“NBA”-ийн хамгийн загварлаг тамирчид

Сагсан бөмбөг нь олон сая үзэгчидтэй спортын нэг бөгөөд өдрөөс өдөрт тус спортыг сонирхож, хичээллэх залуусын тоо нэмэгдсээр байгаа билээ. Харин өнөөдөр та бүхэндээ "NBA" буюу Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоонд яг одоо тоглож байгаа тамирчдаас хамгийн загварлаг залуусыг онцлон танилцуулахаар бэлтгэсэн юм. 

“NBA”-ийн хамгийн загварлаг тамирчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кевин Дюрант (Kevin Durant)

  • Төрсөн он сар өдөр - 1988.9.29 /29 настай/
  • Харъяалагддаг баг - Голден Стэйт Варриорс
  • Байрлал - Довтлогч
  • Өндөр -  2.06 м

2017 оны аварга төдийгүй финалын үнэ цэнэтэй тоглогч болж чадсан Кевин Дурант нь загварлаг хувцаслалтаараа алдартай. Түүний өндөр биед ямар ч хувцас сайхан зохих нь гарцаагүй. 

Кевин Дюрант (Kevin Durant)

2 Блейк Гриффин (Blake Griffin)

  • Төрсөн он сар өдөр - 1989.3.16 /28 настай/
  • Харъяалагддаг баг -  Лос-Анжелес Клипперс
  • Байрлал - Хүчний довтлогч
  • Өндөр - 2.08 м

Эрч хүч, тэсрэлттэй гэдгээрээ алдартай Блейк Гриффин нь өөрийн хүчирхэг байдлаараа олон охидын сэтгэлийг уяраадаг. Түүний булчинлаг, сайхан бие нь өмссөн хувцас бүрийг амилуулж, төгс харагдуулдаг билээ. 

Блейк Гриффин (Blake Griffin)

3 Дуэйн Уэйд (Dwayne Wade)

  • Төрсөн он сар өдөр - 1982.1.17 /35 настай/
  • Харъяалагддаг баг - Кливленд Кавальерс 
  • Байрлал - Довтлогч
  • Өндөр - 1.93 м
  • Эхнэр - Габриелла Юнион (Gabrielle Union)

Түүнийг "NBA"-д анх хөл тавихад нь хүн бүр л сайхан залуу хэмээн шагшиж, охид бүсгүйчүүд эрхгүй дурлаж байсан бол 13 улирал тоглосны дараа ч тэрээр царайлаг төрхөөрөө гайхагдаж, загварлаг байдлаа хадгалсаар байна.

Дуэйн Уэйд (Dwayne Wade)

4 Жеймс Харден (James Harden)

  • Төрсөн он сар өдөр - 1989.08.26 /28 настай/
  • Харъяалагддаг баг - Хьюстон Роккетс 
  • Байрлал - Хамгаалагч
  • Өндөр - 1.96 м

Өнгөрсөн улиралын MVP-ийн өрсөлдөөнд хүчтэй яригдаж байсан Жэймс Харден нь энэ улирал ч онцгой байгаа билээ. Тэрээр чадварлаг тоглогч төдийгүй загварлаг нэгэн юм. 

Жеймс Харден (James Harden)

5 Кевин Лав (Kevin Love)

  • Төрсөн он сар өдөр - 1988.09.17 /29 настай/
  • Харъяалагддаг баг - Кливленд Кавальерс 
  • Байрлал - Хүчний довтлогч
  • Өндөр - 2.08 м
  • Найз бүсгүй - Кейт Бок (Kate Bock)

Чадварлаг тамирчин Кевин Ловыг хүмүүс загвар өмсөгч, жүжигчинтэй андуурч, эндүүрэх нь бий. Түүний сайхан царай, гайхалтай тоглолтыг хараад хайлан урсахгүй бүсгүй гэж ховор болов уу?

Кевин Лав (Kevin Love)

6 Тристан Томпсон (Tristian Thompson)

  • Төрсөн он, сар, өдөр - 1991.03.13 /26 настай/
  • Харъяалагддаг баг - Кливленд Кавальерс 
  • Байрлал - Төвийн тоглогч
  • Өндөр - 2.06 м
  • Найз бүсгүй - Хлое Кардашян (Khloé Kardashian)

2016 оны аварга Кливленд Кавальерс багийн төвийн тоглогч Тристан Томпсон нь хувийн амьдрал болоод тоглолтоороо олон хүний анхаарлыг татдаг. Тэрээр алдарт "Keeping with the Kardashians" реалити шоуны од Клое Кардашьянтай болзоод багагүй хугацааг үдээд байгаа билээ. 

Тристан Томпсон (Tristian Thompson)

7 Рассел Уэстбрук (Russell Westbrook)

  • Төрсөн он сар өдөр - 1988.11.22 /29 настай/
  • Харъяалагддаг баг - Оклахома-Сити Тандер 
  • Байрлал - Холбон тоглогч
  • Өндөр - 1.91 м
  • Эхнэр - Нина Эрл (Nina Earl)

NBA-ийн загварын хаан гэгддэг Рассел Вестбрүүк нь өнгөрсөн жил улиралын үнэ цэнэтэй тоглогч болохын зэрэгцээ анхны үрээ өлгийдөн авсан билээ. Түүний этгээд болоод дэгжин хувцаслалт үргэлж олны анхаарлыг татдаг. 

Рассел Уэстбрук (Russell Westbrook)

8 Каяри Өрвинг (Kyrie Irving)

  • Төрсөн он сар өдөр - 1992.03.23 /25 настай/
  • Харъяалагддаг баг - Бостон Селтикс 
  • Байрлал - Холбон тоглогч
  • Өндөр - 1.91 м

Охидын сэтгэлийг булаадаг бас нэгэн тамирчин бол яахын аргагүй Каяри Өрвинг билээ. Түүний цэвэрхэн атлаа дэгжин хувцаслалт, төгс тоглолт, гайхалтай оролтууд ямар ч бүсгүйг өөртөө соронзон мэт татаж чадна. 

Каяри Өрвинг (Kyrie Irving)

9 Ник Янг (Nick Young)

  • Төрсөн он сар өдөр - 1985.6.1 /32 настай/
  • Харъяалагддаг баг - Голден Стэйт Варриорс 
  • Байрлал - Хамгаалагч
  • Өндөр - 2.01 м

Ник Янг бусад шиг тансаг хослолоор гоёхыг тийм ч их ойшоодоггүй нэгэн. Харин үүний оронд хамгийн этгээд, сонирхол татам хувцаснуудыг сонгож өмсөн, олны анхаарлыг татдаг байна. 

Ник Янг (Nick Young)

10 Кармело Энтони (Carmelo Anthony)

  • Төрсөн он сар өдөр - 1984.3.29 /33 настай/
  • Харъяалагддаг баг - Оклахома-Сити Тандер
  • Байрлал - Хүчний довтлогч
  • Өндөр - 2.03 м
  • Эхнэр - Ла Ла Антони (La La Anthony)

Түүнийг хамгийн загварлаг тоглогчдын тоонд оруулахгүй бол алдас болох биз ээ. Олон жил NBA-д тоглож байгаа хэдий ч, түүний ур чадвар болоод загварлаг байдал өнөө хэр нь хэвээр байгаа юм.

Кармело Энтони (Carmelo Anthony)

11 Жордан Кларксон (Jordan Clarkson)

  • Төрсөн он сар өдөр - 1992.6.7 /25 настай/
  • Харъяалагддаг баг - Лос-Анжелес Лейкерс 
  • Байрлал - Хамгаалагч
  • Өндөр - 1.96 м

Өндөр нуруу, цэвэрхэн царай, дэгжин хувцаслалт болоод сайн тоглолт нь түүнийг охидын дунд алдартай болгодог. Кларксоныг алдарт загвар өмсөгч Кендалл Женнертэй ч болзож явсныг та мэдэх үү?

Жордан Кларксон (Jordan Clarkson)

12 Крис Пол (Chris Paul)

  • Төрсөн он сар өдөр - 1985.5.6 /32 настай/
  • Харъяалагддаг баг - Хьюстон Роккетс
  • Байрлал - Холбон тоглогч
  • Өндөр - 1.83 м
  • Эхнэр - Жада Кроули (Jada Crawley)

NBA-ийн шилдэг холбон тоглогчдын нэг болох Крис Полл нь классик загварын хувцаслалтыг илүүд үздэг аж. Түүнд хослол хэчнээн сайхан зохидог болохыг та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Крис Пол (Chris Paul)

13 Аарон Гордон (Aaron Gordon)

  • Төрсөн он сар өдөр - 1995.9.16 /22 настай/
  • Харъяалагддаг баг - Орландо Мэжик
  • Байрлал - Довтлогч
  • Өндөр - 2.06 м

Цагираган дээрээс довтлох үзүүлбэрийг хэнээс ч дутахгүй хийж чадах түүний дэгжин атлаа цэвэрхэн хувцаслалт бүсгүйчүүдэд маш ихээр таалагддаг байна. Тэрээр тоглолтоос бусад үед юу өмсөхдөө ихээхэн анхаарал хандуулдаг гэнэ шүү.

Аарон Гордон (Aaron Gordon)

14 Стефен Көрри (Steph Curry)

  • Төрсөн он сар өдөр - 1988.3.14 /29 настай/
  • Харъяалагддаг баг - Голден Стэйт Варриорс
  • Байрлал - Холбон тоглогч
  • Өндөр - 1.91 м
  • Эхнэр -  Аеэша Көрри 

Улиралын хоёр удаагийн "Үнэ Цэнэтэй Тоглогч", "NBA"-гийн аварга Стефен Көрриг танихгүй хүн гэж ховор биз ээ. Түүний гайхалтай ур чадвар, царайлаг төрх, загварлаг хувцаслалт нь олон охиныг сагсанбөмбөгт хайртай, дуртай болгосон гэхэд хилсдэхгүй. 

Стефен Көрри (Steph Curry)

15 Майк Конли (Mike Conley)

  • Төрсөн он сар өдөр - 1987.10.11 /30/
  • Харъяалагддаг баг - Мемфис Гриззлэс
  • Байрлал - Холбон тоглогч
  • Өндөр - 1.85 м
  • Эхнэр - Мэри Пелусо (Mary Peluso )

Тэрээр загварлаг хэрнээ тухтай хувцаслахыг хичээдэг. Хэт их трэндэд баригдалгүй чөлөөт загвараар хувцаслах дуртайгаа хэд хэдэн ярилцлагын үеэр дурдаж байсан билээ. 

Майк Конли (Mike Conley)

16 Андре Игодала (Andre Iguodala)

  • Төрсөн он сар өдөр - 1984.01.24 /33 настай/
  • Харъяалагддаг баг - Голден Стэйт Варриорс 
  • Байрлал - Довтлогч
  • Өндөр - 1.98 м
  • Эхнэр - Кристина Гутьеррес (Christina Gutierrez)

Голден Стэйт Варриорсын тоглогчид хэрхэн төгс хувцаслах, хэрхэн хожихоо сайн мэддэг бололтой. Түүнд ямар ч хувцас ярих зүйлгүй сайхан зохиж байгааг та ч бас харж байгаа биздээ.

Андре Игодала (Andre Iguodala)

17 Леброн Жеймс (Lebron James)

  • Төрсөн он сар өдөр - 1984.12.30 /32 настай/
  • Харъяалагддаг баг - Клевланд Кавальерс
  • Байрлал - Довтлогч
  • Өндөр - 2.03 м
  • Эхнэр- Саванна Бринсон (Savannah Brinson)

Сагсан бөмбөг сонирхогчдын хайртай тоглогч, бүх цаг үеийн хамгийн гайхалтай тамирчин гэгддэг Лэброн Жэймс бол чамгүй загварлаг эр юм. Тэрээр юу өмсөх болоод яаж хувцаслах зэрэгтээ ихэд санаа тавьдаг аж.

Леброн Жеймс (Lebron James)

18 Деандра Жордан (Deandre Jordan)

  • Төрсөн он сар өдөр - 1988.07.21 /29 настай/
  • Харъяалагддаг баг - Лос Анжелас Клипперс
  • Байрлал - Төвийн тоглогч
  • Өндөр - 2.11 м

Хүчирхэг төвийн тоглогч Жордан нь трэнд дагахаас илүүтэй өөрт зохих хувцаснуудыг сонгон өмсдөг байна.

Деандра Жордан (Deandre Jordan)

19 Иман Шамперт (Iman Shumpert)

  • Төрсөн он сар өдөр - 1990.06.20 /27 настай/
  • Харъяалагддаг баг - Клевланд Кавальерс
  • Өндөр - 1.96 м
  • Эхнэр- Тэяана Тейлор (Teyana Taylor)

Иман Шамперт нь NBA-ийн загварлаг тамирчдын тоонд зүй ёсоор багтах нэгэн билээ. Тэрээр эхнэрийнхээ хамтаар үргэлж сонин содон хувцаснуудыг өмсөж, хэвлэлийнхний анхаарлыг татдаг аж.

Иман Шамперт (Iman Shumpert)

20 Ди Анжело Рассел (D'Angelo Russell)

  • Төрсөн он сар өдөр - 1996.02.03 /21 настай/
  • Харъяалагддаг баг - Брүүклин Нетс
  • Байрлал - Холбон тоглогч
  • Өндөр - 1.96 м

Рассел нь үргэлж загварлаг хувцаслалт, царайлаг төрхөөрөө гайхагдаж, олны хэл аманд өртдөг нэгэн юм. Сахилгагүй Расселд сэтгэл алдарч, дурлах охидыг тоолж баршгүй олон.

Ди Анжело Рассел (D'Angelo Russell)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()