Шинэ жилийн баярыг хэзээ ч мартагдашгүй өнгөрүүлэх гайхалтай санаанууд

Шинэ жилийн баярыг бид гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, ах дүүгийнхээ хамтаар тэмдэглэхийг илүүд үздэг билээ. Мэдээж шинэ жилийн баяр гэдэг аз жаргал бэлэглэж байдаг учир та энэхүү баяраа мартагдашгүй тэмдэглэхийг хүсч л байгаа биз дээ. Тэгвэл бид танд шинэ жилийн баярыг хэрхэн хөгжилтэй тэмдэглэх тухай гайхалтай санаануудыг хүргэе. 

Шинэ жилийн баярыг хэзээ ч мартагдашгүй өнгөрүүлэх гайхалтай санаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шинэ жилийг тухтай тэмдэглэх

1. Сонирхолтой театрын үзүүлбэр зохиох

Энгийн даавуугаар театрын тайзыг засаж болно. Хүүхэлдэйн театрын тоглолт хийхийн тулд жижигхэн зөөлөн тоглоом хэрэгтэй. Ингээд даавуун хөшигний цаана жижигхэн ширээний гэрэл байрлуулж жүжигчилсэн тоглолтыг эхлүүлээрэй. Энэхүү тоглолт нь хүүхдүүдэд баяр баясал бэлэглэж, томчуудыг өнгөрсөн дурсамжинд нь хүргэх болов уу.

Шинэ жилийг тухтай тэмдэглэх

2. Багт наадам зохиох

Гэр бүлийнхнийхээ дунд багт наадам зохион байгуулж, хэн нь хэн болохыг таах гээд оролдоод үзээрэй. Таны хамгийн дотны хүмүүс байх учир таахад илүү хялбар байх нь гарцаагүй.

3. Шинэ жилийн мэндчилгээний үг бэлдэх

Зөвхөн улсын ерөнхийлөгч нар л мэндчилгээний үг хэлдэг ойлголт ард хоцорсон. Та ч гэсэн гэр бүлийнхэндээ зориулж мэндчилгээний үг хэлж, бусдаас ч мөн дулаахан, сэтгэлийн үгсийг нь сонсоорой.

4. Ирээдүйгээ мэргэлэх

Яагаад ирээдүйгээ мэргэлээд үзэж болохгүй гэж? Олуулаа мэргэлэх тусам илүү сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна.

5. Шинэ жилийн уламжлалтай болох

“Хувь тавилангийн ээдрээ” оросын киноны баатар 31-ний орой болгон найзуудтайгаа явж саунд суудаг. Харин танай гэр бүлд ямар нэгэн шинэ жилийн уламжлал байдаг уу? Хэрвээ байхгүй бол энэ жилээс эхлэн уламжлалтай болоорой. Жишээлбэл: Сайн үйлсийн аян зохион байгуулж, өнчин хүүхдүүдэд бэлэг бэлэглэж болох юм.

6. Өвлийн өвгөн эсвэл цасан охин болох

Та яагаад өвлийн өвгөн, цасан охин болж болохгүй гэж. Хажуу айлын хүүхэд, найз нөхдийнхөө хүүхдүүдээс дуудаж, тэдэнд баяр хөөрийг бэлэглэж болно шүү дээ.

7. Ширээний тоглоом тоглох

Ямар нэгэн хөгжилтэй ширээний тоглоом тоглох үед шинэ жилийн үдэш нүд эрмэхийн зуур өнгөрөх болно. Дэлгүүрүүдэд шинэ жилд зориулсан олон төрлийн тоглоомууд зардаг тул, өөрт таалагдсангаа авч, баярын үдшийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

8. Хөршдөө баяр хүргэх

Таны хөрш хэн болохыг та мэдэхгүй байж болох юм. Тэгвэл шинэ жил бол үүнийг мэдэх гайхалтай боломж аж. Чихэр, жимс, шоколад гэх мэт зүйлсийг бэлдээд хөршийнхөө хүмүүсийг дайлахад хангалттай. Ингээд та бусдыг ч баярлуулж, өөрийгөө ч баярлуулах боломжтой.

9. Каток дээр гулгах 

Шинэ жилийн үеэр каток нь маш хөгжилтэй, баяр баясгалантай газар болон хувирдаг. Хэдийгээр гэртээ гацуур, бенгалын гал, гоёл чимэглэл хийсэн ч каток дээрх уур амьсгал бүрдэх нь юу л бол. Харин каток дээр олон хүнтэй, хөгжилтэй байх учир танд уйдах зав гарахгүй.

10. Салют буудуулах

Бусад хүмүүс салют буудуулж байгааг харахын оронд өөрөө нэг оролдоод үзвэл яаж байна? Сонирхолтой санагдахаас гадна баярын ширээний араас босч, агаарт гарах бас нэг боломж болох юм.

11. Цасаар байлдах

Баярын ширээний үйл ажиллагаа дууссаны дараа хүүхэд насаа дурсч цасаар байлдаад үзээрэй. Хоёр баг болж хуваагдаад хоорондоо цасаар байлдах нь баярын хоолны дараа хоолоо шингээх бас нэгэн арга юм.

12. Шөнийн клубт орох

Хэрвээ чимээгүй тайван шинэ жилээс залхаж байвал шөнийн клубт нэг оройг өнгөрүүлж болно. Хөгжилтэй, галзуу шинэ жил таныг хүлээж байна.

13. Хамгийн инээдтэй гэрэл зургийн тэмцээн зохион байгуулах

Шинэ жилийн орой болохоос хэд хоногийн өмнө ямар нэг сэдэвтэй гэрэл зургийн тэмцээн зарлах хэрэгтэй. Ингээд шинэ жилийн үдэш хамгийн хөгжилтэй зургийн эзнийг шалгаруулж болох юм.

14. Шийтгэлтэй тоглоом тоглох

Цаасан дээр төрөл бүрийн сонирхолтой шийтгэлүүдийг бичиж малгайн дотор хийгээд сугалаарай. Бүхий л тоглоомын явцад нэг хүн нэг удаа л шийтгэлийг биелүүлэхгүй байх боломжтой.

2 Шинэ жилийг хэрхэн романтик угтах вэ?

1. Гайхалтай харагдах

Гэрийн хувцсаа үдшийн даашинз, өндөр өсгийтөөр солих цаг болжээ. Хэрвээ та шинэ жилээ гэртээ тэмдэглэхээр шийдсэн бол энэ нь гоёлын хувцаснаас татгалзах хэрэгтэй гэсэн үг биш шүү.

Шинэ жилийг хэрхэн романтик угтах вэ?

2. Цахилгаанаа унтраах 

Нар жаргахаас өмнө бүх ажлаа дуусгаарай. Ямар ч гэрэл, зурагт, утас байх хэрэггүй. Зөвхөн лаа, чимээгүй байдал байхад л хангалттай.

3. Бүжиглэх

Та вальс эсвэл ямар нэгэн сонирхолтой бүжиг сурсан байхад илүүдэхгүй. Гэр бүлийнхэнтэйгээ хамт шинэ жилийн үдэшлэг зохиож, хамтдаа бүжиглээрэй.

4. Романтик оройн хоол идэх

Нийслэл салат, жүрж жимсгүйгээр шинэ жилийн үдшийг төсөөлшгүй боловч романтик байдлыг эдгээрийн тусламжтайгаар бэлэглэж чадахгүй. Тиймээс дарс, амтат хоолтой оройн зоогийг бэлдээрэй. Энэ үдшийг гал тогооны өрөөнд өнгөрөөж байснаас ресторанаас хоол захиалж, хайртай хүнтэйгээ романтик үдшийг өнгөрөөх нь мартагдашгүй дурсамж байх болов уу.

5. Эротик массаж хийх

Сайхан хоол идэж, бүжиглэж, ярьсны дараа баярын үдшийг дуусгах хэрэгтэй боллоо. Шинэ жилээр бэлэг бэлэглэхээс гадна мартагдашгүй сэтгэл хөдлөлийг бэлэглэж болно. Жишээлбэл: Удаан, халуухан массажийг хийж болох юм.

6. Дүрд хувирах

Шинэ жилийн жүжигчилсэн тоглолтыг яагаад орон дотроо үргэлжлүүлж болохгүй гэж? Энэ бүх хугацаанд та хайрттайгаа дүрд хувирч үзээгүй байсан бол энэ үдэш оролдоод үзээрэй.

3 Хэрхэн шинэ жилийг сэтгэл амар тэмдэглэх вэ?

1. Өнгөрсөн оны бүх зургаа харах

Өнгөрсөнд авахуулсан бүх зургаа хараад үзээрэй. Сайхан дурсамж үлдээсэн гайхалтай зургуудыг харж таны сэтгэл санаа тайвширч та энэ оныг дурсамж дүүрэн өнгөрүүлснээ мэдэх болно.

Хэрхэн шинэ жилийг сэтгэл амар тэмдэглэх вэ?

2. Өнгөрсөн оны амжилтаа бичих

Өнгөрсөн ондоо хийж бүтээсэн зүйлийнхээ талаар тэмдэглэл хөтлөж, ирээдүйд хийх зүйлээ төлөвлөөрэй. Шинээр бичсэн хүслээ хайрцганд хийж, дараа жилийн шинэ жил хүртэл мартах хэрэгтэй. Дараа нь бодит байдал болон төсөөлөл хоёроо харьцуулаад үзээрэй.

3. Танихгүй хүмүүсийг баярлуулах

Хэрвээ ганцаараа шинэ жил тэмдэглэхээр шийдсэн бол та энэ дэлхийд цор ганц гэсэн үг биш шүү дээ. Зүгээр л цахим ертөнцөөр хэн нэгнийг хайж сэтгэлээсээ түүнд баяр хүргээрэй. Танихгүй хүнээс баярын үг сонсох нь хүн бүрт таатай байх болно.

4. Караоке дуулах эсвэл зурагт үзэх

Ганцаараа шинэ жил тэмдэглэх нь бас нэг давуу талтай. Хэн ч таныг шүүмжлэхгүй, хэн ч танд юу ч хэлэхгүй. Тиймээс та сэтгэлээсээ дуу дуулж, бүжиглэж хүссэнээрээ байх боломжтой. Хэрвээ дуулах сонирхолгүй байвал попкорн аваад ганцаараа зурагт үзэж болно.

5. Худалдан авалт хийх

Шинэ жил дөхөх тусам онлайн дэлгүүрүүд шинэ жилийн бэлэгнүүдээ зарж дуусгахыг эрмэлздэг. Үүнтэй холбогдуулан тэд хямдрал урамшуулал зарладаг учир та хямд үнээр өөрт хэрэгтэй зүйлийг худалдан авах боломжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()