцуулъя. 

Хамгийн хачирхалтай эмчилгээний аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шувууны хоолой

14-р зууны үед Английн физикч нэгэн эр шувууны хоолойд байрлах улаан чулуу нь уналт, таталтыг эмчлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ид шидтэй болохыг олж илрүүлжээ. Тэрээр үүнийг туршиж үзэхэд өвчтөн дорхноо эдгэж, үүний ачаар олон хүнийг анагаасан байна. Тэд шувууны үүрэнд очиж, шувуудыг барьж аван, хоолойноос нь өнөөх улаан чулууг маш хэрцгийгээр гаргаж авдаг байсан аж. 

Шувууны хоолой

2 Хилэн цэцэг

Үнэхээр гайхмаар хэдий ч эрт цагт тус цэцгийг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг сургаж, хүмүүжүүлж, дахин хулгай дээрэм хийхгүй болгодог байжээ. Тус цэцэг нь өөртөө маш их энерги, өвөрмөц шинжийг агуулж байдаг бөгөөд үүнийг харан, үнэрлэж суухад хамаг бие ариусч, халуун дулаан мэдрэмж төрдөг байна. Тиймдээ ч гэмт хүмүүсийг сургахын тулд хилэн цэцэгсийг ашигладаг байсан юм. Өнөөг хэр нь аливаа хүнийг номхруулахын тулд ашигладаг аж.

Хилэн цэцэг

3 Хүн орхоодой

Хүн орхоодой гэдэг нь хүний төрхтэй төстэй ургамал бөгөөд уулын гүнд ургадаг бөгөөд эрт дээр цагаас эхлэн үүнийг идсэн хүн хөгшрөхгүй, урт наслаж, удаан жаргадаг хэмээдэг билээ. Тамир тэнхээг тэтгэн, дархлааг сайжруулдаг гэдгээрээ алдартай эмийн ургамал нь биеийн халууныг нэмэгдүүлдэг учраас их даарч хөрдөг хүмүүст илүү үр дүнтэй байдаг аж. Мөн зүрхний үйл ажиллагааг тэтгэн, цусны эргэлтийг сайжруулдаг төдийгүй цусны эргэлт сайжирснаар оюун санаа цэлмэн, нүдний хараа сайжран, хоолны дуршил нэмэгдэн, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжрадаг байна. Түүнчлэн захын судаснуудын үйл ажиллагаа эрчимжсэнээр хүний биед очих ёстой шим тэжээлийг сайн хүлээж аван, таван цулын эрхтнүүдийг эрүүлжүүлдэг шидтэй эд юм.

Хүн орхоодой

4 Баавгайн үс

Баавгайн чихний ойролцоо газраас үсийг нь хайчилж аваад цээжин хэсэгтээ тавихад уур бухимдал арилж, тайвширдаг хэмээн үзэж эртнээс ашигладаг байжээ. Тиймээс анчдын агнасан баавгайн үс өндөр үнэ хүрдэг байсан гэдэг юм. 

Баавгайн үс

5 Ганц эвэртийн туурай

Эрт дээр цагт хаад ноёд өөрсдийн хоол, дарсаа хортой байгаа эсэхийг шалгахдаа ганц эвэртийн туурайг ашигладаг байжээ. Хэрэв тус зүйл хортой байвал ганц эвэртийн туурай халуу төөнөж, өнгө нь хувирч эхэлдэг байсан аж. 

Ганц эвэртийн туурай

6 Шувууны өндөг

Шувууны өндгийг шарж, дараа нь үүнийгээ нунтаглаж, нүднэ. Үүнийгээ эрэгтэй хүмүүс бэлэг эрхтэндээ түрхэж, бэлгийн замын халдварын элдэв шарх сорвио эдгээдэг байжээ. Эрт цагт үүнийг хамгийн сайн, үр дүнтэй арга хэмээж, эр хүн бүхэн шахуу хэрэглэдэг байсан юм. 

Шувууны өндөг

7 Сарьсан багваахай

Бид сарьсан багваахай хармагцаа зугтаж, аль болох өөрөөсөө хол байлгахыг хичээдэг. Харин дундад зууны үед шар өвчин туссан хүмүүс амьд сарьсан багваахай гэдсэн дээрээ нааж, үхтэл нь тээж байлгадаг байсан байна. Ингэснээр сарьсан багваахай тухайн хүний өвчинг өөртөө шингээж, улмаар үхдэг аж. Тус аргыг хэрэглэсэн хүмүүс түргэн хугацаанд эдгэрч, тэнхэрч байсан гэдэг. 

Сарьсан багваахай

8 Арслангийн чих

Араатны хаан арслангийн чихийг таслан авч, дүлий хүний чихэн дээр тавьж, удаан байлгахад халуу төөнөж , аажмаар тухайн хүн сонсгол ордог байсан гэнэ. Үүнийг эрт дээр ашиглаж байсан бөгөөд арслангийн сонсгол гайхалтай сайн тул энэ нь нөлөөлж, дүлий хүнийг сонсгол оруулах шидтэй байдаг аж. 

Арслангийн чих

9 Ямааны өлөн гэдэс

Эрт дээр үед жирэмслэлт, элдэв бэлгийн өвчнөөс сэргийлэх үүднээс ямааны өлөн гэдсийг бэлгэвч болгон ашигладаг байжээ. Мөн нэг хэрэглэсэн бэлгэвчээ олон дахин удаа хэрэглэж болдог байсан гэнэ шүү. 

Ямааны өлөн гэдэс

10 Виагра

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас л бэлгийн амьдрал, сулрал зэрэг нь дагалдан үүссэн билээ. Харин эдгээр асуудлыг шийдвэрлэх шидтэй виаграг эртний хүмүүс гар аргаар бүтээж хэрэглэдэг байжээ. Ингэхдээ яншуй, зуун наст, галингейл, шанцай, кардамон зэргийг нийлүүлэн, бага зэрэг элсэн чихэр, базилик нэмж, нухдаг аж. Үүнийгээ архиар даруулан уух бөгөөд гайхалтай үр дүн үзүүлдэг байдаг юм. 

Виагра

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()