Жингээ хасахын тулд өдөрт хэр их ус уух хэрэгтэй вэ?

Та хангалттай хэмжээний ус уухгүйгээр турна гэдэг юу л бол... Учир нь ус, биенээс хорт бодисыг гадагшлуулж, эрч хүчийг нэмэхийн зэрэгцээ, давхар дотоод эрхтнүүдийг эрүүлжүүлэх тустай юм. Бид энэхүү мэдээллээрээ таныг өдөрт хэр их усыг уух хэрэгтэй болон, ийнхүү ууснаар биед тань ямар өөрчлөлт гарах тухай хүргэх болно. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая!

Жингээ хасахын тулд өдөрт хэр их ус уух хэрэгтэй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Та хангалттай хэмжээний ус ууж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ? 

Та шээснийхээ өнгөөр өөрийгөө хангалттай хэмжээний ус ууж чадаж байгаа эсэхээ мэдэж болно. Хэрэв таны шээс тунгалаг, цайвар шар өнгөтэй байвал та зохих ёсны усыг уудаг гэсэн үг. Харин шээс тань өтгөн, хүрэн шар өнгөтэй тэрчлэн хурц үнэртэж байвал усны дутагдалд орсныг илтгэнэ.  

Ус ууж, жингээ хасах

Нэгэн судалгаанд, хүн хоолоо идэхээс өмнө тогтмол 2 аяга ус ууж хэвшсэнээр 2 кг жин хасч, амархан турдаг болохыг тогтоожээ. Та өдөрт зохих хэмжээний усыг ууснаар, хоол боловсруулах систем сайжирч, өлсөх мэдрэмжийг ч мөн бууруулах болно. 

Хэр их ус уух ёстой вэ?

Эмэгтэй хүн дунджаар өдөрт 2 литр, эрэгтэй хүн 2.5 литр ус уухыг хэвийн хэмээн ойлгож болно. Мөн дээр дурдсанчлан, та хоол идэхээс 30 минутын өмнө, 2 аяга усыг заавал ууж байгаарай. Энэ нь хоолны шингэцийг түргэсгэж, таныг бага идүүлэх болно. Үүний дараа та ердөө 75-90 калорийг л биедээ хуримтлуулсан байх болно. Өдөрт дунджаар 3 удаа хооллодог, хоолныхоо өмнө ус уудаг гэж үзвэл, та өдөрт 225-270 калорийг л авах аж. Ингэж явсаар маш богино хугацаанд турах бөгөөд давхар биеэ эрүүлжүүлэх боломжтой.   

Ус уух заавар

  • Ширээн дээрээ аягатай ус тогтмол тавьж байх
  • Орныхоо хажууд ус хийж тавьснаар, өглөө сэрмэгцээ ус ууж, эрч хүчээ нөхөх боломжтой.
  • Шүүс, кофений оронд ус ууж хэвших
  • Нэг дор хэт их ус уухаас татгалзаарай. Харин үүний оронд усаа бага багаар уух хэрэгтэй. 

Та энэхүү хүснэгтээс өөрийн жинд тохируулан, хэр хэмжээний ус уух ёстойг хараарай. 

Та уух усныхаа хэмжээгээ тохируулснаар, эрчимтэй турж эхлэх бөгөөд бие хөнгөн санагдаж, эрч хүч ч мөн нэмэгдэнэ. Амьдралыг тэтгэгч усыг өдөрт тохирох хэмжээгээр ууж, илүүдэл жингээсээ хялбархан салаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()