Орон орны хосуудын аз жаргалтай гэрлэлтийн нууц

Орон орны хүмүүс өөр өөрөөр хайрлалцаж, дурладаг. Тэгвэл тэдний гэр бүлээ сайхан харилцаатай байлгах аргууд нь ч бас бага зэрэг өөр байдаг аж. Зарим улс уламжлалаа хадгалсаар одоог хүрсэн бол, зарим нь илүү орчин үеийн арга болох сэтгэл зүйчид хандахыг ч сонгох нь бий. Ингээд танд доорх 10 улсын гэр бүлүүд хэрхэн аз жаргалаа хадгалж, хамтдаа амьдардаг нууцуудыг хэлж өгье. 

Орон орны хосуудын аз жаргалтай гэрлэлтийн нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Франц: Гоо сайхнаас таашаал ав

Франц хосуудын аз жаргалын нууц нь амьдралаас аль болох сайхныг олж харахыг чухалд үздэгт оршдог. "Би ингэх ёстой"-г бус "Би үүнийг хүсч байна" гэдгийг сонгож цагаа сайхан өнгөрүүлэхийг илүүд үздэг хүмүүс билээ. Жишээлбэл: Гэртээ хоол хийхийг хүсэхгүй бол гадуур амттай хоол идэж зугаалах, их цэвэрлэгээний оронд уран зургийн үзэсгэлэн үзэх гэх мэт хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэх боломжуудыг л эрэлхийлдэг ба ямар нэг зүйлийг "ёстой" гэж бодох дургүй байдаг ажээ. Энэ үйлдэл нь гэр бүлийн сайхан харилцаанд маш чухал нөлөөтэй гэдэгт тэд 100% итгэдэг бөгөөд зөвхөн аз жаргалтай нүдээр амьдралыг харах дуртай. 

Франц: Гоо сайхнаас таашаал ав

2 Финлянд: Тайван байж, дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй

"Уур, яаруу бодлоо арилтал, хамтдаа сууцгаая" гэж Финландчууд хэлдэг. Скандинавын орнуудын иргэд энэ сэтгэхүйгээр бүх зүйлдээ ханддаг бөгөөд үүнд гэр бүлийн харилцаа ч багтдаг. Ямар нэг асуудал тулгарахад тэд тайван байж, бие биенийхээ сэтгэл хөдлөлийг дарж, бодит ухаанаар хандахыг эрхэмлэж амьдардаг.

Финлянд: Тайван байж, дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй

3 Энэтхэг: Салалтын тухай хэзээ ч бодож болохгүй

Энэтхэг улс одоо ч гэрлэлтийн уламжлалыг хадгалсаар байгаа билээ. Зарим үед эцэг эхчүүд нь хүүхэддээ эхнэр, нөхөр олж өгч, хүчээр гэрлүүлэх асуудал байгаа ч энэ нь сүүлийн үед багасаж байгаа юм. Гэвч энэ улсын гэр бүлүүд аз жаргалтай, хамтдаа амьдардгийн нууц нь бие биенээ гэх хүндлэлд оршдог ажээ. Энэтхэг улсад гэр бүл салалт бараг гардаггүй. Учир нь хэрэв нэгэнт хүнтэй гэрлэсэн бол аз жаргалаа өөр газраас бус гэр бүлийнхээ хүнээс хайж, насан туршдаа тухайн хүнээ хайрлаж, хүлээн авахын тулд зориулдаг билээ. 

Энэтхэг: Салалтын тухай хэзээ ч бодож болохгүй

4 Герман: Хамт хооллох

Герман хүмүүс үнэхээр хөдөлмөрч, ажилсаг гэдгийг та гадарлах байх. Энэ үндэстний гэр бүлээ хадгалж аз жаргалтай байхын тулд зуунаас зуун дамжин ирсэн уламжлал нь хамт хооллох ажээ. Ялангуяа амралтын өдрүүд болон тэмдэглэлт баяруудыг заавал хамтдаа өнгөрүүлж, хооллох ёстой. Учир нь хамт хооллож байгаа хүмүүс бие биендээ муу зүйл санадаггүй бөгөөд ийнхүү ярилцснаар харилцаа илүү дотно, хүчирхэг болдог гэж үздэг. Энэ уламжлал Итали, Испани улсуудад ч бас бий. 

Герман: Хамт хооллох

5 Израйль: Хүүхдэдээ сайн анхаарч, уламжлалаа дээдлэ

Израйлчууд хүүхдээ хамгийн сайхнаар өсгөхийн тулд бүхнээ зориулдаг. Хэрэв аль нэг айл хүүхдээ зодох, хиртэй халтар хувцастай байлгах зэрэг асуудал гарвал олон нийтийн шүүмжлэлд өртдөг ажээ. Нялх хүүхдийнхээ живхийг аав нар нь сольдог бөгөөд бүхий л чөлөөт цагаа хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлдэг гэнэ. 

Гэрлэлтийн өмнө хоёр талын эцэг эхчүүд боловсрол болон санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэх, хэзээ өрх тусгаарлах гэх мэт бүх л зүйлийг нарийн ярилцдаг учир хамтдаа амьдарч эхэлсний дараа ямар нэг асуудал гардаггүй. Энэ уламжлал нь хөгшдөөс залуу үеийнхэнд дамжин олон зууныг элээж байгаа юм. Израйлчуудын хувьд олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл хамгийн хүчирхэг байдаг тул, аль болох олон хүүхэдтэй болохыг эрмэлздэг гэнэ.

Израйль: Хүүхдэдээ сайн анхаарч, уламжлалаа дээдлэ

6 Өмнөд Солонгос: Өндөр настнаа хүндэтгэх

Өмнөд Солонгос хүмүүсийн хувьд гэр бүлийн өндөр настнуудын хэлсэн үгэнд захирагдах, тэднийг хамгийн дээдээр хүндэтгэх нь хууль болтлоо мөрдөгдөж ирсэн. Хүүхдүүд эцэг, эхээ, эмээ, өвөөгөө хүндэлж, эхнэр нь нөхрөө, гэх мэтээр гэр бүлийн өөрөөс дээш настай хүмүүсийг бүгдийг нь хүндэтгэх ёстой. Энэ уламжлалын дагуу гэр бүл болсон хүмүүс салах тухайгаа эхлээд өндөр настнууддаа мэдэгдэх хэрэгтэй байдаг. Харин настнууд ийм зүйл болгохгүйн тулд өөрийн сургаалиа хэлж, тэднийг хамтад нь байлгах тал дээр анхаардаг гэнэ.

Өмнөд Солонгос: Өндөр настнаа хүндэтгэх

7 АНУ: Сэтгэл зүйчдийг үл тоомсорлох хэрэггүй

Америк гэр бүлүүд харилцааны ямар нэг асуудлын үед сэтгэл зүйчийн туслалцаа авахыг илүүд үздэг. Ихэнх гэр бүлүүд ч өөрийн байнгын ханддаг эсвэл хувийн сэтгэл зүйчтэй байдаг. Өөрийн асуудлыг найз болон ажлын газрийн хүмүүстэйгээ ярилцах нь гэр бүлийн нэр хүнд, амжилтыг бууруулдаг гэж үздэг учир ийнхүү мэргэжлийн хүний туслалцаа авдаг аж. Энэ нь Америкчуудын хувьд асуудлаа хэн нэгэнд хэлж зовоолгүй, өөрийн нэр төрийг сэвтээхгүй байх хамгийн шилдэг арга юм. 

АНУ: Сэтгэл зүйчдийг үл тоомсорлох хэрэггүй

8 Араб: Хамгийн сайхан бүхнээ хайртдаа зориул

Араб бүсгүйн сайхан харцнаас өөр зүйл хүртэх эрх, нөхрөөс нь бусад эрчүүдэд байхгүй. Араб эмэгтэй өөрийн хамгийн  сайхан хувцас, гоёл чимэглэл, өөрийн бие гээд үнэт бүхнээ зөвхөн нөхөртөө л дэлгэн харуулдаг. Эдгээр эмэгтэйчүүд хүсэх юм бол ямар ч боловсрол эзэмшиж болдог бөгөөд гэрийн ажил, хоол хийх зэрэг нь заавал эхнэр хүний үүрэгт тооцогддоггүй. Араб эрчүүд өөрийн эхнэрээ тэжээх хувцаслах гээд амьдралыг нь хангалуун байлгах үүрэгтэй бол харин эхнэр хүн өөрийн гоо үзэсгэлэн, хайр халамж, үнэнч байдлаа нөхөртөө үзүүлэх ёстой гэнэ. 

Араб: Хамгийн сайхан бүхнээ хайртдаа зориул

9 Мексик: Хөгжилтэй байж, хүндээр тусгахгүй байх

Мексик гэр бүлүүдийн эрхэмлэдэг зүйлс бол тайван байдал ба хөгжилтэй зан. Гэхдээ асуудал тулгарсан үед нөхцөл байдлыг хүлээн авах гайхалтай чадвартай учир гэр бүлийн гишүүд хоорондоо сайхан харилцаатай байдаг. Тэд маргааш хийж болох зүйлийг өнөөдөр заавал хийх гэж биеэ зовоох дургүй. Гэвч тэд олон ангит кино, хөлбөмбөг үзэх гэр бүлийн баяр ёслолын үед маш чанга дуутай бөгөөд сэтгэлийн хөдлөлөө гаднаа илэрхийлж чаддаг хүмүүс билээ. Энэ тайван, стрессгүй байдаг нь тэднийг асуудлын үед гарцыг хамтдаа олоход тусалдаг гэнэ. 

Мексик: Хөгжилтэй байж, хүндээр тусгахгүй байх

10 Денмарк: Тухтай байдлыг бүхний түрүүнд тавьдаг

Денмаркын хүмүүс "hygge" гэдэг үгийг их хэрэглэдэг. Энэ нь тав тухтай, дулаахан байдлыг илтгэдэг бөгөөд бусад хэлэнд төстэй бүтэцтэй үг байдаггүй. 

Тэдний хувьд дулаан ороолт, ноосон цамц, олон лаа болон дулаахан дотоод заслаар гэрээ тохижуулах нь гэр бүлийн харилцаанд сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Мөн амьдарч байгаа газраа тав тухтай байх нь сэтгэл санааг тайван байлгаж гэр бүлийн элдэв маргаанаас сэргийлж чаддаг гэж үздэг ажээ. 

Денмарк: Тухтай байдлыг бүхний түрүүнд тавьдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()