Төрсний дараах жин хасах дасгалууд

Эмэгтэйчүүд жирэмсэн болоод ойролцоогоор 11-15 кг нэмэгддэг. Тиймээс ихэнх ээжүүд төрсний дараа хуучин галбиртаа буцаад орохыг яардаг нь мэдээж. Харамсалтай нь 1-2 насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн 60 хувь нь жингээ хасах тал дээр төдийлөн амжилт гаргаж чаддаггүй. Тиймээс бүсгүйчүүддээ зориулан 3 хүүхдийн эх Ольга Байканагийн жин хасах үр дүнтэй дасгалуудыг хүргэж байна. Эдгээр дасгалуудыг та хүүхдээ харангаа эсвэл бүүвэйлэнгээ хийх боломжтой юм. 

Төрсний дараах жин хасах дасгалууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Босч суух

Хүүхдээ урдаа бариад хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад өвдгөө бүрэн нугалалгүй доошоо суугаад босно. Энэ дасгалыг өдөрт 15 удаа хийнэ. 

Босч суух

2 Урагш гишгих

Хүүхдээ цээжиндээ наагаад нэг хөлөөрөө урагш гишгэж 90 хэмийн налуу үүсгэнэ. Дараа нь нөгөө хөлөө урагш гишгэж дасгалыг 15 удаа хийгээрэй.  

Урагш гишгих

3 Хажуу тал руугаа сунах

Хүүхдээ гэдсэдээ бариад хөлдөө мөрний хэмжээтэй зай авна. Тэгээд баруун хөлөөрөө хажуу тийшээ аль болох сунаж гишгээд 90 хэмийн налуу үүсгэнэ. Ингэхдээ зүүн хөлөө тэгш байлгана. Дараа нь энгийн зогсож байсан байрлалдаа буцаж ороод нөгөө хөл дээрээ энэ дасгалаа хийгээрэй. 

Хажуу тал руугаа сунах

4 Алцайх

Хүүхдээ цээжиндаа аваад хөлөө алцайж зогсоно. Хоёр хөлөө нугалж 90 градусын өнцөг үүсгээрэй. Энэ байрлалаа 2-3 минутын турш хадгалаад эхний байрлалдаа шилжинэ. 

Алцайх

5 Урагш түлхэх

Газар хэвтээд хүүхдээ дээрээ барина. Тэгээд бөгсөн биеээ дээш болгоод газар буулгана. Энэ дасгалыг 30 удаа хийнэ. 

Урагш түлхэх

6 Гэдэс татах

Дээшээ харж хэвтээд хүүхдээ хөл дээрээ тавина. Тэгээд хөлөө нугалж өргөөд газар болгоомжтой буулгана. Энэ дасгалыг 15 удаа хийнэ. 

Гэдэс татах

7 Планк

Суниах байрлалд ороод 2 тохойгоороо газар тулна. Энэ байрлалд 1-2 минут болно. 

Планк

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()