Дэлхийн хоёрдугаар дайнаас үлдсэн түүхэн зурагнууд

Хүйтэн дайны үеийг бидэнд зураг л өгүүлж чадах ажээ. Тиймээс бид хамгийн алдартай сэтгэл эмтрүүлэм хоёр дугаар дайны үеийн ховор гэрэл зургуудыг хүргэж байна. Танд нэгийг бодогдуулах биз ээ.

Дэлхийн хоёрдугаар дайнаас үлдсэн түүхэн зурагнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Мусульман шашинтай нацистууд
1943 оны 3 сард Германчууд Хорватыг эзэлсний дараа Боснийн Мусульман шашинтнууд Нацистуудын армид нэгдсэн байна. Тэд хэд хэдэн газруудад Еврейчүүдыг устгаж байжээ.



9. Үсээ хусуулж буй Франц бүсгүй
Зурагийг 1944 оны 8-сарын 29 өдөр дарсан бөгөөд Франц эзлэгдэсний дараа энэ бүсгүй Герман офицер болон цэргүүдэд биеэ үнэлснийхээ шийтгэл болгож үсээ хусуулжээ. 



8. Рейхстагийн оройд мандсан ялалтын туг
Москвагаас Берлинийг зорьсон зурагчин Евгений Халдейгийн авсан зураг энэхүү зураг ялалтын зургууд дундаас хамгийн алдартай нь энэ ажээ.



7. Уйлж буй Судет бүсгүй
Судет муж Дэлхийн I Дайны дараа бууж өгсөн Германаас Чехсловакд нэгдсэн муж юм. Харин 1938 онд Гитлер буцааж аван парад хийх үеэр бүсгүй баярласан сэтгэлээ нуулгүй уйлж байна.



6. Уйлж буй Франц эр
Европтоо хамгийн хүчирхэг армитай гэж сайшаагддаг байсан Франц улс ялагджээ. Герман цэргүүд Парис хотруу жагсан орохыг Франц залуу хараад өөрийн эрхгүй нулимс унагаж байна.



5. The Gadget
Та Хирошима болон Нагасакид хаясан атомын бөмбөгийг анхных гэж боддог байх. Гэвч Хирошима болон Нагасакид хаяхаас долоон хоногийн өмнө одооны Шинэ Мексикд атомын бөмбөг туршигдсан байна. Дэлбэрэлтийн цацраг 10 нарнаас ч хурц бөгөөд ойрхи 16 километрд хүчтэй гал тавьж чаджээ.



4. Варшавын хүү
Варшав дахь Еврейчүүд тийм ч амархан бууж өгөхийг хүсээгүй бөгөөд тэд 10 өдөр дарааллан бослого гаргасан байна. Тэд үхэхээ мэдэж байсан ч тэмцэж байсан юм. Зураг Варшавын ядуусын хорооллоос Еврейчүүдийг барьж байгааг харуулсан бөгөөд Германчууд 10-аад настай хүү рүү буугаа чиглүүлжээ. Хүүгийн талаар тодорхой мэдээлэл байдаггүй ч, 1999 онд зурган дээрх хүүгийн төрсөн хүү нь гарч ирсэн байна.



3. Дайны олимп
1940 болон 1944 оны зуны олимп дайнаас болж хойшлогдсон билээ. Харин Польшийн нэгэн лагерын хоригдлууд дунд олимп болсон бөгөөд 7000 хоригдол оролцсон байна. Тэд гар бөмбөг, сагсан бөмбөг, бокс болон  хэд хэдэн спортоор өрсөлдсөн ажээ.



2. Живсэн Армидаль
Австралийн хүчирхэг байлдааны онгоц Японы агаарын хүчинд сөнөжээ. Энэ зургийг тагнуулын онгоц авсан бөгөөд амьд үлдсэн багын гишүүдэд “тусламж замд байгаа” гэсэн зурвасыг үлдээсэн байна.



1. Яков Жугашвили
Дэлхийн II дайн эхлэхэд Сталины том хүү Яков фронтод сайн дураар явж, 1941 оны 7-р сард ангитайгаа цуг дайсанд бүслэгдэж ор сураггүй болсон бөгөөд 1943 онд Германчууд Паулюсаар Яковыг солих санал гаргажээ. Үүний хариуд Сталин "байлдагчийг маршалаар солихгүй" гэсэн юм. Германчууд Яковыг хэдийгээр урвагч гэж зарласан ч олон түмэн түүнийг нэр төртэйгээр үхсэн гэж үздэг байна.



 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()