Урт наслахыг хүсэж байвал?

2013-09-29, 19:08
19,600
Сүүлийн үед хавдар, цус харвалт, чихрийн шижин зэрэг өвчний нас улам залуужиж, залуучууд ихээр өвдөх болсон билээ. Үүнээс гадна зөнөх өвчин ахимаг насныханд эрт илэрч байгаа. Хүн бүр л эрүүл чийрэг, урт удаан наслахыг хүсдэг нь нууц биш. Тэгвэл Америкийн доктор Тони Брайер (Tony Bryer) өөрийн блогтоо урт удаан наслахад нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлсийн талаар дурьдсан байна. Ингээд урт наслах нууцаас хүлээн авцгаая.
Урт наслахыг хүсэж байвал?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Ногоон цай уух
Өдөрт хамгийн багадаа нэг литр ногоон цай уух нь таны насыг уртасгахад нөлөөлөх гэнэ. Энэ саналыг Олон Улсын эмч нар хүртэл хүлээн зөвшөөрдөг байна.

www.caak.mn

2. Найз нөхөдтэйгөө уулз
Найз нөхөдтэйгөө байнга уулзах нь цус харвалтыг багасгадаг гэнэ. Судалгаанаас харахад гэрсэг эрчүүд цус харвалтанд хоёр дахин их өртдөг болох нь батлагджээ.

www.caak.mn

3. Самар ид
Самар нь зүрхний үйл ажиллагаа сайжруулдаг талаар хүн бүр л мэднэ. Гэхдээ самрыг самрын харшилгүй хүн хэрэглэх нь зүйтэй. Хэрвээ та самарны харшилтай бол самарнаас татгалзаарай.

www.caak.mn

4. Шүдний утас хэрэглэж сур
Шүд эрүүл бол Бие эрүүл гэсэн үг байдаг шүү дээ. Тиймээс ч шүдний утсыг байнга хэрэглэж заншсанаар урт наслахад нэг алхам ойртож байгаа юм.

www.caak.mn

5. Тамхинаас гар
Тамхи татдаг хүний хажууд буй хүн татаж буй хүнээсээ дутахааргүй их хорддог гэдгийг бүгд мэднэ. Тиймээс та тамхи татдаг бол орчин тойрныхоо хүнийг давхар хордуулж байгаа гэдгийг бүү мартаарай.

www.caak.mn

6. Шинэ зүйлээс суралц
Ямарваа нэгэн зүйлд суралцаж, түүнийгээ өөрийн болгох гэсэн чин хүсэлтэй байх нь таныг урт удаан наслахад туслах юм байна. Үүнээс гадна ном уншиж, шинэлэг технологийн ажиллагааг судлаж байх нь зөв.

www.caak.mn

7. Аль болох их инээгээрэй
Инээх дуртай, шогч хүмүүс илүү урт удаан насалдаг болохыг судалгаагаар баталсан байна.

www.caak.mn



8. Ахимаг насандаа хүүхэдтэй болоорой
Юта мужийн Их Сургуулийнхны хийсэн судалгаанаас 40-өөс дээш насандаа хүүхэдтэй болсон эмэгтэйчүүд илүү удаан амьдарч байна гэх дүгнэлт гарсан байна. Тиймээс эрт хүүхэд гаргах гэж яарсаны хэрэггүй бололтой.

www.caak.mn

9. Амралтаа сайн авч бай
Энэ зөвөлгөөг өгөх нь биелүүлэхээсээ илүү хялбар. Зарим нэг хүмүүсийн хувьд амралт нь ажилласнаас илүү ядраадаг бол, зарим нь санхүүгийн асуудлаас болоод амрах боломжгүй болдог. Судалгаанаас харахад амралт бага авдаг хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал 8%-иар илүү байдаг гэсэн дүн гарсан байна.

www.caak.mn

10. Сайн унтаж амар
Хангалттай сайн амрахын тулд 7-8 цаг унтах ёстой. Хэрвээ тухайн хүний нойр нь ханаагүй байвал мэдрэлийн эсүүд нь буруу ажиллах магадлалтай. Гэхдээ хүн бүрийн нойр ханах хугацаа нь өөр өөр байдаг учир та л нойроо ханасан хэмээн үзэж байвал 4 цаг унтсан ч болно.

www.caak.mn

11. Дарс хэрэглэж болох л юм.
Өдөрт нэг хундага дарс уудаг хүн нь огт уудаггүй хүнээс 18%-иар илүү амьдардаг байна. Гэхдээ сайн чанарын дарс байх ёстой гэдгийг бүү мартаарай.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()