Хятадуудын талаарх бидний үнэн гэж боддог худал зүйлс

Хятад хүмүүсийн талаар хэн хэзээ гаргасан нь үл мэдэгдэх маш олон буруу ойлголт дэлхий нийтэд байдаг. Дэлхийн хамгийн хүчирхэг, мөн хамгийн олон хүн амтай энэ улсын талаар сонирхолтой баримтууд, мөн буруу ойлголт төрүүлдэг зүйлсийн талаар танд танилцуулъя.  

Хятадуудын талаарх бидний үнэн гэж боддог худал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хятадууд муур, нохойны мах иддэг

Хятадуудын ихэнх нь үхэр, гахай, тахианы мах идэх дуртай ч бүгдээрээ нохой эсвэл муурын мах иддэг гэвэл худлаа. Тийм ээ, Хятадад нохойн махыг иддэг хүмүүс бий. Гэхдээ ийм хүмүүс маш цөөн гэсэн шүү.

Хятадууд муур, нохойны мах иддэг

2 Бүгд ижил төрхтэй

Хойд өмнөд хятадууд гэхчилэн нутаг нутгийн хятад хүмүүсийн хооронд анзаарагдахаар олон ялгаа бий. 

Бүгд ижил төрхтэй

3 Намхан

Уулын мод өндөр нам гэдэг шиг хятад хүмүүс бүгд өөр өөр өндөртэй. Мөн сүүлийн 20 жилийн дотор дундаж хятад хүний биеийн өндрийн хэмжээ өсөж байгаа. 

Намхан

4 Бүх бараа чанаргүй

Мэдээж хэрэг хямд үнэтэй, хятад бараа чанаргүй л дээ. Гэхдээ орчин үед ихэнх брэндийн бүтээгдэхүүн дээр "Хятадад үйлдвэрлэв" гэсэн бичиг үзэгдэх болсон. Ямарваа нэгэн бүтээгдэхүүний чанар үйлдвэрлэж байгаа орноос биш тухайн брэндээс нь л шалтгаална. 

Бүх бараа чанаргүй

5 Бүх зүйл хямдхан

Хятадын аль хэсэгт байгаагаас шалтгаалж бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөнө. Жишээ нь та Хятадын төв хэсгийн хотуудад 200 ам.доллараар тансаг өрөөнд буудаллаж болох ч Шанхайд бол 500 ам.доллараар жижиг дэн буудал ч олохгүй. Гэхдээ хоол нь хаа ч хямд. 

Бүх зүйл хямдхан

6 Тэд зөвхөн будаа л иддэг

Үнэндээ хятадууд дэлхийд хамгийн баялаг хоолны соёлтой ард түмэн юм. Тэд бүх төрлийн ногоо, махаар есөн шидийн хоол хийдэг. 

Тэд зөвхөн будаа л иддэг

7 Мансууруулах бодисын хэрэгт холбогдсон хүмүүст хүнд ял өгдөг

Ихэнх гадаадын иргэд үүнийг үзэн яддаг бөгөөд энэ жагсаалтад байгаа бусад зүйлсээс ялгаатай нь энэ бол үнэн. Хятад мансууруулах бодисын наймаачинд хамгийн хүнд шийтгэл оногдуулдаг ба цаазаар авах нь энүүхэнд. Гэсэн хэдий ч, энэ бол хэтрүүлсэн явдал биш, харин зайлшгүй хэрэгцээтэй зүйл юм. XX зууны эхэн үед Хятадын хүн амын гуравны нэг орчим нь мансууруулах бодист донтож байсан тул Хятадын Засгийн газар тийм байдал дахин гарахаас сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа нь гайхмаар зүйл биш ээ.

Мансууруулах бодисын  хэрэгт холбогдсон хүмүүст хүнд ял өгдөг

8 Хятад хүн бүр кун-фу мэддэг

Яг л оросууд цагаан архи уудагтай адил хятад хүн бүр кун-фу мэддэг гэж гадныхан боддог. Мэдээж хэрэг кун-фу тэдний соёлын салшгүй нэг хэсэг ч гэсэн хүн амын багахан хэсэг нь түүгээр хичээллэдэг юм.

Хятад хүн бүр кун-фу мэддэг

9 Нэг гэр бүлд нэг л хүүхэд бий

Томоохон хотуудад "Нэг гэр бүл нэг хүүхэд" бодлогыг хатуу мөрдүүлдэг ч хөдөө орон нутагт татвараа төлөөд хоёр юм уу, гурван хүүхэдтэй болж болно. 2016 оны нэгдүгээр сараас эхлэн зарим хотод хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрч эхэлсэн юм. 

Нэг гэр бүлд нэг л хүүхэд бий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()