Таалагдсан бүсгүйгээ өөртөө дурлуулахын тулд юу хийх ёстой вэ?

Эрчүүд эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татахдаа тийм ч гарамгай хүмүүс биш. Тэр дундаа хэн нэгэнд үнэн сэтгэлээсээ дурласан бол удаан хугацаанд хамт байж, сэтгэлийг нь хэрхэн хөдөлгөхөө огтхон ч мэддэггүй. Эмэгтэйчүүд маш төвөгтэй мэт боловч хамт байх залуугаа сонгохдоо ердөө л ерөнхий хэдэн чанарыг нь голчлон хардаг гэнэ. Хайртай бүсгүйнхээ сэтгэлийг өөртөө татах, бодит туршилтаар баталгаажсан шилдэг аргуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Шимтэн уншаарай! 

Таалагдсан бүсгүйгээ өөртөө дурлуулахын тулд юу хийх ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Түүнтэй сээтэгнэ

Рутжэрс (Rutgers) их сургуулийн антропологич, шилдэг борлуулалттай номын зохиолч Хэлен Фишер (Helen E. Fisher)-ийн хэлснээр эрэгтэй хүн түүнтэй сээтгэсний дараа, эмэгтэй хүн татагдаж буй эсэхээ илэрхийлэх дохиог өөрийн мэдэлгүй үзүүлдэг гэнэ. "Хэрэв залуу түүнд таалагдаж байгаа бол эмэгтэй "Түүн рүү дулаан харцаар харж, хөмсгөө зөөлөн өргөөд, уруулаа бага зэрэг мушилзуулж инээн, түүнрүү нүдээ томсгон хэсэг ширтсэнийхээ дараа нүдээ цавчиж доошоо хараад, ахин харц тулгардаггүй байна. Эсвэл нүүрээ гараараа таглаад, гарныхаа цаана бага зэрэг сандарсан инээмсэглэл тодруулдаг гэнэ." Хэрэв эмэгтэй хүн танд энэ дохиог харуулсан бол тэр танд сексийн хувьд хүчтэй татагдаж байгааг илэрхийлдэг ажээ. 

Түүнтэй сээтгэсний дараа тэр танд ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байвал доорх бусад аргыг туршаарай. 

Түүнтэй сээтэгнэ

2 Ижил сонирхолтой бүсгүйг хай

Шинжлэх ухаанд, ижил сонирхолтой хүмүүс хоорондоо хурдан татагддаг гэдгийг нотолжээ. Калифорниагын их сургуулийн эрдэмтэд танилцах сайтын 60 эмэгтэй, 60 эрэгтэйг сонгон авч судлаж үзэхэд ижил сонирхол, зан ааштай хүмүүс бие биендээ татагдах нь илүү байсан гэнэ. Мөн нэгэн сэтгэл зүйн номонд бичсэнээр хосууд нэг нэгнээсээ царайлаг байх нь тийм ч таатай зүйл биш гэнэ. Учир нь хэн нэгэн нь нөгөөгөөсөө "илүү" байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг аж. Тиймээс гадаад төрхийн хувьд өөртэйгөө төстэй хүнийг сонгосон харилцаа удаан үргэлжилдэг ажээ.

Царайны хувьд илүү ч биш дутуу ч биш ойролцоо, ижил сонирхолтой хүмүүс учраа хурдан ололцдог.

Ижил сонирхолтой бүсгүйг хай

3 Бага зэрэг худал хэл

1969 онд социологич Глэн Элдэр (Glen Elder) нэгэн судалгаа хийж хөрөнгө мөнгө болон, гоо сайхан бие биедээ татагддаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Тодруулбал царайлаг бүсгүйчүүд, мөнгөтэй боловч дур булаам биш залуусыг сонгож үүндээ сэтгэл хангалуун байх байдал ажиглагдсан байна. Учир нь эмэгтэй хүний тансаглал, хэрэгцээг хангаж чадах залуу тэдэнд хэнээс ч илүү сайхан харагддаг гэнэ. Тиймээс хайртай бүсгүйдээ өөрийн санхүүгийн чадварыг бага зэрэг дээшлүүлж хэлэхэд буруудахгүй. 

Бага зэрэг худал хэл

4 Намбатай харагдах

Сэтгэл судлаачид үүнийг "Жорж Клүүнийгийн үзэгдэл" гэж нэрлэдэг гэнэ. 2010 онд 3,770 бүсгүйчүүдийн дунд явуулсан судалгаагаар эмэгтэй хүн нас ахиж, биеэ даасан болох тусмаа намбатай, буурь сууриа олсон залуусыг сонирхож эхэлдэг гэнэ. Учир нь тэд санхүүгийн хувьд илүү найдвартай мэдрэмж төрүүлдэтэй нь холбоотой. Ах эрэгтэй болон дүү эмэгтэй хүний амьдралын талаарх үзэл бодол ижил байдаг учир тэд хоорондоо сайн зохицдог ажээ. 

Тиймээс үсний засалт стиль нь төлөв даруу төрхтэй залуус эмэгтэйчүүдэд таалагддаг гэнэ. 

Намбатай харагдах

5 Эмэгтэйчүүд сахланд татагддаг

Сахал хэзээ ч моодноос гардаггүй. Австралид нэгэн судалгаанд 177 эрэгтэй, 377 эмэгтэйг хамруулсан байна. Эрчүүдийг 4 ангилж: Ямар ч сахалгүй, бага зэрэг сахалтай, шанаагаараа дундаж урттай, урт сахалтай гэж ангилсан байна. Ихэнх эмэгтэйчүүд шанаагаараа хэлбэржүүлсэн ургуулсан сахалтай залуусыг сонгосожээ. Эмэгтэйчүүдэд сахлаа арчилдаг залуус илүү мэдрэмжтэй, донжтой санагддаг гэнэ. 

Тиймээс гадаад төрхөндөө өөрчлөлт хийх гэж байгаа бол сахал ургуулаад үзээрэй. 

Эмэгтэйчүүд сахланд татагддаг

6 Биендээ анхаар

2007 онд 170 эмэгтэйчүүдэд цээж нүцгэн 10 залуугийн зураг харуулж, хэнийг нь удаан хугацааны хамтран амьдрагчаар сонгох вэ? гэсэн санал асуулга явуулжээ. Судалгаанд орсон бүсгүйчүүд илүү том олон булчинтай залуустай богино хугацаанд хамт байж болох ч хэт тарган биш, хэт булчинлаг биш залуусыг удаан хугацааны хамтрагчаараа сонгоно гэж хариулсан байна. 

Биендээ анхаар

7 Сайхан сэтгэл

Зохиолч, сэтгэл судлаач Скотт Бэри Кауфмэн  (Scott Barry Kaufman) нэг тэмдэглэлдээ "Хало эффект"-ийн талаар дурдсан байна. Хятадад нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. 100 эрэгтэй, 100 эмэгтэй хүмүүст зан араншинг нь тодорхойлсон 1 үг бичсэн зургийг дамжуулан харуулахад, доороо сайхан сэтгэлтэй, тусч, гэх мэт үгээр тодорхойлсон хүмүүсийг илүү дур булаам харагдаж байна  хэмээн үнэлсэн байна. Тиймээс таалагдаж буй бүсгүйдээ сайхан сэтгэлээ харуулах үед түүний сэтгэл уярч танд татагдах магадлал ихэсдэг. 

Сайхан сэтгэл

8 Улаан өнгийн хувцас өмсөх

Орон орноос ирсэн 100 эмэгтэйд улаан хувцастай болон өөр өнгийн хувцастай залуусын зургийг харуулж хамгийн сонирхол татсаныг сонго гэхэд 60-аас илүү хувь нь улаан өнгийг хувцаслалтандаа оруулсан залуусыг сонгосон байна. Тиймээс эмэгтэй хүний анхаарлыг татахдаа өөртөө зохисон улаан өнгийн хувцас өмсвөл, тэр таны дур булаам байдлыг олж харах магадлал өндөр. 

Улаан өнгийн хувцас өмсөх

9 Аз жаргалын мэдрэмж

Цэнгээний газарт, 1 ширээнд суусан гурван залуугийн нэг нь инээдтэй онигоо ярьхад найзууд нь  инээж тэд маш хөгжилтэй байлаа. Үүний дараа онигоо ярьсан залуу түүний ярьсан онигоо сонсогдохоор зэрэгцээ ширээнд сууж байсан бүсгүйгээс дугаарыг нь асуухаар очно. Харин үүний дараа өөр нэг зэрэгцээ ширээнд суугаа бүсгүйгээс онигоог сонсож суусан залуу дугаарыг нь асуухаар очжээ. Үүний дараа судалгааны багынхан 2 бүсгүйгээс хэнд нь дугаараа өгснийг асуухад онигоо ярьсан залууд гэж хариулсан байна. Учир нь хөгжилтэй, нээлттэй залууст бүсгүйчүүд дуртай байдаг бөгөөд тэднийг илүү дур булаам, ухаалаг гэж боддог гэнэ. 

Аз жаргалын мэдрэмж

10 Тэжээвэр амьтад

2014 онд 100 Израил бүсгүйчүүдэд гэмт хэрэгтнүүдийн 10 хавтаст хэргийг өгч хамгийн муугаас нь сайн руу ангилахыг хүссэн байна. Хавтаст хэрэг дэх мэдээлэлд зарим нь нохой тэжээдэг талаар хавсаргажээ. Хамгийн гайхалтай нь эмэгтэйчүүд нохой тэжээдэг гэмт хэрэгтнүүдийг бусдаасаа илүү сайхан сэтгэлтэй гэж дүгнэсэн аж. Үүнээс харахад амьтан тэжээдэг эрэгтэй хүмүүсийг эмэгтэйчүүд илүү хариуцлагатай, дур булаам гэж үзэн урт хугацаанд хамт байх хүнээрээ сонгодог гэнэ. 

Мөн нэг туршилтанд 100 эмэгтэйгээс нохойгоо хөтлөж яваа залуу дугаарыг нь асуухад 65 нь зөвшөөрсөн бол ганцаараа алхаж яваа залууд 18 хүн л зөвшөөрсөн байна. 

Тэжээвэр амьтад

11 Хөгжим тоглодог залуус

Гудамжинд алхаж явсан бүсгүйчүүдээс гитар үүрсэн залуу, бэлтгэлийн цүнх үүрсэн 2 өөр залуу дугаарыг нь асуухад гитар үүрсэн залуу бүсгүйчүүдэд илүү таалагдаж байсан гэнэ. Мөн дундаж нас нь 28 настай 1,500 эмэгтэйд илүү төвөгтэй олон ноттой болон энгийн ая сонсгон хэнтэй нь хамт цагийг өнгөрөөхийг хүсэж буйг асуухад илүү төвөгтэй ая тоглосон залууг гэж хэлжээ. Тиймээс эмэгтэйнхээ сэтгэлийг өөртөө татахыг хүсвэл ядаж нэг романтик ая тоглож сураарай. 

Хөгжим тоглодог залуус

12 Анхааралтай тогтоож, бусдыг санаж бай

Бид өдөр бүр хаа нэгтээ хэн нэгэнтэй тааралдаж, шинээр танилцаж байдаг. Эмэгтэй хүмүүст нэрийг нь марталгүй санаж, хаана танилцсанаа мэдэж байдаг залуус маш их таалагддаг. Өөрт нь хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн учраас түүнийг санаж байгаа хэмээн таамагладаг гэнэ. Тиймээс олон нийтийн газар анх танилцаад таалагдсан бүсгүйтэйгээ таарвал, нэрээр нь дуудаад түүнтэй цөөн  ч болов үг солиорой. Эмэгтэйчүүд хэд хоногтоо л таныг мартахгүй бодож явах болно. 

Анхааралтай тогтоож, бусдыг санаж бай

13 Аюулд дуртай залуус

Алъяскийн их сургуулийн эрдэмтэд бүсгүйчүүдийн эрчүүдээс харж хүлээдэг зүйлсийн нэг бол тэдний эрсдэлтэй үйлдэл хийх, төрөлхийн зоригтой байдал гэдгийг нотолжээ. Тэд эртний үеийнх шиг ан хийж үүнийгээ харуулж чадахгүй ч, экстрим спортоор хичээллэдэг залуус илүү дур булаам харагддаг гэнэ. 

Аюулд дуртай залуус

14 Үнэртэн хэрэглэ

Гоо сайхан, гадаад байдлын тухай нийтэлдэг нэгэн сэтгүүл 10 залуугийн тавд нь үнэргүй биеийн саван, тос, шампунь зэргийг хэрэглүүлж, харин нөгөө хэсэгт нь тааламжтай үнэртэй бүтээгдэхүүнүүд 7 хоногийн турш хэрэглүүлэн үр дүнг нь судалжээ. Эдгээр өдрүүдэд эрчүүд өглөө бүр шүршүүрт орон ажилдаа явж байсан бөгөөд үнэртэй бүтээгдэхүүн хэрэглэсэн залуус илүү өөртөө итгэлтэй, нээлттэй болсон байжээ. 

Үнэртэн хэрэглэ

15 Сайн дурын ажил

Энэрэнгүй сэтгэлтэй, өглөгч зантай залууст бүсгүйчүүд маш ихээр татагддаг гэнэ. Эрэгтэй хүний энэ уужуу тайван байдал нь тэдэнд итгэл даахуйц, хүн чанартай гэсэн бодлыг тархинд нь суулгадаг гэнэ. Мөн олон нийтийн хуудсандаа сайн дурын ажил хийж буй зургаа байрлуулбал хүмүүс таныг илүү эерэгээр, өндрөөр үнэлж эхэлдэг гэнэ шүү. 

Сайн дурын ажил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()