Дэлхий нийтийг цочролд оруулсан аймшигт өвчнүүд

Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа олон асуудлуудын нэг бол одоог хэр нь хэрхэн эмчлэх аргыг нь олж чадаагүй байгаа аймшигт өвчнүүд билээ. Олон хүний амь насыг авч одож буй эдгээр өвчнүүд хүн төрөлхтөнд асар их уй гашуу, гуниг зовлонг авчирч, амьдын хагацалтай учруулж байгаа нь нууц биш юм. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ дэлхий дээрх хамгийн аймшигтай өвчнүүдийн тухай өгүүлье гэж бодлоо. Хүн бүр эрүүл саруул, өвчин зовлонгүй сайхан амьдрах болтугай.

Дэлхий нийтийг цочролд оруулсан аймшигт өвчнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Систик Фиброзиз (Cystic Fibrosis)

Уг өвчин нь гол төлөв уушгийг гэмтээдэг бөгөөд хүндэрсэн нөхцөлд бөөр, зүрхийг ч гэсэн давхар өвчлүүлдэг байна. Энэ төрлийн өвчин тусч байгаа хүмүүсийн дундаж нас 37 байгаа нь өвчний голомт харьцангуй залуу байгааг илтгэж байгаа аж. Шинж тэмдэг нь маш хүчтэй, өвдөлт ихтэй найтаах, цээжээр хөндүүрлэж өвдөх, их хэмжээгээр таргалах зэргээр илэрдэг юмсанж. Энэхүү өвчнөөр өвчилсөн нэг эрхмээс ямар зовиуртай байгаа эсэхийг нь асуухад "Бурхан минь, намайг ингэж байхаар алаад өгөөч. Амьсгалах бүрт цээж рүү хутгалж байгаа юм шиг өвдөлтийг мэдрэх надад хэцүү байна" хэмээн хэлж байжээ.

Систик Фиброзиз (Cystic Fibrosis)

14 Эбола вирус

Эбола вирусээр өвчилсөн анхны хүн бүртгэгдсэнээс хойш удалгүй уг өвчнөөс болж, амь насаа алдсан хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, хаа сайгүй "Дэлхийн сүйрэл иржээ", "Үхсэн хүмүүс зомби болж байна" гэх нийтлэлүүд нийгэмд цочирлыг бий болгосон юм. Дотроосоо хэт их даарах, бөөлжих, суулгах, цус алдах зэргээр энэхүү вирусын гаралтай өвчний шинж тэмдэг илэрдэг байна. Тэр ч бүү хэл Африкийн зарим улсуудад Эбола вирусээр өвчилж, амь насаа алдсан хэдий ч, богино хугацааны дараа үхсэн хүн эргэж, босч ирсэн гэх яриа олон нийтийг гайхшралд оруулаад байгаа юм.

Эбола вирус

13 Булчингийн хавдар

Булчин хавдаж, томрох бөгөөд хүрэх төдийд маш их өвдөлтийг мэдрүүлдэг аж. Уг өвчнийг туссан хүн бага зэрэг уурлаж, бухимдах төдийд хавдар улам их тархах бөгөөд тэсгэл алдруулахуйц аймшигтай өвдөлтийг мэдрүүлснээр өвчтөн ухаан алдахад хүрдэг гэнэ. Гар хүрэхээс гадна ямар нэгэн хувцас өмсөхөд хүртэл зовиуртай байдаг аж.

Булчингийн хавдар

12 CRPS

"CRPS" буюу "Complex Regional Pain Syndrome" гэх өвчин нь сүүлийн үед илрээд байгаа хачирхалтай гэмээр өвчин бөгөөд одоог хүртэл дээрх өвчнүүдийн нэгэн адилаар хэрхэн эмчлэх нь тодорхойгүй байсаар байгаа юм. Шинж тэмдэг нь биеийн эд эрхтнүүд хавдах, хавагнаж томрох, сохрох, арьсны өнгө өөрчлөгдөх зэргээр илэрдэг байна. Эмч нар энэхүү өвчнийг арьсны нэг төрлийн эмгэг гэж үзэж байгаа аж.

CRPS

11 Полио (Polio)

Полио гэх өвчин нь Африк тивийн Нигер улсаас гаралтай бөгөөд АНУ-ын эмч нар өнөөдрийг хүртэлх хугацаанд уг өвчнийг эдгээх эмчилгээг гаргаж авахаар судалгаа хийж байгаа аж. Өвчний шинж тэмдэг эхэндээ шууд хоолой өвдөж, амьсгалахад хүндрэл үүсгэдэг бөгөөд улмаар бүх бие янгинаж өвдөхөөс гадна ямар ч учир шалтгаангүйгээр гэнэт уурлаж, бухимдахад хүргэдэг байна. Харин эцэст нь тархи болон нуруунд нөлөөлж, мэдрэлийн системд аюул учруулдаг гэнэ. Ингэснээр биеийн зарим хэсгээ хүн мэдрэхээ болих бөгөөд тухайн хэсгийг тайрч авахаас өөр аргагүйд хүрдэг байна.

Полио (Polio)

10 Марбург вирус

Хэрвээ та дан ганц Эбола вирусыг маш аюултай гэж бодож байгаа бол энэ нь эндүүрэл юм. Учир нь Эбола вирусээс гадна Марбург гэх нэртэй вирус илэрсэн бөгөөд шинж тэмдэг нь их хэмжээгээр гэнэт цус алдах, бөөлжих, суулгах болон булчин задрах гэж байгаа мэт өвддөг аж. Харамсалтай нь одоог хүртэл энэ вирусыг эмчлэх эмчилгээг хүн төрөлхтөн гаргаж авч, чадахгүй байсаар өнөөдрийг хүрчээ.

Марбург вирус

9 Акуагеник Уртикариа (Aquagenic Urticaria)

Мэдээж хэрэг ус бол чандмань эрдэнэ бөгөөд усанд сэлэх, шүршүүрт орох, хоол, ундаа хийх гэх мэтчилэн бид өдөр тутмын амьдралдаа усыг олон зүйлд хэрэглэж байгаа нь нууц биш юм. Гэвч усны харшил гэж хэлж болох энэхүү өвчин нь хүнийг ус хэрэглэх нь битгий хэл усанд ойртож ч болохгүй нөхцөл байдалд хүргэдэг байна. Хэрвээ усанд хүрвэл биеэр юм туурч, загатнах, хоолой хуурайших, халуурах зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд амь насаа ч алдах аюултай юмсанж.

Акуагеник Уртикариа (Aquagenic Urticaria)

8 Фибромьялги (Fibromyalgia)

Уг өвчин нь ямар нэгэн байдлаар үхэлд хүргэх аюулгүй бөгөөд харин туссан нөхцөлд тухайн хүнд хурдан үхэх юмсан гэх бодлыг төрүүлдэг гэнэ. Шинж тэмдэг нь хүзүү болон нуруугаар хөндүүрлэж өвдөх бөгөөд эмч нар хүмүүс архаг өвчнөө бүрэн эдгээлгүй явснаас болж, уг өвчнийг тусч байгаа гэж үзэж байгаа юм байна. Гэвч эмчилгээ болон чухам юунаас болж энэхүү өвчнөөр өвчилж байгааг олж мэдэхээр эмч нар судалгаагаа цааш үргэлжлүүлэн хийсээр байгаа ажээ.

Фибромьялги (Fibromyalgia)

7 Трижеминал Неуралгиа (Trigeminal Neuralgia)

Уг өвчний шинж тэмдэг нүд, хамрын болон эрүүний ойролцоо гэсэн гурван төрлөөр илрэх бөгөөд маш их өвдөлтийг өвчтөнд мэдрүүлэхээс гадна арьсанд хүрэх төдийд түлэгдэж байгаа юм шиг өвддөг гэнэ. Эмч нар "Магадгүй эмэгтэйчүүдийн нүүрээ будаж байгаа будагнаас үүдэж, энэ төрлийн өвчнөөр өвчлөх магадлалтай байж болох юм" хэмээн хэлсэн бөгөөд одоогоор ямар нэгэн эмчилгээ байхгүй юмсанж.

Трижеминал Неуралгиа (Trigeminal Neuralgia)

6 ДОХ

Хүн бүрийн хамгийн сайн мэдэх хэрнээ ямар ч хариуцлагагүйгээсээ болж тусдаг өвчин бол "ДОХ" юм. Чухам хэн гээч эрхэм, хамгийн анх энэ өвчний суурийг тавьсан талаар олон төрлийн таамаг байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн үнэнд ойр нь Америкууд өнгөт арьстай хүмүүсийг устгахаар уг өвчнийг тараасан гэж ярьдаг байна. Өнөөдрийг хүртэл "ДОХ"-ыг эмчлэх эмчилгээ, эм тариа гэх зүйлийг гаргаж авч, чадаагүй бөгөөд "ДОХ" туссан хүн үхэх өдрөө хүлээж суусаар амь насаа алддаг байна.

ДОХ

5 Донтолт

Ямар нэгэн зүйлд донтох бол хүн төрөлхтөнд тулгараад байгаа хамгийн аймшигтай өвчнүүдийн нэг бөгөөд энэ төрлийн өвчнөөр өвчилж байгаа хүмүүс ихэвчлэн хар тамхи, мансууруулах бодисны төрлийн бүтээгдэхүүнүүдэд донтож байгаа нь амь насаа алдахад хүргээд байгаа аж. Хар тамхи болон мансууруулах бодисонд агуулагдах найрлага нь хүний оюун санаанд хурцаар нөлөөлөх бөгөөд хэрэглэхгүй л бол тайван байлгахгүйгээс гадна үгээр илэрхийлэмгүй их өвдөлт, зовлон шаналалыг мэдрүүлдэг байна. Үүнийг мэдрэхгүйн тулд хүмүүс хар тамхи, мансууруулах бодисыг их хэмжээгээр хэрэглэдэг бөгөөд энэ нь эцэстэй амь насаа алдахад хүргэдэг байна.

Донтолт

4 Пароксизмал (Paroxysmal)

Балчир насны хүүхдүүд сүүлийн үед уг өвчнөөр өвчилж байгаа бөгөөд нүд, эрүү хавиар улайж, шинж тэмдэг нь илэрдэг байна. Улмаар нүд болон эрүүний хэсгийг өвчлүүлж, ямар ч мэдээгүй болгох бөгөөд эцсийн үр дүнд нүд сохрох, эрүү мултрах, бүр цаашлаад амь насаа алддаг аж. Одоогоор уг өвчнөөр өвчилсөн хүүхдийн тоо 15-д хүрээд байгаа бөгөөд эмч нар бүрэн эдгээх эмчилгээг судлаж байгаа юм байна.

Пароксизмал (Paroxysmal)

3 Канкрум Орис (Cancrum Oris)

Африкаас гаралтай уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 80% нь амь насаа алддаг гэсэн судалгаа гарсан бөгөөд хүний биеийн хэсгүүд дээр янз бүрийн ургацаг, хавдрууд гарч эхэлснээр шинж тэмдэг нь илэрдэг байна. Ямар нэгэн уух эм болон эмчилгээ гэж байхгүй учраас мэс ажилбарын аргаар халдварлагдсан хэсгийг авах боломжтой бөгөөд энэ янзаар өвчтөн удаан амьдарч, тэсдэггүй гэнэ.

Канкрум Орис (Cancrum Oris)

2 Мэдрэлийн өвчин

Мэдрэлийн өвчин нь ихэнх тохиолдолд ядаргаа, стресс, уур уцаар, бухимдал зэргээс болж үүсдэг бөгөөд хүнд шатандаа орсон нөхцөлд хий юм харж, сонсох, өөр ертөнцөд амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрөх, галзуурах, галд шатаж байна, усанд живж байна гэх мэтээр хийсвэр ертөнцөд амьдрах зэрэг аймшигтай шинж тэмдгүүд илэрдэг байна. Хэдийгээр юунаас болж уг өвчин үүсч байгааг эмч нар мэдэж байгаа хэдий ч, нэгэнт хүнд шатандаа орсон өвчтөнийг бүрэн гүйцэт эдгээх эмчилгээг олоогүй л байгаа юм.

Мэдрэлийн өвчин

1 Нойр булчирхайн хорт хавдар

Нойр булирчхайн хорт хавдар туссан хүн хамгийн ихдээ ойролцоогоор 5 жил амьдрах боломжтой бөгөөд энэ нь уг хорт хавдраар өвчилж байгаа нийт хүмүүсийн ердөө 7%-тай хамаатай асуудал аж. Бид бүхний сайн мэдэх олны танил эрхмүүд болох "Apple Inc" корпорацийг үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs), жүжигчин Патрик Свэйз (Patrick Swayze) болон дуурийн алдарт дуучин Лучиано Паваротти (Luciano Pavarotti) нар нойр булирхайн хорт хавдраар амь насаа алдаж байжээ.  

Нойр булчирхайн хорт хавдар

Танд эдгээр өвчнүүдийн аль нь хамгийн аймшигтай санагдаж байна вэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()