Алдартай дурсгалт газруудын Хятад дахь хуурамч хувилбарууд

Хятадууд аливаа зүйлсийг дуурайлган хийхдээ гаргууд гэдгийг бид бүгд мэднэ. Дээд зэрэглэлийн гар цүнхнээс эхлээд юу тренд болж байна тэр бүгдийг Хятадууд аль хэдийн хийчихсэн байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийгээр аялах Хятад жуулчдын тоо эрс нэмэгдсэн бөгөөд тэд Европын хотуудаар түлхүү аялаж, түүх соёл, аж амьдралтай нь танилцах болжээ. Харин тэд юм дуурайлган хийх чадвар, Европ руу аялах хоёрыг нэгтгэсэн сайхан санаа олжээ. Одоо Европыг очиж үзэх гэсэн хүслээ заавал тус тив рүү явахгүйгээр өөрийн хөрсөн дээрээс үзэх боломжтой болсон байна (мэдээж зөвхөн зарим хэсгийг ). Тэгвэл Хятадад хийгдсэн Европын 11 дуураймал хот, дурсгалт газруудыг танилцуулъя.

Алдартай дурсгалт газруудын Хятад дахь хуурамч хувилбарууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гуандун дахь Халштат (Hallstatt)

Хятадын Халштат нь уран барилгач Себастиан Акер, Фил Томпсон нарын архитектурын загварыг хуулбарласан төсөл юм. ЮНЕСКО-гийн Дэлхийн Өв санд багтсан хотын энэхүү дуураймал хувилбарт хиймэл нуур, импортын тагтаа болон Альпын нуруун дахь тосгоны байр байшингуудыг яг дууриалган хийжээ. Үүнийг жинхэнэ Халштатын оршин суугчид гайхширч мөн эгдүүцэж хүлээж авдаг байна.

Гуандун дахь Халштат (Hallstatt)

2 Тяньдучен дэх Парис

Гэрлийн Хот хэмээн нэрлэгддэг Парисын Хятад дахь хувилбарт тус хотын гол бэлгэ тэмдэг болох Эйффелийн цамхгаас гадна хүрээлэн байдаг байшин барилгыг нь хүртэл дуурайлган барьжээ. Харамсалтай нь тансаг зэрэглэлийн орон сууц бүхий дуураймал хотоо фермүүдийн дунд барьсан учраас тохиромжгүй байршлаасаа шалтгаалан орхигдсон хот болж хувирчээ.

Тяньдучен дэх Парис

3 Пудон дахь Голланд тосгон

Голын дэргэдэх тээрмийг харахад л “энэ Голланд байна даа” гэж хүн бүхэн таних биз. Завгүй Шанхай хотоос холгүйхэн орших энэхүү амгалан Голланд тосгоныг 2001 оны Шанхай хотын Төлөвлөлтийн Зөвлөлөөс санаачласан “1 хот – 9 тосгон” төслийн хүрээнд барьжээ. Гэвч хотоос зайдуу байршлаасаа болж нэг их амжилтанд хүрээгүй байна.

Пудон дахь Голланд тосгон

4 Луодян дахь Швед тосгон

Хэрэгжилт нь зогссон “1 хот – 9 тосгон” төсөлд Скандинавын орон болох Шведийн хэсэг хүртэл багтсан юм. Бүр Маларен нуурыг нь хүртэл дуураймлаар хийх гэж оролдсон энэхүү Шведийн Сигтуна тосгоны дуураймал нь хүн амьтан байхгүйгээс мөн л орхигдсон тосгон болон хувирчээ.

Луодян дахь Швед тосгон

5 Темза хот

Тудорын барилгууд, чулуун гудамж, утасны улаан бүхээг, Уинстон Черчиллийн хүрэл хөшөө, Хатан хааны харуулуудыг хүртэл багтаасан энэхүү Английн жижиг тосгоныг мөн л “1 хот – 9 тосгон” төслийн хүрээнд Шанхай хотын төвөөс холгүй байгуулсан боловч бас л орхигдсон тосгон болсон байна. 

Темза хот

6 Германы Антинг тосгон

1 хот – 9 тосгон” төслийн хүрээнд Шанхай хотод баригдсан  өөр нэгэн тосгон бол Алберт Спийрийн загвараар хийгдсэн Антинг Герман тосгон юм. Гурваас таван давхар өнгө алагласан байшингууд, ногоон байгууламж, усан зам, ресторан зэрэг хотын онцлох зүйлсийг орхигдуулахгүй дууралгайн хийсэн нь яг л уг хотод байгаа мэт санагдах аж.  Гэвч бусад орхигдсон хотуудын адилаар Хятадууд тус тосгонд байнга оршин суухыг хүсээгүй байна.

Түүнчлэн, төв талбайд Гёте, Шиллэр нарын хүрэл хөшөө зэрэгцэн сүндэрлэх боловч тус нутгийн хүмүүст төдийлөн танигдаагүй хэвээр үлджээ.

Германы Антинг тосгон

7 Пужян дахь Брийза Хот

1 хот – 9 тосгон” төслөөр баригдсан энэхүү Италийн Брийза хотын дуураймал хувилбар нь бусад Европын хотуудтай харьцуудахад амжилттай хуулбарлагдаж чадаагүй юм.

Пужян дахь Брийза Хот

8 Тянжинь дахь Флоренц

Тянжинь Флоренц тосгон хэмээн нэрлэгддэг ч энэ нь тосгон бус худалдааны төв юм. 200,000 мкв талбайтай тус худалдааны төвд дэлхийн томоохон брендүүд худалдаалагддаг..

Тянжинь дахь Флоренц

9 Сужоу дахь Лондоны Цамхагт Гүүр

Жиансу мужид орших уг дуураймал гүүрний цамхгийн дээд давхарт “Англи маягийн кофе”-гоор үйлчилдэг ба жинхэнэтэйгээ харьцуулахад хоёр дахин илүү тооны цамхагтай аж. Дутагдалтай хийгдсэн нэг зүйл гэвэл гүүр нь өргөгддөггүй учраас доогуур нь усан завь гарах боломжгүй болжээ.

Сужоу дахь Лондоны Цамхагт Гүүр

10 Бээжин дэх Мейсон-Лафитийн шилтгээн (Château de Maisons-Laffitte)

Бээжин хотод баригдсан Зиан Лафит зочид буудлыг барихад Франц барилгынх нь 10,000 орчим жинхэнэ план зургийг ашигласан учраас яг адилхан болж чадсан. Дотроо спа, виноны музей хүртэл байдаг байна.

Бээжин дэх Мейсон-Лафитийн шилтгээн (Château de Maisons-Laffitte)

11 Тянжинь дахь Александрын гүүр

Парисын нуман гүүрний дуураймлыг 1973 онд барьжээ. Энх тайван, найрамдлыг билэгдсэн дөрвөн хөшөө болох Хөх луу, Цагаан бар, Луун бар, Хар яст мэлхий зэргийг хүртэл хотод байршуулсан.

Тянжинь дахь Александрын гүүр

12 Венецийн Гэгээн Маркын Талбай

Дуурайх гэдэг нь угтаа бүтээлч зан дутмаг байгаагийн илрэл хэдий ч Хятадууд энэхүү чадвараараа өөрсдөө бахархдаг ажээ. Учир нь, тэд Барууныхны хийсэн зүйлийг хийх чадвартай болсон гэдгээ харуулж буй нэг хэлбэр гэж үздэгтэй холбоотой. Дуураймал ч гэсэн очиж үзмээр санагдаж байна уу?

Венецийн Гэгээн Маркын Талбай

13 Шенжен дэх "Дэлхийн Цонх" паркад байрлах алдарт дурсгалуудын дуураймал хувилбарууд

Эйффелийн цамхаг, Ялалтын хаалга

Шенжен дэх "Дэлхийн Цонх" паркад байрлах алдарт дурсгалуудын дуураймал хувилбарууд

Луврын музей

Ватиканы Гэгээн Петрийн Ордон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()