Сонжоо: Хэн нь түрүүлж аюулд орох вэ?

Та эдгээр зургуудыг сайтар ажиглаарай. Зураг дээр дөрвөн найз замын хажууд бие бие рүүгээ баяртай гэж даллаж байна. Гэвч тэд ердөө ганц алхахад л гэнэтийн аюулд орохоор байна. Бүгдээрээ осолд орох нь ойлгомжтой байгаа хэдий ч хэн нь түрүүлж аюулд өртөх вэ? Та юу гэж бодож байна. Энэ асуултад хэрхэн хариулснаар таны зан чанарыг тодорхойлж болно. Ингээд та A, B, C, D тэмдэглэгээтэй хүмүүсийн нэгийг сонгоно уу.

Сонжоо: Хэн нь түрүүлж аюулд орох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тааврын хариу

Хэрвээ та А тэмдэглэгээтэй хүнийг сонгосон бол:

Та дотоод ертөнцөө чагнаж, өөртэйгөө их ярилцдаг бөгөөд цэцэн ухаантай тул хүмүүс танаас тусламж хүсдэг. Та сайн удирдагч мөн үнэнч найз байж чаддаг. Хүмүүст тулгамдаж буй асуудлыг сонсож, гаргалгаа гарцыг нь олоход тусалдаг. Та дуулгавартай хүн. Тиймээс зовж, зүдэрсэн хүмүүст туслах дуртай. Найзууддаа  бол зөвлөгч, сэтгэл зүйч нь байж чаддаг. Танд аз авчирдаг зүйлс бол улаан сарнай, хаврын улирал, гар утас юм.

Хэрвээ та B тэмдэглэгээтэй хүнийг сонгосон бол:

Та прагматик хүн бөгөөд ярвигтай байдалд дургүй. Энгийн, сайхан амьдралд дуртай хүн хэдий ч аливаа зүйлсийг сайтар ажиглаж, юманд бодитоор хандаж чаддаг. Гэхдээ энэ нь таныг  бодолд автсан, биеэ тоосон хүн гэсэн үг биш. Та харин ч өөрийнхөө хэмжээнд хөгжилдөж чаддаг нэгэн юм. Өнөөдрөөрөө амьдарч, олон юманд автаж, толгойгоо гашилгаж суухаас зайлсхийдэг. Танд аз авчирдаг зүйлс бол гоо сайхны салон, усанд сэлэлт, намрын улирал юм.

Хэрвээ та C тэмдэглэгээтэй хүнийг сонгосон бол:

Та бол ажлыг хагас дутуу хийх дургүй ухаалаг нэгэн байна. Ямар нэгэн юмыг эхлүүлсэн л бол заавал дуусгаж байж таны санаа амардаг. Та өнгөрснийг бодож, шаналж бус, ирээдүйгээ гэгээлгээр харж амьдардаг хүн юм. Хүнийг ятгаж, итгүүлэхдээ сайн мөн улс эх орон, нийгэмд хэрхэн тустай зүйл хийж хөрөнгө оруулах талаар боддог. Магадгүй та сайн улстөрч, манлайлагч болж чадна. Та олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарт ч амжилтад хүрнэ. Танд аз авчирдаг зүйлс бол хөл бөмбөг, оньсого таавал болон зуны улирал юм.

Хэрвээ та D тэмдэглэгээтэй хүнийг сонгосон бол:

Та бол бүтээлч нэгэн. Таны тархи бусдаас өөрөөр сэтгэдэг бөгөөд энгийн, нэгэн хэвийн зүйлд дургүй. Бүх л зүйлийг туршиж үзэхийг эрмэлздэг. Ямар нэгэн төлөвлөгөө гаргасан ч дандаа шинэлэг зүйлийг бодож олдог тул та бүтээлч сэтгэлгээ шаардсан ажлын талбарт гараад толгой цохиж чадна. Тухайлбал, хувцас загвар, шүлэг уран зохиол, дуу хөгжмийн салбар байж болно. Та сонирхолтой содон зүйлд татагддаг болохоор маш идэвхтэй амьдралын хэв маягтай. Танд аз авчирдаг зүйлс бол улаан өнгөтэй эд, өдөн зүйлс, өвлийн улирал юм.

Тааврын хариу

Таны хариу ямар гарсан бэ? Бусад найз нөхөд, гэр бүлийнхэндээ явуулж, тэдний талаар олж мэдээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()