1
Пентагоны барилгын дизайн
Тухайн барилга нь бусад байгууламжуудаас дизайны хувьд маш өвөрмөц ба одоо ч энэ барилгын зураг төсөл нууц хэвээр байгаа юм. Энэ барилга нь тийм өндөр биш ч хангалттай том оффисын саруулхан өрөөнүүдтэй, 40000 хүн ажилладгаас гадна 10000 машины зогсоолтой гээд бод доо. Пентагон нь "Empire Estate" барилгаас талбайгаараа хоёр дахин их ч үүдний танхим руу явахад ердөө 6 минутаас илүүгүй хугацаа шаарддаг гэнэ шүү.
2
Цагаан ордны хоолны шалгалт
Цагаан ордонд хүргэж өгөх аливаа хоол хүнсийг тусгай зориулалтын системээр шалгадаг гэнэ шүү. Аюулгүй хоол хүнс бэлтгэх нь Цагаан ордны нэн тэргүүний асуудал бөгөөд Мишель Обамагмйн хувьд хүнсний ногооны цэцэрлэгтэй байсан гэдэг. Харин эсрэгээрээ Дональд Трамп түргэн хоолоор хооллодог ч эдгээр хүнс нь ерөнхийлөгчийн ширээнд тавигдахын өмнө томоохон шалгалтанд ордог байна.
3
100$-ийн хамгаалалт
Саяхан 100 долларын мөнгөн тэмдэгтийг өөрчилсөн бөгөөд олон тооны хамгаалалтуудыг нэмж хийж өгчээ. Жишээлбэл Франклиний зурагны баруун талд 3D аюулгүй байдлын тууз оруулсан байна. Үүнийг өөрчлөх бараг боломжгүй тул аюулгүй байдлын түвшинг дээд зэргээр хангаж байгаа гэсэн үг юм. Үүнээс хойш 100$-ийн дэвсгэртийг хуурамчаар үйлдвэрлэн гэдэг бараг боломжгүй бололтой.
4
Ерөнхийлөгчийн супер машин
Энэхүү ерөнхийлөгчийн машин нь цэргийн ангид ашиглагддаг хуягт төмрөөр бүрэгддэг ажээ. Машины доор байрлуулсан тэсрэх бөмбөг нь эвдрэхээс хамгаалсан бөгөөд машины цонхнууд хамгийн сайн чанарын шилээр хийгдсэн байна. Хаалга нь Боинг 747 онгоцны хаалга шиг 16 см-ийн зузаантай. Машиныг бүтээхэд дунджаар 15 сая доллар зарцуулжээ.
5
Хааны гэр бүлийн аяллын аюулгүй байдал
Хааны гэр бүлийн гишүүд хувийн онгоцоор нисдэггүй харин ч эсрэгээрээ энгийн онгоцонд суудаг байна. Уильям, Кейт нар 2011 онд Лос-Анжелес хот руу аялахдаа ердөө 7-хон хамгаалагчтай явсан байдаг. Гэтэл Саудын Араб хааны хувьд ганц удаагийн айлчлал уулзалтаараа хамгийн багадаа 1,000 хүн дагуулж явдаг гээд бод доо.
6
Цагаан ордны нууц алба
Зарим телевизийн сувгууд энэ албаны тухай мэдээлдэг хэдий ч яг дотоод агуулгыг нь мэддэггүй ажээ. Цагаан ордны албанд ажилладаг эдгээр залуус олон нийтийн нүднээс далд байдаг байдаг. Мөн хар нүдний шил зүүж, хоорондоо нууц кодоор ярилцдаг бөгөөд аяллаар явахдаа групп болж явдаг гэнэ шүү. Тэдний ажил бол Америкийн ерөнхийлөгч, түүний гэр бүлийг хамгаалах ба 10 жил ажиллаад тэтгэвэртэй гардаг журамтай. Цагаан ордны дээвэрт мөн мэргэн буучид байрладгийг та мэдэх үү.
7
Евроны нууцлал
1996 оноос хойш дэлхийн мөнгөн тэмдэгтүүд хэд хэдэн өөрчлөлтөнд орсон байдаг. Аюулгүй байдлын үүднээс өнгөт фото хувилагч ашиглан хуурамчаар үйлдэхээс сэргийлэхийн тулд нэмэлт засвар оруулдаг байна. Евроны хувьд нэлээн хэдэн удаа өөрчлөлтөнд орсон ба нууцлал болон техникийн дэлгэрэнгүй мэдээллийг түүний зохион бүтээгчид л мэддэг гэнэ шүү.
8
Мөнгөн тэмдэгтийн Микрокреминг
Улс болгон өөр өөрийн мөнгөн тэмдэгтийг хэвлэн гаргадаг. Микрокреминг гэх тусгай программ нь жижиг бичвэр, тэмдэгтүүдийг таньдаг учир хуурамч мөнгөн тэмдэгтүүдийг ялгадаг байна.
9
Цагаан ордны агаар шүүгч
Цагаан ордны агаар шүүх систем бидний төсөөлж байснаас ч илүү гээд бод доо. Тус шүүгчийн үүрэг нь Цагаан ордны агаарыг цэвэрлэж, цэвэр агаартай байлгахад чиглэх юм. Сонирхолтой нь Дональд Трамп Цагаан ордонд амьдрахаар ирээд хамгийн түрүүнд 27 настай агааржуулалтын системийг шинэчилсэн байна.
10
Пентагоны зомбиноос хамгаалах төлөвлөгөө
Пентагоны зомбиноос хамгаалах төлөвлөгөө гэж та мэдэх үү? Энэ төлөвлөгөөг КОНОП 8888 гэж нэрлэдэг бөгөөд зомбины дайралтаас хамгаалах сайтар бэлтгэгдсэн, тусгай төлөвлөгөө гэнэ шүү. Хэзээ нэгэн цагт зомби дайрвал санаа зовох огт хэрэггүй хэмээн ажилчид нь тайлбарладаг байна.