Цаг хугацааг эргүүлэн авчрах, үрчлээний эсрэг шидэт маск

Эмэгтэй хүн бүрийн хамгийн ихээр айж явдаг зүйл бол яалтчгүй үрчлээ юм. Нас явж байгаагаас хойш хөгшрөх нь тодорхой боловч үүний явцыг удаашруулж болох аргууд ч гэж байна. Харин заавал та үнэтэй эмчилгээнд хамрагдаж, хамаг мөнгөө үрэх гэж бүү яар. Бид танд зориулан гэрийн нөхцөлд хөгшрөлтийн эсрэг маск бэлтгэх аргуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.

Цаг хугацааг эргүүлэн авчрах, үрчлээний эсрэг шидэт маск
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Төмсний цардуул

Эрдэнэшишийн цардуул нь үрчлээсийг бүдгэрүүлж, арьсыг толигор болгох шидтэй. С, РР, Е витамин, төмөр, кали, тиамин, пантотеник, фолийн хүчлээр баялаг бөгөөд таныг үзэсгэлэнтэй харагдахад туслана. Тиймээс та үүнийг ашиглаж, үрчлээс арилгах маск бэлтгэж болох юм. 

Төмсний цардуул

Маск 1- Орц:

  • Төмсний цардуул - 1 халбага
  • Бүлээн ус - 0.5 аяга

Бэлтгэх арга:

  • Цардуулаа устай хольж, 10-15 минут өтгөртөл нь буцалгаарай.

Үүнийг нүүрэндээ жигд түрхэж, 10 минутын дараа бүлээн усаар угааж арилгана.

Маск 2- Орц:

  • Төмсний цардуул - 5 халбага
  • Лууван - 1 ширхэг

Бэлтгэх арга:

  • Луувангаа хэрчиж, шүүсийг нь шахаж авна. Үүнийгээ төмсний цардуултай хольж, маскаа бэлтгээрэй.

Бэлэн болсон маскаа нүүрэндээ 3 давхарлаж түрхэнэ. 10-15 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаана. Лууван болон цардуул нь арьсыг гэрэлтсэн болгох төдийгүй үрчлээсийг арилгаж, тэнийлгэх болно. 

2 Вандуй

Вандуйг арьсны витамин гэж нэрлэдэг бөгөөд энэ нь арьсны эд эсийг сэргээж, шинээр нөхөн төлжүүлдэг байна. Та үүгээр маск бэлтгэж, хэрэглэснээр богино хугацаанд чанга арьстай болж, үрчлээсийг мартах аж.

Вандуй

Орц:

  • Вандуй - 2 халбага
  • Бүлээн ус - 2 халбага
  • Тараг - 2 халбага

Бэлтгэх арга:

  • Вандуйгаа кофе бутлагчинд хийж, бутлана. Үүнийгээ устай хольж, дээр нь таргаа нэмж хутгаарай.

Маскаа нүүрэндээ түрхэж, 15-20 минутын дараа угаана. 

Тараг нь таны арьсыг чийгшүүлэх бол, вандуй нь арьсыг чангалж, үрчлээсийн арилгах үүрэгтэй. Та долоо хоногт нэг удаа тус маскыг хэрэглэж болно.

3 Япон маск

Япон улсад алдартай үрчлээс арилгах маск байдаг бөгөөд энэ нь тэдний арьсыг шим тэжээлээр тэтгэж, гэрэлтсэн болгодог байна. Олон төрлийн витамин агуулах тус маскны орц нь тун энгийн аж.

Орц:

  • Спирулина - 4 ширхэг (эмийн сангаас худалдаж авах боломжтой)
  • Сүүн крем - 2 халбага

Бэлтгэх арга:

  • Эмээ нухаж, кремтэйгээ нэгтгэж, сайтар хутгана. 

Үүнийгээ нүүрэндээ жигд тараан түрхэж, 15-20 минутын дараа угаагаарай. Энэ нь богино хугацаанд үр дүнгээ үзүүлж, арьсыг тань гоёмсог болгох аж. 

Япон маск

4 Желатин

Та гэрийн нөхцөлд үрчлээсээс салгах желатины маск бэлтгэж болно. Өөртөө их хэмжээний уураг агуулах желатин нь таны арьсыг нөхөн төлжүүлэхээс гадна хар батгыг хуулна. 

Орц:

  • Бүлээн ус - 0.5 аяга
  • Желатин - 1 халбага

Бэлтгэх арга:

  • Орцуудаа хольж, нүүрэндээ түрхээд хатмагц нь хуулж авна.

Максаа нүүрнээсээ хуулсны дараа чийгшүүлэх тос түрхэж, арьсныхаа pH балансыг тэнцвэржүүлэхээ мартаж болохгүй. Эс бөгөөс арьс хуурайших аюултай. Та 3-4 долоо хоногийн турш долоо хоногт 2 удаа энэхүү маскыг түрхэж хэрэглээрэй. Танд мэдэгхүйц үр дүнг гаргах болно. 

Хэрэв дээрх маскуудыг хэрэглэхэд танд харшилж байвал үргэлжлүүлэн хэрэглэж болохгүйг анхаараарай.

Желатин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()