Хүн бүрт амьдралын тойрог байдаг. Таны амьдралын тойрог ямар вэ?

"Аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байх уу?", "Азгүйтэл, бүтэлгүйтлийн бай болж амьдрах уу?" гэдгийг зөвхөн та өөрөө шийддэг. Бүх зүйлсийг зөв дараалалд оруулж, шийдвэр гаргах хэрэгтэй бөгөөд хэтэрхий үл тоосон, хайхрамжгүй хандлага нь таны гаргаж байгаа хамгийн том алдаа байж ч мэднэ. Иймд та бүхэндээ амьдралын тойрог, үүнийг хэрхэн зөв дараалалд оруулах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэе. 

Хүн бүрт амьдралын тойрог байдаг. Таны амьдралын тойрог ямар вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амьдралын тойрог

Таны харж байгаа энэхүү дугуй бол "амьдралын тойрог" юм. "1" гэсэн дугаартай гол хэсэг бол мэдээж "та" бөгөөд дээш явсан дугаарууд нь таныг хүрээлэн буй хүмүүс болон эд зүйлсийг ангилсан байдал аж. 

Ихэнх хүмүүсийн амьдралыг тойрог нь зурагт үзүүлсэнтэй адил байдлаар явагддаг.

1 бол та - Таны амьдралын гол цөм бол мэдээж та юм. Та өөрийнхөө амьдралд тохиолдох бүхнийг шийдвэрлэж, асуудлыг давж гаран, хүссэн бүхнээ хийх боломжтой. Бүх зүйл таны мэдэлд гэсэн үг юм.

2а бол таны эхнэр/ нөхөр - Жаргал, зовлонг хамтдаа туулж яваа, чин зүрхний амраг тань хоёрт эрэмбэлэгддэг аж. 

2б бол таны үр хүүхэд - Таны хаашаа гишгэхээс хамаарч, дагаж, дуурайж байдаг үр хүүхэд тань дараагийн байрыг эзэлдэг.

3 бол ээж аав - Өөрт байгаа бүхнээ зориулан өсгөсөн элбэрэлт ээж, ачлалт аав нарыгаа хэрхэн мартах билээ.

4, 5, 6 бол - Эдгээр захын тойргуудад найз нөхөд, ажил, хобби зэрэг багтана. 

Харин 2 болон 3 дугаар тойрогт чухам хэн нь дээрээ байх ёстой, хэн нь доор байх ёстой гэх мэт маргаан их үүсдэг. Хэрэв та хэнд нь илүү их анхаарал хандуулахаа мэдэхгүй төөрч будилж байгаа бол доорх асуултанд хариулаад үзээрэй. 

Амьдралын тойрог

2 Хоёр болон гуравдугаар тойрогт ямар хүмүүс багтах вэ?

  • Тухайн хүнтэй харилцаа үүсгэхэд аюулгүй юу?
  • Түүнтэй харилцахад төвөгтэй байдаг уу? 
  • Та түүнд итгэдэг үү?
  • Таныг байгаагаар тань хүлээж авдаг уу?
  • Нэг нэгэндээ юу мэдэрч байгаагаа хэлдэг үү?
  • Бие биенээ хүндэлдэг үү?
  • Бие биедээ анхаарал, халамж тавьдаг уу?
  • Хэн хэндээ ашигтай болохоор өнөөг хүртэл хамт байсан уу?
  • Түүнтэй хамт, ойр байх сайхан уу?
  • Та түүнтэй хамт байхдаа хөгжилдөж чаддаг уу?
  • Тэр таньтай хамт байгаадаа талархаж явдаг уу?
  • Тэр таныг зоригжуулж, урам өгдөг үү?
  • Түүнтэй байхад та тухтай байдаг уу?
  • Адил сонирхолтой юу?
  • Байнга уулзаж, ярилцаж чаддаг уу?

Та эдгээр асуултыг өөрөөсөө асууж, тухайн хүн тань 2а, 2б эсвэл 3-р тойргийн алинд байхыг тааруулаарай. Эдгээр тойрог нь хамгийн чухал тул та орхиж, гээгдүүлэлгүй сайтар бодолцох хэрэгтэй. Ингэснээр бүх зүйлс цэгцтэйгээс гадна, танд амар хялбар байх болно. 

Хоёр болон гуравдугаар тойрогт ямар хүмүүс багтах вэ?

3 Тойргийн байрлал өөрчлөгдөх

Та тойргийн байрлалаа хэсэг хугацаа өнгөрсний дараа дахин солих хэрэг гарах болно. Иймд нэг тойргоор олон жил явж болохгүй гэсэн үг юм. 

  • Гэр бүл гэдэг үргэлж дээгүүр байр эзлэх болно. 
  • Үр хүүхэд тань томорч, бусдын эхнэр, нөхөр болсон тохиолдолд тэдний тойргийг хойшлуулж болно. Учир нь одоо тэд өөрсдийн тойргийг үүсгэхээс гадна, бусдын тойрогт дээгүүр байр эзэлж байгаа юм. Иймд та заавал тэдэнд анхаарлаа хандуулж, дээгүүр байрлуулах шаардлага багасах юм. 
  • Ажил үргэлж дээгүүр байр суурийг эзэлсээр ирэх болно. Мэдээж энэ нь амьдралаа авч явах гол эх үүсвэр тул хэрхэвч орхигдуулж болохгүй. Гэхдээ үүнийг үргэлж 2б эсвэл 3-т тавьж байх хэрэгтэй. 2а-д зөвхөн таны гэр бүл байх ёстойг анхаараарай. Гэр бүлээ умартаж, ажлаа урд нь тавьснаар та маш том алдаа гаргаж мэднэ.
  • Хэрэв та гэр бүл зохиосон бол аав ээжийн байр суурь хойшилж эхэлдэг. Та үүнд тэгтлээ харамсаж, өөрийгөө буруутгах шаардлагагүй. Бусдын амьдралыг нуруун дээрээ үүрээд ирэхийн цагт яах ч аргагүй аав ээжийн үзүүлэх нөлөө, тэднийг гэх анхаарал, халамж багасдаг байна.

Тойргийн байрлал өөрчлөгдөх

Яг үүнтэй адилаар та өөрийн "Амьдралын тойрог"-ийг гаргаад үзээрэй. Таны хувьд хэн хамгийн дээгүүр байр эзлэж байгааг сайтар бодолцож, зарим зүйлсийн байрыг солиод үзэхэд ч гэмгүй юм. Гэхдээ зөвхөн тойргийг өөрчлөх биш амьдралдаа өөрчлөлт гаргах хэрэгтэйг анхаараарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()