Япончуудаас юу сурч болох вэ?

Дэлхийд техник технологийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч их гүрнүүдийн нэг болох Япон улс нь боловсролын системдээ ихээхэн ач холбогдол өгч, хүүхэд багачуудыг багаас нь эрдэм мэдлэг, авъяас чадвартай, шилдэг боловсон хүчин болж төлөвшихөд нь анхаардаг байна. Тэр ч үүднээсээ өнөөдөр Япон хүмүүсийн ур чадвар дэлхийд гайхагдаж, улс орнууд тэдний боловсролын системээс үлгэрлэж байгаа нь нууц биш юм. Ингээд хамтдаа Их наран улсын боловсролын системээс суралцаж болох хамгийн хэрэгтэй 5 зүйлийг сонирхоцгооё.

Япончуудаас юу сурч болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эхний 3 жил сурагчдаас шалгалт авдаггүй

Япон улсын боловсролын системд сурагчдаас эхний 3 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар шалгалт шүүлэг авалгүй, 4 дүгээр ангис нь эхлэн шалгалт авах тухай тусгагдсан байдаг. Энэ нь сурагчдыг сургууль, анги танхим болон хамт олонтойгоо танилцаж, дотносох, хичээл номоо ойлгож, суурь мэдлэгийг эхэлж олгодогтой холбоотой аж. Япончуудын гол баримталдаг зарчим бол хүүхэд хөгжиж, дэвших хэрэгтэй бөгөөд үүнд цаг хугацаа шаардлагатай гэж үздэг байна.

Эхний 3  жил сурагчдаас шалгалт авдаггүй

2 Сурагчид сургууль, анги танхимаа цэвэрлэдэг

Сургууль болон анги танхимыг цэвэрлэдэг үйлчлэгчид гэж Японд байдаггүй бөгөөд эдгээр ажлуудыг сурагчид багшийнхаа заавраар өөрсдөө хийдэг байна. Ингэснээр хүүхдүүдийг багаас нь ажилд сургаж байгаа хэрэг аж. Түүнээс гадна аливаа зүйлд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, бусад зүйлсийг өөрийн мэт хайрлаж, хамгаалах хүмүүжил, төлөвшлийг олгодог байна. Үүний тулд багш нар сурагчдыг хэд хэдээр нь нэг баг болгож, харгалзах газруудыг цэвэрлүүлдэг бөгөөд хамгийн хурдан хугацаанд цэвэрлэж дууссан сурагчдад идэвхийн оноо өгч, урамшуулдаг ажээ.

Сурагчид сургууль, анги танхимаа цэвэрлэдэг

3 Сурагчдынхаа эрүүл мэндэд анхаардаг

Японы сургуулиудын хамгийн өвөрмөц онцлог бол сурагчдын үдийн цайнд маш ихээр анхаарч, ач холбогдол өгөх явдал бөгөөд ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн хувьд асуудал үүсэхвий гэхээс дээд зэргээр анхаардаг байна. Хоол хүнсний аюулгүй байдал, чанар, хугацаа дууссан эсэхийг сайтар шалгадаг бөгөөд аль болох хүний бие организмд хэрэгтэй, амин дэмээр баялаг хоол хүнсийг сурагчдын үдийн цайнд өгдөг ажээ. Ингэхдээ хүн бүрт нэг төрлийн ижил хоол өгдөг бөгөөд эдгээр хоолнууд нь ихэвчлэн мах багатай юм уу, эсвэл цагаан хоол байх нь бий.

Сурагчдынхаа эрүүл мэндэд анхаардаг

4 Үндэсний уламжлалаа өвлүүлэхийг эрхэмлэдэг

Тэд бол үндсэрхэг үзэлтэй ард түмэн гэдгээрээ алдартай бөгөөд энэ ч үүднээсээ сургуулиудад үндэсний өв соёл, үүх түүх, ёс заншлыг шингээсэн хичээлүүдийг түлхүү оруулахаас гадна сурагч бүрт эх орноо гэсэн омогших сэтгэлийг бий болгож өгдөг байна. Тухайлбал жүдо, хайчилбар, гурван мөрт шүлгийн хичээлүүдийг энд дурьдаж болох юм.

Үндэсний уламжлалаа өвлүүлэхийг эрхэмлэдэг

5 Хичээлийн дүрэмт хувцас өмсөхийг шаарддаг

Бага, дунд, ахлах гээд шат шатны сургуулиудын сурагчдад сургуулийн захиргаанаас тавьдаг шалгууруудын нэг бол хичээлийн дүрэмт хувцас өмсөх явдал юм. Сурагчдын дүрэмт хувцсыг харахад цэрэг армийн алба хаагчид шиг харагдах бөгөөд хөвгүүд нь цэнхэр, саарал болон хар өнгийн дүрэмт хувцас өмсдөг бол охидууд нь илүү өнгөлөг хэрнээ гадуураа гоёл, чимэглэлтэйг өмсдөг байна. Түүнээс гадна сургуулиас зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагаанд хичээлийн дүрэмт хувцсаа заавал өмсөх дүрэмтэй байдаг байна. Харин зарим сургуулиудын хувьд үсний засалт, гоёл чимэглэл зэргийг ямар байх ёстойг сургуулийн захиргаанаас тогтоож өгдөг бөгөөд энэ нь хүүхдийг багаас нь ажил хэрэгч, зарчимч болгож сургаж буй ач тустай аж.

Хичээлийн дүрэмт хувцас өмсөхийг шаарддаг

Харин танд манай улсын боловсролын систем ямар санагддаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()