Дайн тулаанд зориулагдан бүтээгдсэн боловч одоо хүртэл бидний ашиглаж буй 10 нээлт

Ихэнх хүмүүс яагаад ч юм цэрэг, армийн хэрэгсэл гэхээр хамгийн түрүүнд шинэлэг загварын төгс буу, зэр зэвсгийн талаар л боддог. Гэвч тэдгээр дотор бидний өдөр тутамдаа ашигладаг зүйлс ч байдаг юм шүү дээ. Ингээд та бүхэнд орчин үед хүн бүхний хэрэглээ болсон цэрэг армийн хэрэгслүүдийг жагсаан хүргэж байна.

Дайн тулаанд зориулагдан бүтээгдсэн боловч одоо хүртэл бидний ашиглаж буй 10 нээлт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 GPS

Цэргийнхэн болон Рожер Истоны ачаар бид дэлхийн аль ч өнцөг буланд GPS-ыг ашиглаж очих боломжтой болсон. Та ердөө ухаалаг гар утастай байхад л хангалттай юм.

GPS

2 Супер цавуу

Вьетнамын дайны үед ил шархны цусыг тогтоох зорилготойгоор нэгэн бодисыг бүтээсэн Харри Кувер өөрийгөө ямар гайхалтай нээлт хийсэн болохоо тухайн үед мэдэхгүй байжээ. Гэхдээ энэ цавууг цус тогтоохын тулд ашиглах нь нэмэр болохоосоо илүүтэй аюул дагуулж байв. Эцэст нь түүний бүтээлийн зорилго өөрчлөгдөж өнөөгийн супер цавуу бий болсон аж.

Супер цавуу

3 Лаазалсан бүтээгдэхүүн

Хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацааны турш хадгалах аргыг нээж илрүүлсэн хүнд их хэмжээний шагнал өгөх болно гэж Наполеон Бонапарт амлаж байжээ. Улмаар анхны лаазалсан бүтээгдэхүүнийг Никола Франсуа Аппер болон Питер Дюран нар хамтран бүтээж байв. Гэхдээ лаазыг нь онгойлгох онгойлгогч нь 50 жилийн дараа л бүтээгдсэн юм.

Лаазалсан бүтээгдэхүүн

4 Цус сэлбэлт

Цус юүлэх үйл явцыг цэрэг армийн хэрэгцээнд зориулан гаргаж ирсэн юм. Тухайн үед цусны донор болон цус хүлээн авагчийн судсыг ханаж юүлээд, дараа нь оёдог байжээ. Харин 1913 онд цус юүлэх эмчилгээ албан ёсоор хийгдэх болсон аж.

Цус сэлбэлт

5 Түргэн тусламжийн машин

Наполеон өөрийн цэргүүдийн амь насанд маш ихээр санаа зовдог байсан учир шархадсан цэргүүдийг богино хугацаанд аюулгүй газар авчрах тээврийн хэрэгслийг зохион бүтээхийг тушаажээ. Түүний ачаар л хамгийн анхны түргэн тусламжийн машин үүссэн юм шүү дээ.

Түргэн тусламжийн машин

6 Бугуйн цаг

Дайны үед бугуйн цагны хэрэглээ өргөн тархсан байжээ. Учир нь дайчдад цагаа байрлуулах хамгийн тохиромжтой газар нь гар л байв.

Бугуйн цаг

7 Компьютер

Хүн төрөлхтөн төрөл бүрийн нууц код, мэдээллийг тайлж унших бэрхшээлтэй асуудлыг цахилгаан алгоритмын тусламжтайгаар шийдэж чадсан юм. Үүнийг ч дагаад кодыг хялбархан тайлдаг компьютер бий болсон юм.

Компьютер

8 Богино долгионы зуух

Перси Спенсер радарын соронзонг олноор үйлдвэрлэх аргыг хайж байхдаа богино долгион түүний халаасанд байсан самрын тосыг хайлуулсан болохыг анзаарчээ. Дараа нь тэрбээр богино долгионы зуухтай ойролцоо зүйлийг зохион бүтээсэн юм.

Богино долгионы зуух

9 Интернет

Дэлхий нийтийн "ARPANET" сүлжээг 1969 онд бүхий л их сургуулиуд, төрийн болон зэвсэгт хүчний байгууллагуудад зориулан бий болгожээ. Хэдийгээр энэ нь боломжгүй зүйл мэт байсан ч хэсэг хугацаанд хөгжүүлэлт хийсний дараа орчин үеийн интернет үүссэн байна.

Интернет

10 Скоч

Дайны үед сум бэлтгэн нийлүүлэгч хийж байсан Веста Штудт  нь хэрэглээний зүйлсийн баглааг хангалтгүй байна гэж үзэж скотчийг зохиож байжээ. Түүнчлэн тэдгээр баглаатай зүйлсийг задлахын тулд дайчид амь насаараа дэнчин тавьж байсан юм. Улмаар Веста Штудт өөрийн төслийг Рузвельтэд тайлбарласнаар амжилтад хүрч орчин үеийн скоч үүсжээ.

Скоч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()