Та заяаны ханиа зөв сонгосон уу?

Хайрлаж, хайрлуулах нь энэ дэлхий дээрх хамгийн сайхан мэдрэмж. Ялангуяа харилцааны эхэн үед бүх зүйл сайхан санагдаж, хайрласан залуу/бүсгүйгээ өөрийнхөө амьдралын хамгийн хүсмээр зүйл гэдгийг мэдрэх тун сайхан байдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ мэдрэмж алдагдаж, сонгосон хүний тань "зэс нь цухуйж" эхэлдэг нь харамсалтай. Үнэхээр зөв хүнээ сонгосон бол та азтай. Харин зөв хүнээ сонгож чадаагүй тохиолдолд амьдрал нэг л болж өгдөггүй, ажил төрөл ч бүтэхгүй ахуй амьдрал ч дээрдэггүй шүү дээ. Тиймээс та бүхэндээ заяаны ханиа зөв сонгосон эсэхийг гэрчлэх 13 шинж тэмдгийг хүргэхээр бэлтгэлээ, хүлээн авна уу.

Та заяаны ханиа зөв сонгосон уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Та аз жаргалтай байна

Таны аз жаргал маш чухал. Та харилцаанаасаа өдөр тутам жаргалыг мэдэрч, эсвэл мэдэрч чаддаггүй байлаа ч таны харилцаа үнэ цэнэтэй байх ёстой юм шүү. Хэрвээ та харилцаандаа байнга сэтгэл хангалуун байж чаддаггүй бол хамтрагчаа аль болох түргэн орхисон нь дээр. 

Та аз жаргалтай байна

2 Та хоёр бие биенийхээ гэр бүлийг мэддэг

Хайртай гэж хэлчихээд гэр бүлийнхнээ танилцуулахгүй байгаа бол тэр хүнээс маш хурдан салсан нь танд тустай. Учир нь ямар ч тохиолдолд таныг насан туршийн ханиараа сонгосон хүн таныг аав ээж, ах дүүтэйгээ танилцуулдаг юм. Гэр бүлийнхэнтэй нь танилцсанаар таны сонгосон хүн хэн бэ гэдэг нь танигддаг юм шүү, бүсгүйчүүд ээ. Мөн сонгосон залуу тань өөрийн тань эцэг эх, эгч дүүтэй хэрхэн харьцаж байгааг ажиглаад аваарай. 

Та хоёр бие биенийхээ гэр бүлийг мэддэг

3 Та өөрийнхөөрөө байдаг

Таны сонголт зөв бол та өөрийнхөөрөө байж, эндээс тав тухтай мэдрэмж авна. Зөв хүнээ сонгосон хүн амрагтаа үнэнийг хэлэхдээ ердөө ч айдаггүй. Тиймээс мэдрэмжийнхээ талаар түүнд хэлээрэй. Бас муухай мэдрэмж төрсөн ч хэлж байгаарай. Нууцаа хайрттайгаа хуваалцаж, өөрийгөө тайвшруулдаг байх ёстой. Хэрвээ өөртөө хадгалж, олон зүйл нуугаад л байвал харилцаа тэр тусам хурдан дуусдаг юм.

Та өөрийнхөөрөө байдаг

4 Та инээдэг

Инээд бол сэтгэл хөдлөлөөс гардаг бодит зүйл. Үүнийг хуурамчаар үйлдэх бараг боломжгүй. Баяр баясалгүй хий хоосон инээдийг түвэггүйхэн мэдэж болдог. Харилцаандаа сэтгэл хангалуун байгаа хүн байнга шахуу нүүрээ баясал түрүүлж явдаг бөгөөд инээдээр элбэг байдаг. Хэрвээ та өдөр бүр инээдэг бол бүх зүйл ОК гэсэн үг. Харин таныг инээлгэдэггүй, сэтгэлийг тань бага ч гэсэн хөгжөөдөггүй бол харилцаагаа зогсоосон нь өлзийтэй.

Та инээдэг

5 Та цаг үргэлж ярьж, ойлгуулдаггүй

Хэрвээ хамтрагчтайгаа байхдаа чимээгүй байх нь хэцүү биш бол чимээгүй байгаад үзээрэй. Аз жаргалтай, тогтвортой харилцаанд байнга ярих шаардлагагүй байдаг. Чимээгүй хоёр талд суусан ч та хоёр бие биенээ үгүйлдэг эсвэл ингэж суух нь тав тухтай, сайхан амарсан мэдрэмж өгдөг бол та хоёрын харилцаа эрүүл байна гэсэн үг.

Та цаг үргэлж ярьж, ойлгуулдаггүй

6 Таньтай харилцдаг

Аз жаргалтай харилцааны нэг том зүйл нь хоорондоо маш их ярьдаг явдал юм. Шударгаар, нээлттэй, идэвхтэй байдлаар бие биетэйгээ ярилцдаг бол та харилцаа чинь гайхалтай байгаад эргэлзэх хэрэггүй. Сайхан ярилцах нь үл ойлголцлоос сэргийлдэг. Үл ойлголцол бол хосуудын харилцааны хар дарсан зүүд л гэсэн үг. Тиймээс боломжтой бол бие биетэйгээ ярилцаж ойлголцож байх хэрэгтэй. Харин ярилцахын хүсдэггүй эсвэл ярилцахаас зугтдаг бол та тэр хүний хувьд үнэ цэнэгүй болсны илрэл юм.  

Таньтай харилцдаг

7 Жижиг зүйлд ч анхаарал хандуулдаг

Танд ямар нэгэн асуудал тулгарахад чадахгүй ч гэсэн асууж лавладаг бол та зөв хүнээ сонгожээ. Гэхдээ дан ганц энэ сонголтоор заяаны ханиа сонгох нь өрөөсгөл зүйл юм. Бие биенийхээ асуудалд тусалж, нэг нэгнийгээ стресс бухимдлаас ангижирахад тусалдаг бол та хоёр сайхан хосууд юм. Харин хоорондын харилцаанаасаа болж өдөр тутам шахуу стрессдэж бухимддаг бол тун удахгүй та хоёрын харилцаа дуусгавар болох нь гарцаагүй.

Жижиг зүйлд ч анхаарал хандуулдаг

8 Ганцаарддаггүй байх

Хэрвээ та хостой байж ганцаарддаг эсвэл ганцаардсан мэдрэмж авдаг бол та хоёрын харилцаа дуусч байна гэдэгт итгээрэй. Бие биенийгээ хөгжөөдөггүй, нэг нэгэнээ хань болдоггүй, уйтгарт харилцаа ямар ч тохиолдолд хоёр тийш болж л өндөрлөдөг. Тиймээс эрүүл, идэвхтэй харилцах гээд үзээрэй.

Ганцаарддаггүй байх

9 Та "суралцдаг"

Аз жаргалтай харилцаанд хосуудын нэг нэгэндээ илүү сайн хандах гэсэн хүсэл, ингэхийн тулд дотроо боддог байдал маш чухал. Бие биенээ хайрлахын тулд өөрийгөө өөрчилж, өсч дэвжиж байгаа бол харилцаа чинь гайхалтай өрнөж байгаагийн илрэл юм. Учир нь аз жаргалтай байгаа хүн илүү их хичээж, өөрт нь аз жаргал өгч байгаа зүйлээ алдахыг хүсдэггүй билээ. 

Та "суралцдаг"

10 Та тэнцвэртэй байна

Энэ залуутай хамт байхын тулд би ингэх ёстой, найзуудаасаа холбоогоо тасалж, сонирхлоо орхиж, мөрөөдөл, хүсэл зорилгоо гээнэ гэж бодож байвал та заяаны ханиа буруу сонгосон гэж ойлгоорой. Хүн бүрт хүсэл зорилго бий бөгөөд түүнийг нь хүндэтгэхгүй байна гэдэг маш том дорд үзэл юм. Тиймээс хайртай гээд өөрийг тань хүндэтгэдэггүй хүнтэй харилцаа тогтоогоод хэрэггүй. Цаг хугацааны явцад таныг бүр ч их дорд үзэж, нэг бол насан туршдаа дорд үзүүлэх эсвэл түүнээс салах гэсэн "салаа замын уулзвар" дээр зогсох болно.

Та тэнцвэртэй байна

11 Та хоёр ижил зорилготой

Хүн бүрт л сайхан амьдрах хүсэл байдаг. Энэ хүсэлд сайн хань, сайхан үр, байр, машин, хадгаламж гээд олон зүйл бий. Гэтэл таны энэ хүслээс тэс өөр хүсэлтэй, нууц хөрөнгө, нууц амраг гэх мэт зүйлс хүсдэг байвал та хоёрын зам цаашдаа нийлэхгүй гэсэн үг. Танд үнэхээр хайртай бол бүх зорилго, мөрөөдөлд нь та багтах ёстой. 

Та хоёр ижил зорилготой

12 Тантай харилцахын тулд хүчин чармайлт гаргадаг

Харилцааг хэзээ ч нэг зүйлээр битгий хүлээн зөвшөөрч байгаарай. Үнэхээр хүссэн хүн олон талын хүчин чармайлт гаргадаг. Тантай ярилцахын тулд өдөр тутам биш юм аа гэхэд үе үе хүчин чармайлт гаргадаг байх ёстой. Жишээ нь, тантай илүү сайн ярилцахын тулд өглөөний гүйлтэнд чинь хамт гүйж болох юм. Эрүүл харилцаанд бүх зүйл нээлттэй байх ёстой бөгөөд заяаны ханиа сонгохдоо бүх талаар харилцаж үзсэний эцэст өөрийн болгож аваарай. Энэ нь хүмүүсийг голж шил гэсэн үг биш агаад зүгээр тухайн хүнээ маш сайн таньсны эцэст сонголтоо хий гэсэн үг юм.

Тантай харилцахын тулд хүчин чармайлт гаргадаг

13 Танд аюулгүй мэдрэмж төрдөг

Хайртай хүнээ сонгосон атал танд нэг л айдас мэдрэгдээд байна уу? тэгвэл та түүнтэйгээ ярилцаад үзээрэй. Яагаад гэвэл аз жаргалтай, тууштай харилцаа үргэлж хосуудад тайван, аюулгүй мэдрэмж өгдөг. Харин айдас, хүйдэстэй байвал танд хайртаасаа нуусан "муу зүйл" байна гэсэн үг. Муу зүйл хэзээд илэрдгийн адилаар цаг хугацааны явцад илэрч, хайртыг чинь таниас холдуулах шалтгаан болох вий. Тиймээс анхнаасаа нэг нэгнээсээ аль болох юм нуухгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь та цаг үргэлж аюулгүй мэдрэмж авч, түүнийгээ алдчих вий гэсэн бодолгүй амьдрах ёстой юм шүү. 

 

Эцсийн шийдвэр

Эцсийн шийдвэрийг та л гаргана. Та ямар сонголт хийхээс хамаарч таны энэ насны чинь жаргал, зовлон шийдэгдэх бөгөөд нэг насныхаа ханийг сонгохдоо нэлээд олон зүйлийг ажиглахыг сануулж байна. Учир нь сайн хань бол хүний амьдралаас авах ёстой зүйлсийн 50 хувь нь байдаг юм. 

Танд аюулгүй мэдрэмж төрдөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()