Индианчуудын дунд халдварт өвчин тараасан Европчууд яагаад өөрсдөө тэднээс өвчин аваагүй вэ?

2021-12-07, 19:00
9,638

Европчууд 1492 оны 10-р сарын 12-ны өдөр Америк тивийн хөрсөнд анх хөлөө тавьсан тэр цагаас хойш нутгийн уугуул иргэдийн соёл иргэншил алгуурхан мөхөл рүүгээ ойртсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Европчуудтай нүүр тулсан цагаас хойш тэд зэр зэвсгийн эзлэн түрэмгийллээс гадна, аймшигт халдварт өвчнүүдтэй нүүр тулах болсон байдаг. Колончлогчдыг ирэхээс өмнө 15 сая орчим индиан иргэдтэй байсан тивийн хүн ам 1900-аад оны эхэн үе гэхэд ердөө 300,000 болон буурсан байсан гэдэг. Гэвч урьд өмнө нь харилцаанд орж үзээгүй соёл иргэншлийн хүмүүс нэгэндээ хэзээ ч тусч байгаагүй өвчин халдаах ёстой байтал европчууд яагаад ямар ч өвчин авсангүй вэ?

Индианчуудын дунд халдварт өвчин тараасан Европчууд яагаад өөрсдөө тэднээс өвчин аваагүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Европчууд Америк тивийн уугуул иргэдээс хүчтэй дархлаатай байсан хэд хэдэн үндсэн шалтгаан бий. Тухайлбал, эрт цагаас эхлэн европчууд газар тариалан эрхлэж, үнээ, ямаа зэрэг олон төрлийн амьтдыг гаршуулж тэжээх болсон нь тэднийг амьтнаас хүнд халдах нянгаар үүсгэгддэг өвчинд тэсвэртэй болгосон.

Америк тивийн индианчууд овгийн зохион байгуулалтаар амьдарч байхад европчууд хэдийн хот хэлбэрийн нийгмийн тогтолцоод шилжиж, хүн амын нягтаршил нэмэгдсэнтэй холбоотойгоор олон төрлийн вирусийн дэгдэлт ихэсч, үүнтэй зэрэгцэн тэдний дархлааны тогтолцоо ч вирусын эсрэг хүчтэй хамгаалалттай болсон байв.

Европчуудын хувьд Америк тивд хөл тавихаасаа өмнө Африк, Ази тивээр зорчиж, олон шашин, ёс уламжлалтай ард түмэнтэй харилцаж, олон төрлийн өвчин эмгэгт тэсвэртэй болсон байв. Тухайн цаг үед гадаад ертөнцөөс авсан өвчний улмаас олон мянган хүмүүс амиа алдаж байсан түүх европчуудад бий боловч олон зууны дараа тэдний дархлааны тогтолцоо нэгэнт тэдгээр өвчний эсрэг хэрхэн тэмцэх талаар ойлголттой болсон байсан юм.

Иймээс ч европчууд Америк тивийн уугуул иргэдийн өвчин эмгэгт тэсвэртэй байж, шинж тэмдэг илрэхгүйгээр эдгэх нь элбэг байсан гэдэг. Түүнчлэн шинж тэмдэгтэйгээр өвчилсөн европчуудын дунд үхлийн хувь ч өчүүхэн бага байсан аж.

Гэхдээ европчуудыг шинэ ертөнц хэмээгдэж байсан Америк тивээс ямар ч шинэ өвчнийг эх нутаг руугаа тээж очоогүй гэж хэлэхэд учир дутагдалтай. Уугуул америкчуудтай харилцаж эхэлснээс хойш хэдэн жилийн дараа гарал үүсэл нь тодорхойгүй тэмбүү тахал газар авав. Үүнийг түүхчид Америк тивийн хязгаар нутгаар аялаж ирсэн далайчид эх нутагтаа энэ төрлийн өвчин тээж ирсэн гэж үздэг.

Хүн амын нягтаршил ихтэй суурин газруудаар энэ өвчний дэгдэлт их байсан бөгөөд 15-р зууны сүүл үед Францын 8-р Чарлес хааны арми Италид аян дайн хийж байх цаг үед уг өвчин гарч, дайны дараа нутаг буцсан цэргүүд тив даяар өвчин тарааж, нийт 5 сая гаруй хүн амиа алдсан тоо баримт бий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()