Ухаантай болон ухаалаг эмэгтэйчүүдийн ялгаа

Эмэгтэй хүнийг дотор нь ухаантай болон ухаалаг гэж ангилна. Мэдээж эдгээр ангилалын аль алинд нь үл багтах бүсгүйчүүд байх хэдий ч, маш цөөн гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Бид өнөөдөр та бүхэндээ ухаантай болон ухаалаг эмэгтэйчүүд хоорондоо ямар ялгаатай болох тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Ухаантай болон ухаалаг эмэгтэйчүүдийн ялгаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Нөхрөө шүүмжлэх

Ухаантай эмэгтэйчүүд нөхрийнхөө алдаа дутагдлыг олж харан үргэлж шүүмжилдэг. Өөрсдөө төгс мэт аашилж, бусдыг дорд үзэх хандлагатай байдаг.

Ухаалаг эмэгтэйчүүд нөхрийнхөө алдааг хамтдаа засах гэж хичээх бөгөөд үргэлж түүндээ урмын үгс хэлж, ухаалгаар асуудлыг шийдвэрлэнэ. Тэд бусадтай үргэлж сайхан харилцаатай байж чаддаг тул, олны дунд нэр хүнд сайтай.

2. Зөв амьдрах

Ухаантай эмэгтэйчүүд нөхөртөө зөв зүйтэй амьдралын дүрэм журмыг зааж, амжилттай яваа бусадтай харьцуулдаг.

Ухаалаг эмэгтэйчүүд харин эсрэгээрээ буюу нөхрөө үргэлж урмын үгсээр шагнаж, урагш алхах зориг, итгэлийг бэлэглэдэг.

3. Алдаа гаргах

Ухаантай эмэгтэйчүүд ямар ч алдаа гаргахгүй, төгс байхыг хичээдэг.

Ухаалаг эмэгтэйчүүд гаргасан алдаагаа л давтахгүй байхыг хичээж, өөрийгөө улам бүр хөгжүүлж амьдардаг.

4. Хүүхэд хүмүүжүүлэх

Ухаантай эмэгтэйчүүд хүүхдээ чанга хатуу дүрмийн дагуу хүмүүжүүлж, тэднийг төгс нэгэн байхыг шаарддаг. Тиймдээ ч өөрөө түүнд үлгэр дууриалал болж, ямар ч алдаа гаргадаггүй робот мэт байх гэж үргэлж хичээнэ.

Ухаалаг эмэгтэйчүүд хүүхдэдээ зааж тушаахын оронд хамтдаа бүхнийг хийж, дэвжихийг хүсдэг. Амьдралаас суралцаж болох олон зүйлс байдгийг дурдаж, хайраар хүүхдээ хүн болгодог.

5. Эцэг эхийн захиас

Ухаантай эмэгтэйчүүдийг өөрийгөө үргэлж бусдаас дээгүүр тавьдаг тул аав ээжээсээ хэт хамааралтай байхыг хүсдэггүй. Тиймдээ ч зарим тохиолдолд анхаарал тавих эцэг эхтэйгээ маргалдах нь бий.

Ухаалаг эмэгтэйчүүд аав ээжийнхээ тэр их агуу хайрыг хүлээн авч, ам зөрөлдөнө гэж үгүй. 

6. Өөрчлөлт

Ухаантай эмэгтэйчүүдийг дэлхий болон эргэн тойронд байгаа хүмүүсээ бүхэлд нь өөртөө зориулан өөрчлөхийг хүснэ.

Ухаалаг эмэгтэйчүүд бусдыг байгаагаар нь хүлээж аван, өөрийгөө өөрчлөхийг хичээдэг.

7. Аз жаргал

Ухаантай эмэгтэй зөв байх нь аз жаргал гэж боддог.

Ухаалаг эмэгтэй аз жаргалтай байх нь зөв гэж боддог.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()