Фитнест явахдаа анхаарах ёстой зүйлс

Фитнес төвд явж, жингээ хасахын зэрэгцээ, биеийн галбираа төгс болгохыг хүсдэг охид бүсгүйчүүд олон байдаг. Гэсэн хэдий ч, тууштай явж, өөрийгөө дайчилж чадалгүй шантрах нь бий. Тэгвэл бид нийт турах хүсэлтэй охид бүсгүйчүүддээ зориулан фитнест явахдаа анхаарах ёстой зүйлсийг дуулгаж, үүнийг амьдралынхаа салшгүй хэсэг болгож, хүссэн үр дүндээ хүрэх аргыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Фитнест явахдаа анхаарах ёстой зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Фитнест явж эхлэхдээ хэт их зүйлс бодохгүй байх

Та фитнест явж эхэлж байгаа дөнгөж эхний өдрөөсөө хэт том зорилгыг өөртөө тавьж, богино хугацаанд гоолиг болж чадна гэж төсөөлөх хэрэггүй. Хэдхэн хоног фитнест явчихаад үр дүн бага байна хэмээн гутарч, бууж өгөх бүсгүйчүүд олон байдаг. Тиймээс дөнгөж эхэлж байгаа тохиолдолд хэт их зүйлс бодолгүй дасгалаа хийж, тууштай байх нь гол юм. 

Фитнест явж эхлэхдээ хэт их зүйлс бодохгүй байх

2 Тэмдэглэгээ хийх

Фитнестээ явах залхуутай санагдвал, календар дээр тэмдэглэгээ хийж болох юм. Энэ нь танд урам зориг өгч, цаашдаа тууштай явах сэдлийг төрүүлнэ. 

Тэмдэглэгээ хийх

3 Гоёмсог бэлтгэлийн хувцас өмсөх

Та хэчнээн махлаг нэгэн байлаа ч, өнгө зүс муутай, том бэлтгэлийн хувцас өмсөх хэрэггүй. Харин үүний оронд бие барьсан, дэгжин хувцас сонгоорой. Энэ таны урам зоригийг сэргээнэ. 

Гоёмсог бэлтгэлийн хувцас өмсөх

4 Гэртээгээ ойрхон фитнест явах

Энэ нь таныг "гадаа хүйтэн байгаа болохоор өнөөдөр фитнестээ явахгүй ээ, хэтэрхий хол юмаа" гэх шалтагнуудаас салгах болно.  

Гэртээгээ ойрхон фитнест явах

5 Өөрийгөө сэргээх

Дасгал хийхдээ дуу сонсож, өөрийгөө сэргээн, эрч хүчээ нэмэгдүүлээрэй. 

Өөрийгөө сэргээх

6 Гурван сараар төлбөрөө хийх

Та нэгэнт л гурван сараар фитнесийн төлбөрөө төлсөн бол, ядаж л мөнгөндөө харамсаад хугацаагаа дуустал фитнестээ явах нь гарцаагүй. Харин тэрхүү гурван сар өнгөрсний дараа та бодит үр дүнг мэдэрч, үүнээсээ урам зориг аван, цаашдаа ч тууштай хичээллэх аж. 

Гурван сараар төлбөрөө хийх

7 Төлөвлөгөө гаргах

Ямар гарагт аль дасгалыг хэдэн удаа хийх вэ? ямар гарагт өөртөө амралт өгөх вэ? гэхчлэн бүгдийг төлөвлөж, үүнийгээ сайтар баримтлаарай. 

Төлөвлөгөө гаргах

8 Бэлтгэлийн цүнхээ бэлдэж тавих

Та бэлтгэлтэй өдрийнхөө өмнөх орой бэлтгэлийн цүнхээ цэгцэлж авч гарахад бэлэн болгож тавиарай. Энэ нь таныг бэлтгэлээ таслахаас сэргийлэх болно. 

Бэлтгэлийн цүнхээ бэлдэж тавих

9 Дасгалжуулагчаас зөвлөгөө авах

Өөрөө дур мэдэж дасгал хийх нь буруу. Та фитнест явж байгаагийн давуу талаа гаргаж, дасгалжуулагч багштайгаа зөвлөлдөж байгаарай. Ингэснээр та зөв замаар турж чадна. 

Дасгалжуулагчаас зөвлөгөө авах

10 Сарын сүүлд өөрийгөө шагнах

Хэрвээ та сарын турш фитнесээ таслахгүй, хичээж дасгалаа хийсэн бол, сарын сүүлд өөрийгөө шагнаж байгаарай. 

Сарын сүүлд өөрийгөө шагнах

11 Хэн нэгэнд дурлах

Та ганц бие нэгэн бол фитнесийнхээ сайхан залууд дурлаарай. Энэ нь таныг фитнесээ таслахгүй байх, дасгалаа эрч хүчтэй хийх төдийгүй тууштай байхад туслана. 

Хэн нэгэнд дурлах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()