Нийгмээс залхаж, зэрлэг байгальд амьдрахаар явсан 3 бүсгүй

Гурван найз хотын амьдралаас ангижирч, Калифорнийн зэлүүд газар хөдөө аж ахуй эрхлэн амьдрахаар шийджээ.  Халуухан бүсгүйчүүд маань зэрлэг байгальд хэрхэн аж төрж буйгаа илэн далангүй инстаграм хуудаснаа нийтэлдэг байна. Мөн тэд ямаа, хонь, альпака, тахиа болон бусад гэрийн тэжээвэр амьтад үржүүлж байгаа аж. Ингээд хотын амьдралаас татгалзсан үзэсгэлэнт бүсгүйчүүд хөдөө нутагт хэрхэн аж төрж буйг сонирхоцгооё. 

Нийгмээс залхаж, зэрлэг байгальд амьдрахаар явсан 3 бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

39 настай Дорис, 31 настай Эми, 28 настай Лекси нар Калифорнийн хөдөө нутагт амьдрахаар шийдсэн бөгөөд аль хэдийн өөрсдийн гэсэн авсаархан фермтэй болжээ. Инстаграмын "Girls Off Grid" хуудаснаа тэд ферм дээр хэрхэн ажилладаг, өөрсдийн хөдөлмөрөөр хэрхэн үр жимс тариалж байгаа тухай дэлгэрэнгүй нийтэлж, халуухан зургуудаа хуваалцдаг байна. 

Тэд одоогоор 65 хонь, 60 ямаа, 40 тахиа, 15 дэгдээхий, 8 гвиней шувуу, 3 альпак, 2 цацагт хяруул, 2 морь, 2 нохой, 2 муур, гахай зэрэг амьтдыг фермдээ үржүүлж байгаа аж. 

Тэд өмнө нь марихуан борлуулж ашиг олдог байсан бөгөөд дотоодын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөс болоод бизнесээ зогсооход хүрчээ. 

Халуухан фермерүүд маань одоо бордоо, самар зарж ашиг олж байгаа гэнэ. 

Бүсгүйчүүд маань инстаграм хуудаснаа халуухан зургуудаа нийтэлсээр байгаа бөгөөд хөдөөгийн хүнд хэцүү ажлын хажуугаар халуухан төрхөө ч хадгалсан хэвээр байгаагаа батлан харуулаад байна. 

Дорис хөдөө аж ахуйгаас маш хол өссөн нэгэн. Тэрээр  Сан Франциско мужийн хамгийн том шар айрагны компанийн эзний охин аж. Тэрээр үргэлж брендийн хувцсаар гангарч, өндөр өсгийт өмсдөг байжээ. 

Аав нь компаниа зарснаас хойш Дорис органик бордоо үйлдвэрлэж, эрүүл хоол тэжээлийг ихээр сонирхох болжээ. Тэрээр өөрийн хүнсний хэрэгцээгээ чадах чинээгээрээ өөрөө бэлдэхээр хичээж байгаа гэнэ. 

Тариаланчдад бордоо зарах ажил хийснээр бүсгүй багагүй эдийн засгийн мэдлэгтэй болсон аж. Тэрээр фермерийн ажлаа амжилттай явуулахын тулд төрөл бүрийн сургалтад сууж хөрсний шинжлэх ухаан, фитопатологи, микробиологийн талаар судалж байна. 

Эмэгтэй хүмүүсийн хувьд фермийн нэлээд хэцүү. Ялангуяа мал амьтан нядлах үед хүндхэн асуудалтай тулгардаг. 

Хамгийн хэцүү нь өөрсдийн тэжээж байсан амьтдаасаа өвчтэй юм уу шархадсаныг сонгон нядлах хэрэгтэй болно. 

Бүсгүйчүүд маань орон нутагтаа төрөл бүрийн лекц семинар зохион байгуулж, фермийн үйл ажиллагаа өргөжүүлэн, тэдэнтэй хамтран ажиллах бололцоог бүрдүүлж байгаа гэнэ. 

Энэ жил тэд 2 байшин барьж, Airbnb дээр түрээслүүлэх зар тавьсан байна. 

Тэд фермерийн зочдод иогийн хичээл заах,  пермакультур, үхэр үржүүлэх тухай фермийн үйл ажиллагааны талаар сургалт явуулах, эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн сургалт, уугуул Америкийн соёлын үндэс, ургамлын ханд бэлтгэх нууц зэргийг заадаг аж. Зоригтой гурван бүсгүй маань хөдөө аж ахуйн бизнесээ цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Мөн тэд халуухан зургуудаа нийтэлж олон мянган дагагчдаа баярлуулсан хэвээр байх нь ээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()