Жирэмслэлтийг шалгах эртний "ширүүн" аргууд

Орчин үед жирэмслэлтийг тодорхойлох тийм ч хүндрэлтэй биш болсон. Эмийн сан ороод жирэмснийг шалгах тест худалдаж авахад л хангалттай.  1978 оноос эхлэн тест ашиглаж байсан ч тухайн үед үр дүнгийн мэдэхийн тулд 2 цаг шаардагдахаас гадна 20%-ийн л баталгаатай хариу гарч байсан гэнэ.  Харин эрт дээр үед жирэмслэлтийг тогтооход ихээхэн төвөгтэй байсан аж. Ингээд эртний хүмүүс жирэмслэлтийг хэрхэн шалгадаг байсан талаар сонирхоцгооё.

Жирэмслэлтийг шалгах эртний "ширүүн" аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Улаан буудай - Арвайн тест

Хамгийн анхны жирэмслэлтийг шалгах тест Эртний Египетэд үүссэн гэхэд болно. МЭӨ 1350 оны үед бүсгүйчүүд хэд хоногийн турш улаан буудай эсвэл арвайн үр дээр шээх ёстой байсан гэнэ. Хэрвээ улаан буудай ургаж байвал эмэгтэй хүүхэд, харин арвай ургаж байвал хүү төрнө гэж үзэж байжээ.  Харин аль аль нь ургахгүй бол жирэмсэн биш гэсэн үг аж.

Хамгийн сонирхолтой нь энэхүү тест үнэхээр үр дүнтэй байсан гэнэ. 1963 онд эрдэмтэд нэгэн туршилтыг хийсэн бөгөөд жирэмсэн эмэгтэй шээсэн үрийн 70% нь ургаж байсан аж. Жирэмсэн биш болон эрэгтэй хүний шээсэн үр огт ургахгүй байжээ.

Улаан буудай - Арвайн тест

2 Сонгины сорил

Эртний египетүүд улаан буудай болон арвай ашиглаж байх зуур эртний грекүүд сонгино ашиглаж байсан гэнэ. Жирэмсэн эсэхээ шалгахыг хүссэн эмэгтэй үтрээндээ сонгино эсвэл хурц үнэртэй хүнсний ногоо хийж хонуулах  ёстой. Хэрвээ өглөө түүний амьсгалаас тухайн ногоо үнэртэж байвал тэр жирэмсэн биш гэсэн үг аж. Энэ нь хэрвээ эмэгтэйн умай сул, онгорхой байгаа бол сонгины үнэр аманд нь шингэнэ гэж үзэж байжээ.

Сонгины сорил

3 Шар айрагны сорил

Эртний Египетэд жирэмснийг тодорхойлох бас нэгэн сонирхолтой аргыг хэрэгжүүлж байсан гэнэ. Хаалттай өрөөнд их хэмжээний шар айраг асгах ёстой байсан бөгөөд дараа нь эмэгтэйг өрөө рүү оруулдаг байжээ. Мэдээж, энэхүү таагүй үнэрт эмэгтэйн дотор муухай оргино. Ингээд сул, хүчтэй огиж байгаагаас нь хамаарч бүсгүйн жирэмсэн эсэхийг тодорхойлж байсан гэнэ.

Шар айрагны сорил

4 Хаалганы түгжээ ашиглах

XV зууны сүүл үеийн анагаах ухаанд “Хэрвээ та эмэгтэйг жирэмсэн эсэхийг мэдэхийг хүсэж байвал түүнийг саванд шээлгэж, шээсэн дээр нь хаалганы түгжээ эсвэл түлхүүрийг 3-4 цаг хийх хэрэгтэй. Харин дараа нь шээсийг асгаж савны ёроолд түлхүүр эсвэл түгжээний мөр үлдсэн эсэхийг шалгана. Хэрвээ үлдсэн бол тухайн эмэгтэй жирэмсэн гэсэн үг юм.

Хаалганы түгжээ ашиглах

5 Шээсний онцлог

XVI зууны үед европчууд шээсний өнгө болон бусад үзүүлэлтээр жирэмсэн эмэгтэйг тодорхойлж чадна гэж үзэж байжээ. Зарим нь шээсийг дарстай хольж байсан гэнэ. Учир нь жирэмсэн эмэгтэйн шээсэнд агуулагдах уурагт согтууруулах ундаа хариу урвал үзүүлдэг байна. Шээсний үзүүлэлтээр жирэмслэлт төдийгүй бусад өвчнийг ч тодорхойлж байсан аж.

Шээсний онцлог

6 Бүсгүйн нүд

XVI зуунд амьдарч байсан оточ Жак Гуллемо бүсгүйн нүд рүү харснаар түүний жирэмсэн эсэхийг тодорхойлох боломжтой гэжээ. Түүний хэлж байгаагаар: Жирэмсний 2-р сар эхлэх үед бүсгүйн нүд гүн суулттай, хүүхэн хараа нь жижигссэн, зовхи нь уншсан, нүдний булан хэсэгт хавдсан судаснууд байдаг гэнэ.  Хэдийгээр энэ нь бодит үнэн биш хэдий ч жирэмнсний явцад эмэгтэйн хараанд өөрчлөлт орох магадлал өндөр.

Бүсгүйн нүд

7 Чедвикийн шинж тэмдэг

Жирэмслэлтийн эхэн үед их хэмжээний цус бэлэг эрхтний ойролцоо хуримтлагдсанаар умайн хүзүү, үтрээ болон бэлгийн уруул нь цэнхэр, улаан хүрэн өнгөтэй болох магадлалтай байжээ. Үүнээс гадна 1836 онд францын эх баригч эмч Жеймс Чедвик жирэмсэн эмэгтэй давстай зүйлд ихээр татагддаг болохыг тогтоосон байна. Ингээд үүнийг “Чедвикийн шинж тэмдэг” гэж нэрлэх болсон аж.

Чедвикийн шинж тэмдэг

8 Туулайн сорил

XX зууныг хүртэл туулай, хулгана, хархны амийг золиослон хийдэг жирэмсний тестийг ашигладаг байв. 1920 оны үед германы хоёр эрдэмтэн Сельмар Ашхайм болон Бернхард Зондек нар жирэмсэн эмэгтэйн шээсэнд өндгөвчний өсөлтөнд нөлөөлөх даавар байдаг болохыг олж илрүүлсэн байна. Ингээд жирэмсэн эмэгтэйн шээсийг туулайн бүжин, харх, хулгана зэрэгт тарьж, өндгөвч нь томорсон эсэхийг шалгахын тулд 5 хоногийн дараа нядалж, задлан хийдэг байжээ.

Туулайн сорил

9 Мэлхийн сорил

Хэдийгээр энэхүү сорил нь туулайн сорилтой ижил зарчмаар ажиллах ч мэлхий амьд үлддэг байсан нь азтай. 1940 оны үед хэрвээ мэлхийд жирэмсэн эмэгтэй шээсийг хийвэл 24 цагийн дотор мэлхий түрсээ шахна гэдэгт эрдэмтэд итгэлтэй байжээ.

Мэлхийн сорил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()