Өхөөрдөм харагддаг ч үхлийн аюултай 10 амьтан

Байгаль эхийн бүтээл болсон амьтад бүхэн өөрийн онцлог, гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Түүнээс гадна харах төдийд л хайр хүрч, тэврээд авмаар өхөөрдөм амьтад байхад, хазаад авах болов уу хэмээн эрхгүй айдас төрүүлэм хэрцгий догшин амьтад ч цөөнгүй юм. Гэвч харахад хөөрхөн хэдий ч, хүнд халдаж, аминд хүрэх аюулт амьтад гэж байна. Ийнхүү бид та бүхэндээ хэний ч санаанд багтахгүй хамгийн аюултай амьтдын тухай мэдээллийг хүргэж байна.

Өхөөрдөм харагддаг ч үхлийн аюултай 10 амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Каян Лорис

Өхөөрдөм төрхтэй энэхүү амьтан нь лемурын төрөл аж. Том нүд, жижиг чихтэй, хэн ч харсан хайр хүрэм каян лорис нь харагдаж байгаа шигээ эелдэг, зөөлхөн биш юм. Тэд бол шөнийн амьтад бөгөөд эрдэмтэд тэднийг өнөө хэр нь бүрэн гүйцэт судалж гүйцээгүй байгаа билээ. Тус төрлийн амьтад нь маш аюултай, нэг хазахад л хүний биед асар их хохирол учруулж мэднэ хэмээн үздэг.

Каян лорис нь Борнео хотын төвийн зүүн өндөрлөг газарт амьдардаг бөгөөд энэ нь нэн ховордсон амьтан юм. Хүний буруутай үйл ажиллагааны улмаас тус бүс нутаг устахад хүрээд байгаа төдийгүй Каян лорисын тоо толгой өдрөөс өдөрт цөөрч байгаа аж. 

Каян Лорис

2 Дорго

Зөөлөн үслэг, жижиг биетэй амьтнаас айх хүн ховор байдаг. Гэвч тэд ч мөн өөрсдийн амьны төлөө асар их хүч гаргаж, таарсан бүхнээ хөнөөх хүч чадлыг нууж явдаг билээ. Тэдний ам маш том ангайдаг бөгөөд яст мэлхийг хүртэл тэр чигээр нь амандаа багтаадаг байх юм. Шүд нь хурц, ам нь том тул ямар ч амьтан, хүнийг төвөггүй гэмтээж чадна. 

Өмнөд Африк, Босвтаны цөлөөр амьдардаг тус амьтад нь жижиг нохойтой адил хэмжээтэй байх бөгөөд өндөр модонд авчирч, тэндээ амьдардаг байна.  

Дорго

3 Коала баавгай

Коала баавгай нь маш унтамхай, өхөөрдөм амьтдын нэг билээ. Магадгүй та түүнийг хэн нэгний аминд хүрлээ гэвэл итгэхгүй нь лавтай. Гэвч энэхүү жижигхэн баавгай нь аюул тулгарахад хурц хумс, шүдээ ашигладаг аж. Нас биед хүрсэн коала баавгайн дундаж жин 12-15 кг жинтэй байна. Гэвч тэд хэзээ ч өөр рүү нь урьтаж дайраагүй байхад хэн нэгэнд аюул учруулахгүй юм. 

Коала баавгай

4 Улаан панда

Улаан панда нь гайхалтай, тансаг үсээрээ гоёж, хараа булаан, нүд хужирладаг билээ. Тэд харьцангуй тайван амьтад боловч хэн нэгэн түрүүлж халдах аваас уур хилэн нь бадарч, өмнөө таарсан бүхнийг хөнөөх хүчтэй болдог аж.

Гэрийн муурнаас бага зэрэг том биетэй, улаан хүрэн үс, урт, сэгсгэр сүүлтэй, урд хоёр хөл нь богино байдгаас алцагнаж явдаг. Ихэвчлэн хулсаар хооллох бөгөөд хааяа өндөг, шувуу, шавьж, жижиг хөхтөн амьтдаар хооллодог боловч, уурласан үедээ хүүхдийн амь насанд хүрэх ч аюултай байдаг. Хамгийн гол нь түүнийг хэрхэвч уурлуулж болохгүй төдийгүй аль болох аясаар байх нь аминд өлзийтэй. 

Улаан панда

5 Конус хэлбэрт эмгэн хумс

Үзэсгэлэнтэй, тансаг хээтэй, бор цагаан хясаатай конус эмгэн хумс нь хясаа цуглуулагчдын хорхойг хүргэдэг. Та хэчнээн их хясаанд дуртай байлаа ч, үүнд хүрч огтхон ч болохгүй. Энэ нь 15 см-ын урттай байх бөгөөд аюулт хорыг өөрөөсөө ялгаруулж, хүний аминд хүрч чадахуйц юм. 

Конус эмгэн хумсны хорноос болж амиа алдсан хэд хэдэн хүн байдаг бөгөөд жижиг амьтнаас гарсан нэг дусал хор насанд хүрсэн 20 чийрэг эрийг хөнөөх хүчтэй. Конус хэлбэрийн эмгэн хумсыг “тамхины эмгэн хумс” гэх нь ч бий. Учир нь энэ амьтанд хазуулсан бол танд нэг тамхи татах хугацаанд л амьсгалах боломж бий. Түүний хорны эсрэг ерөндөг үгүй.

Конус хэлбэрт эмгэн хумс

6 "Puffer" загас

Өхөөрдөм болоод өнгөлөг гадаад байдал нь "Puffer" загасыг чимж, хүмүүсийн анхааралд аваачдаг. Тэд махчин амьтдын хоол болохгүйн тулд биеэ агаараар дүүргэж, илүү том болгодог. Харин тус амьтанд хүрэх нь амиа хорлож байгаагаас ялгаагүй бөгөөд махыг нь идэх ч мөн аюултай аж.

Ихэнх "Puffer" загас нь өөртөө хортой бодисуудыг агуулж байдаг төдийгүй ердөө нэг "Puffer" загасны хор нь 30 хүнийг хөнөөх чадалтай. 

Японд тус загас нь маш үнэтэй худалдаалагддаг бөгөөд фугу гэх нэрээрээ алдартай аж. Фугу загасыг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн тогооч нар бэлтгэж, үйлчилдэг. Гэсэн хэдий ч, жилд 5-6 хүн тус хортой загаснаас болж амиа алддаг байна. 

"Puffer" загас

7 Алтан хорт хатгуурт мэлхий

Энэхүү жижиг биетэй мэлхий нь Колумбын ойд амьдрах бөгөөд маш хортой гэдгээрээ алдартай. 5 см урттай мэлхий нь өөрөөсөө аюулт хор ялгаруулдаг төдийгүй энэ нь 10 хүнийг хөнөөх чадалтай байх аж. 

Колумбад тус мэлхийн хорыг жадныхаа үзүүрт түрхэж, ан хийдэг бөгөөд хорт мэлхийнд ганц хазуулахад л хоромхон зуур хор биеэр дамжиж, үхэлд хүргэнэ. Энэхүү мэлхий нь аюул тохиосон үед өнгөө хувиргаж, шар, шаргал, цайвар ногоон болгох хувиргадаг. Хорт хатгуурт мэлхийний 100 гаруй төрөл байх боловч, алтан хорт хатгуурт мэлхий нь хамгийн том болоод аюултай нь юм. 

Сонирхуулахад эрдэмтэд тус мэлхийний хорыг өвчин намдаагч болгон ашиглах боломжтой эсэхийг судалж байгаа аж. 

Алтан хорт хатгуурт мэлхий

8 Зэрлэг үхэр

Одос үхэр нь төрөлхийн тайван дөлгөөн амьтан учраас уур бухимдлыг нь хүргэхгүй л бол ямар нэгэн байдлаар хүн рүү дайрч гэмтэл учруулдаггүй байна. Тус үхэр нь амьтдаас илүүтэй хүний аминд хүрэх нь түгээмэл бөгөөд маш их хүч чадалтай тул нас бие гүйцсэнг арсланг ч хөнөөх чадахуйц юм. 

Зэрлэг үхэр

9 Цэ цэ ялаа

Энэ жижиг биетэй ялаа хүний аминд хүрч чадна гэж бодохоор итгэхэд бэрх санагдана. Гэвч Африкд суурьших эдгээр ялаа нь таныг хазсан тохиолдолд унтах өвчин халдаах аж. Тус өвчний шинж тэмдэг нь өндөр халуурах, булчин сулрах, толгой өвдөх бөгөөд байдал даамжирвал комд орох аюултай төдийгүй цаашлаад амь насаа ч алдаж болзошгүй. 

Энэ өвчнийг эмчлэх ямар нэгэн вакцин, эм тариа гэж байхгүй тул өвчний халдварыг авсан бол, ямар ч аргагүй болох аж. Африкд хүмүүс энэхүү өвчнөөс сэргийлэхийн тулд цэ цэ ялаанаас хол байж, зугтахыг оролддог гэнэ. Жилд дунджаар 300 мянган хүн тус ялаанд хазуулж үхдэг байна. 

Цэ цэ ялаа

10 Цэнхэр цагирагтай наймаалж

Цэнхэр цагирагтай наймаалжмйг далайн хамгийн аюултай амьтан хэмээдэг. Энэ нь шүлсээрээ дамжуулж, аюулт хорт бодисыг тарааж, хүн болоод амьтныг хөнөөдөг байна. Жилд хэд хэдэн хүн тус амьтанд хазуулж, амь насанд нь халддаг аж. Наймаалжинд хазуулах үед юу ч мэдрэгдэхгүй боловч, хэдхэн минутын дараа бие суларч, хамаг бие нь хавагнаж, амьсгалахад бэрх болно. Цаашлаад үхэх ч аюултай тул хүмүүс цэнхэр цагирагт наймаалжийг хамгийн аймшигтай, хор хөнөөлт амьтан хэмээх болжээ. 

Цэнхэр цагирагтай наймаалж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()