Таныг стрессээс ангижрахад туслах энгийн аргууд

Өнөөгийн нийгэмд стресс бухимдалгүй амьдарч байгаа хүн нэгээхэн ч үгүй болов уу. Бид бүгд л эдийн засгийн хямрал, агаарын бохирдол төдийгүй ажил амьдрал дээрх болж бүтэхгүй байгаа бүхнээс болж, бухимдаж, өөрийгөө зовоодог. Тэгвэл стрессээс хэрхэн ангижрах вэ? Хэрвээ та энэхүү асуултын хариултыг мэдэхийг хүсч байвал, бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Бид та бүхэндээ стрессээс ангижрах энгийн аргуудыг танилцуулж байна. 

Таныг стрессээс ангижрахад туслах энгийн аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Толгойдоо орж ирсэн бүгдийг бичих

Хэрвээ та стресстэж, уур бухимдлаа дарж чадахгүй байвал, цаас бал авч хүссэн бүхнээ бичээрэй. Толгойдоо орж ирсэн бодол бүрийг бичиж, юу таныг хамгийн ихээр бухимдуулж байгааг ч мөн тэмдэглэх хэрэгтэй. Ингэснээр таны асуудлууд замхран алга болж, тайвшрах аж. Мөн толгойд байсан бүх сөрөг бодлууд үргэж, одоо л нэг тайван амьсгалах боломж бүрдэнэ. 

Толгойдоо орж ирсэн бүгдийг бичих

2 Амттай хоол идэх

Стрессээс салахад туслах бас нэг арга бол амттай хоол идэх юм. Та уур бухимдал төрүүлж байгаа бүхнийг мартахын тулд амттай хоол идэж, өөрийгөө баярлуулаарай. Үүний дараа та илүү тайвширч, бухимдал чинь арилах болно. 

Амттай хоол идэх

3 Булчингаа чангалах

Та булчингаа чангалж, 10 секунд болоод суллаж, 20 секунд байлгана. Энэхүү аргаар нийтдээ10-20 удаа булчингаа чангалж суллахад уур бухимдал арилж, тайвширдаг байна. 

Булчингаа чангалах

4 Аливааг хүндээр хүлээж авахгүй байх

Та хэдийгээр стресст орох нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч, өөрийн сэтгэл хөдлөлөө хянаж чадна. Хэчнээн бухимдал төрүүлэм үйл явдал болсон ч, үүнийг эерэгээр хүлээж авах хэрэгтэй. Ингэснээр та өөрийгөө стрессээс сэргийлж чадна. Уурлаж бухимдлаа гээд юу ч өөрчлөгдөхгүйг санаарай.

Аливааг хүндээр хүлээж авахгүй байх

5 Бодолд дарахаа болих

Хоёр алгаа хавсарч, "Би энэ тухай бодохгүй" гэж өөртөө хэлж, бодол санаагаа удирдаарай. Мөн нэг гартаа резин зүүж, үүгээрээ өөрийгөө чавхдаж, бодлоо удирдах боломжтой. Хэрэв та сөрөг зүйлсийн тухай бодох гээд байвал, резинээр өөрийгөө чавхдах бөгөөд энэ үед таны тархин дахь бодлууд замхарч, стрессээс салгана. 

Бодолд дарахаа болих

6 Өөрийнхөө дуртай зүйлсийг хий

Бухимдаж, элдвийг бодож суухын оронд будаг цаас нийлүүлж зураг зурж яагаад болохгүй гэж? Эсвэл та зурагт үзэж, хөгжим сонсох гэхчлэн өөрийн хамгийн дуртай зүйлсээ хийж, цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Ингэснээр та хэзээ бухимдаж, уурлаж байснаа ч мартаж, харин ч аз жаргалтай болсон байх болно. 

Өөрийнхөө дуртай зүйлсийг хий

7 Мэдрэлийн эсээ сэргээх

Та долоовор хуруугаараа уруулаа зөөлөн илбэж, таалаарай. Энэ нь таны мэдрэлийн эсийг сэргээж, стрессээс салахад туслана. 

Мэдрэлийн эсээ сэргээх

8 Бухимдахад хүргэсэн зүйлсээ цаасан дээр бичээд хая

Та бухимдахад хүргэсэн зүйлсээ цаасан дээр бүгдийг нь бичиж, эргэцүүлж үзээрэй. Тус асуудлаас гарах арга байгаа эсэхийг ч сайтар бодож, таниас ч хэцүү асуудалтай нүүр тулсан олон хүн тэр хэцүү бэрхийг даван гарсан гэдгийг санах хэрэгтэй. Одоо харин асуудлаа бичсэн цаасаа сайтар базаж, хогийн саванд хийгээрэй. Ингэснээр таны бухимдал багасч, нуруун дээрээс тань хүнд ачаа авсан мэт санагдана. 

Бухимдахад хүргэсэн зүйлсээ цаасан дээр бичээд хая

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()