Онгон биеэ хамгийн өндөр үнээр худалдсан бүсгүйчүүд

Өнөө цагт мөнгө олохын тулд зарж болох бүхнээ зарж, үнэлж болох бүхнээ л үнэлдэг болж дээ. Өөрөөр хэлбэл нийгмийнхээ ерөнхий чиг хандлагыг дагаад муу муухай, бузар булай зүйлс газар авч байна. Тэдний нэг нь биеэ үнэлэх, охид бүсгүйчүүд өөрсдийн онгон биеэ өндөр үнэд хүргэж худалдаалах явдал юм. Харин тэдгээр охид цэвэр ариун байдлаа хэдээр үнэлсэн байдаг бол?....

Онгон биеэ хамгийн өндөр үнээр худалдсан бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Гамтри (Gumtree) - 10,000 доллар

Тэрээр 2011 онд 16 настай байхдаа урлагийн сургуульд суралцах төлбөрөө олохын тулд онгон биеэ зарахаар шийдэн, интернэтэд зар байршуулжээ. “Гамтри” гэх нэртэй нууцлаг бүсгүйн энэхүү "амтат" заранд хүмүүс үнэ хаялцаж, хамгийн дээд ханш нь 10,000 доллар хүрсэн гэдэг. Харин сүүлд охин энэ бүгдийг худал хуурмаг, хэн нэгэн өөрийнх нь хаягаар тоглож ийм зүйл хийсэн хэмээн мэдэгдсэн билээ.

Гамтри (Gumtree) - 10,000 доллар

9 Рози Рейд (Rosie Reid) - 12,300 доллар

“Бристол” их сургуульд сурах явцдаа төлбөрөө зээлээр төлж байсан энэхүү охин төгсөх курсдээ нэгэнт 22,000 долларын өртэй болсон байжээ. Өрнөөсөө түргэхэн шиг салах ганц арга нь онгон биеэ худалдах байсан юм. Бүсгүйн охин биеийг нэгэн инженер залуу 12,300 доллараар үнэлэн, нэгэн шөнийг хамт өнгөрөөсөн гэдэг. Охин дараа нь энэ тухай ярихдаа “Их аймаар, бас эвгүй байсан. Гэхдээ би түүнд маш их баярлаж байгаа. Би өрөө бараг л дарсан шүү” хэмээжээ.

Рози Рейд (Rosie Reid) - 12,300 доллар

8 Алина Перша (Alina Percea) - 13,000 доллар

Тэрээр бусад охидын л адилаар сургалтын төлбөрөө төлөхийн тулд биеэ худалдахаар болжээ. 45 настай Итали бизнесмэн эр түүнд хамгийн өндөр үнэ амлаж, тансаг зочид буудалд урьжээ. Охин ганцхан шөнийн дотор л амархан гэгч нь 13,000 доллар олж, сургуульд сурах боломжтой болсон бөгөөд анхны шөнийн тухайд “хөгжилтэй байсан" хэмээн хэлсэн байна. 

Алина Перша (Alina Percea) - 13,000 доллар

7 Юнигөрл (Unigirl) - 32,000 доллар

“Unigirl” гэх нэрээр олон нийтийн сүлжээнд өөрийнхөө гуалиг биеийн зургийг байршуулж, өмнө нь бэлгийн харилцаанд орж байгаагүй бөгөөд худалдаалахаар болсон гэдгээ ч зарласан юм. Түүнд мөнгө хэрэг болсон тул энэхүү аргыг хэрэглэсэн бөгөөд 1200 хүн үнийн санал хэлснээс хамгийн дээд үнэ нь 32,000 доллар дээр тогтжээ.

Юнигөрл (Unigirl) - 32,000 доллар

6 Кэти Коблерсон (Cathy Cobblerson) - 100,000 доллар

Тухайн үед Кэти бүсгүй 24 настай байсан бөгөөд мөнгө хэрэгтэй болж, онгон биеэ худалдах болсноо цахим худалдааны “eBay” сайтад зарласан байна. Түүнийг сонирхох хүмүүс цөөнгүй байсан төдийгүй дээд үнэ нь 100,000 доллар хүрснээр дуудлага худалдаа зогссон юм. Мөн бүсгүй учраа мэдэхгүй жаахан хүүхдүүдийг биш, харин жинхэнэ боловсон залууг хүсч байгаагаа ч дурджээ.

Кэти Коблерсон (Cathy Cobblerson) - 100,000 доллар

5 Элизабет Рэйнэ (Elizabeth Raine) - 801,000 доллар

Түүний жинхэнэ нэрийг Ханна Керн (Hanna Kern) гэдэг бөгөөд Вашингтоны их сургуульд сурдаг жирийн л нэг даруухан охин байсан аж. Гэтэл тэрээр өөрийн онгон биеийг худалдахаа мэдэгдсэн зар олон нийтийн сүлжээнд байршуулсан нь ангийхных нь эрүүг мултлах шахсан юм. Мөн сургуулийн захиргаа нэр хүнд унагалаа хэмээн ихэд дургүйцэж байсан гэдэг. Ямартай ч түүний оролдлого амжилттай болж 801,000 долларыг өөрийн биеэр олж чадсан юм. Гэвч ингэх болсон шалтгаан нь санхүүгийн хүндрэл бус харин өөртөө итгэлтэй болох байсан хэмээн тайлбарлажээ. 

Элизабет Рэйнэ (Elizabeth Raine) - 801,000 доллар

4 Катрина Миглиорини (Catarina Migliorini) - 440,000 доллар

Бразилийн үзэсгэлэнт, сайхан бүсгүй Катрина өөрийн онгон биеэ 4 удаа худалдах гэж оролдсон боловч зориг нь хүрэлгүй цуцалж байсан юм. 2012 онд анхны дуудлага худалдаагаа эхлэхэд Японы тэрбумтан Нацу хэмээх эр хамгийн өндөр үнийг хэлсэн ч Катрина татгалзжээ. Дараагийн удаа түүний онгон бие 440,000 долларт хүрсэн ч тэр бас л айж татгалзав. Харин сүүлд “There’s Something About Catarina” гэх реалити шоу хүртэл зохион байгуулж, үүнд нь 20 залуу орсон ч түүнийг өөрийн болгож чадсан сүйхээтэй залуу одоо хүртэл гарч ирээгүй ажээ. 

Катрина Миглиорини (Catarina Migliorini) - 440,000 доллар

3 Грасиела Яатако (Graciela Yataco) -1.5 сая доллар

Перу улсын ядуу гэр бүлд өсч торнисон бүсгүй, өвчтэй ээж болон дүү нараа тэжээдэг байжээ. Өдрөөс өдөрт бие нь муудах хөөрхий эх болон сургуульд орох болсон дүү нараа бодон, мөнгө олохоор бүсгүй аргагүйн эрхэнд ийм замыг сонгосон юм. Ингээд сонинд зар өгөн, зургаа хэвлүүлсэнд нэгэн Канад баян эр түүнд 1,5 сая доллар санал болгосон байна. Харин охин сүүлд үүнээс татгалзан “Би бол дүү нартаа үлгэр дууриалал болох ёстой хүн. Ийм аргаар бус цэвэр ариун хөдөлмөрөөр тэднийгээ тэжээх болно” хэмээн бардам хэлсэн юм.

Грасиела Яатако (Graciela Yataco) -1.5 сая доллар

2 Рафаэлла Фико (Raffaella Fico) - 1.1 сая доллар

Дуучин, загвар өмсөгч үзэсгэлэнтэй Итали бүсгүй нь нэрт хөлбөмбөгчин Кристиан Роналдутай хүртэл нэр холбогдож байсан билээ. Гэнэт Рафаэлла хүмүүст цочрол болохуйц мэдэгдэл хийсэн нь өөрийн онгон биеэ худалдах байсан бөгөөд түүнд 1,1 сая долларын санал ирсэнд бүсгүй ч дуртайяа хүлээж авсан билээ. 

Рафаэлла Фико (Raffaella Fico) - 1.1 сая доллар

1 Натали Дилан (Natalie Dylan) - 3.7 сая доллар

Тухайн үед Натали 24 настай, "Эмэгтэйчүүд судлал"-ын чиглэлээр бакалавр зэрэгтэй сургуулиа дөнгөж төгсөөд байсан юм. Бүсгүй цаашид үргэлжлүүлэн сурч, магистрийн зэрэг хамгаалахыг хүссэн боловч санхүүгийн асуудалтай тулгарсан тул онгон биеэ худалдахаар зориг шулууджээ. Түүний тачаангуй бие, үзэсгэлэнт царай нь баячуудыг хуйлруулж байсан төдийгүй дээд үнэ нь 3,7 сая доллар хүрсэн байдаг аж.

Натали Дилан (Natalie Dylan) - 3.7 сая доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()