Ялгадсаараа эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?

Та биеэс гадагшилж байгаа ялгадсаар эрүүл мэндээ шинжих боломжтой гэдгийг мэдэх үү? Өдөрт хэдэн удаа хүндэрдэг, мөн ямар хэлбэртэй ялгадас гаргаж байгаагаар нь болон тэр ч бүү хэл өнгөөр нь хүртэл биеийн байдлаа шинжих боломжтой юм. Тэгвэл бид танд эрүүл мэндийнхээ байдлыг эмчид очилгүйгээр, зөвхөн ялгадсаараа мэдэж болох аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Ялгадсаараа эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ялгадсаараа эрүүл мэндээ шинжих

Та угаалгын өрөөнд орон, суултуур дээр тухлан сууж, хүндэрсний дараа ялгадасаа анхаарч харж байсан уу? Хэрэв үгүй бол өнөөдрөөс эхлэн анзаарч байхад гэмгүй юм. Учир нь таны ялгадасны өнгө, хэлбэр зэрэг нь эрүүл мэнд, дотоод эрхтний тань толь болж, олон зүйлийг хэлж өгдөг байна.

Мөн ялгадасаа ажиглаж, хорт хадвар, хоол боловсруулах системийн асуудалтай болсон эсэхээ мэдэж болдог юм. 

Ялгадсаараа эрүүл мэндээ шинжих

2 Ялгадасны хэлбэр

Ялгадасны үндсэн 7 хэлбэр байх бөгөөд та эдгээрийг ажиглаж, өөрийн ялгадастай тохируулж, эрүүл мэндээ шинжих боломжтой.

Хүний бие ямар нэгэн асуудалгүй, эрүүл үед гадагшилдаг ялгадасны ерөнхий шинж байдал гэж байдаг бол, дотоод эрхтэн өвчилсөн, биед асуудал үүссэн үед гадагшлах ялгадасны хэв шинж  ч гэж мөн байх аж. 

Ялгадасны хэлбэр

3 Эрүүл үед гадагшлах ялгадас

Таны бие эрүүл, ямар нэгэн өөрчлөлт, өвдөлтгүй үед:

  • Өнгө нь хүрэн эсвэл бага зэрэг зөөлөн бор
  • Зөөлхөн, хэлбэртэй байна
  • 3-5 см диаметртэй, 8-10 см урт
  • Хурц үнэргүй
  • Биеэс хэт их хүч шаардалгүй гадагшилна
  • Ус руу зөөлхөн, удаан унана
  • "S" хэлбэртэй зэрэг шинж тэмдэгтэй ялгадас гадагшилдаг байна.

Хэрэв таны ялгадас дээр дурдсантай адил бол, өөрийгөө эрүүл саруул нэгэн хэмээн ойлгож болох юм. 

Эрүүл үед гадагшлах ялгадас

4 Эрүүл бус буюу ямар нэгэн асуудалтай үед гадагшлах ялгадас

  • Хатуу ялгадас гарах бөгөөд ямар их өвдөлт мэдрүүлнэ
  • Олон жижиг ширхэгтэй, хатуу ялгадас эсвэл усархаг, шингэн гарч болно
  • Хар бараан өнгөтэй, зарим тохиолдолд цустай хүндэрч мэднэ. 
  • Цагаан цайвар эсвэл ногоон өнгийн шингэн ялгадас гаргах нь ходоод өвдөх, хордлого авсан болохыг илтгэнэ.
  • Шар өнгийн ялгадас нь давсганд асуудал үүссэн эсвэл Гилбертийн хам шинжтэй өвчтэй болсон үед гадагшилдаг байна.
  • Хурц үнэртэй байх бөгөөд өмнөхөөс илүү өвөрмөц үнэр гарна.

Таны дотоод эрхтэнд ямар нэгэн асуудал үүссэн, хоол боловсруулах систем доголдсон үед тус төрлийн ялгадас гадагшлах бөгөөд энэхүү байдал удаан үргэлжилвэл, яаралтай эмчид хандах хэрэгтэй. Эс бөгөөс байдал улам бүр хүндэрч, таны эрүүл мэндэд аймшигт сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй билээ. 

Эрүүл бус буюу ямар нэгэн асуудалтай үед гадагшлах ялгадас

5 Үнэр

Хэрвээ таны ялгадас таагүй буюу хэт хурц, муухай үнэртэй байвал, ямар нэгэн асуудал байна гэж ойлгож болох юм.

Ялгадасны үнэр хувирч, гэнэт хурц, дотор муухайрам болох нь:

  • Гемпосорцент
  • "Celiac" өвчин
  • Кроний өвчин
  • Архаг панкреатит
  • Цитик фиброз зэрэг өвчний шинж тэмдэг аж.

"Цитик фиброз" (Cystic fibrosis) нь бага насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог өвчин бөгөөд шинж тэмдэг нь өвдөлт ихтэй найтаах, цээжээр хөндүүрлэж өвдөх, их хэмжээгээр таргалах, хурц үнэртэй хүндрэх зэргээр илэрдэг юмсанж. Иймд та болон таны хүүхэд хэт хурц үнэртэй хүндэрч байвал, эмчид хандахыг зөвлөж байна. 

Үнэр

6 Өтгөн хатах болон суулгах

Өтгөн хатах

Хэрэв таны өтгөн хатсан бол эмчтэй уулзаж, шинжилгээ хийлгээрэй. Мөн дааврын үйл ажиллагаа болон бамбай булчирхайгаа шалгуулаарай.

  • Магни агуулсан хоол хүнс ихээр хэрэглэх нь зүйтэй. Үүнд загас, шош, наран цэцгийн үр болон самар багтана.
  • Өдөрт хоёр ширхэг тоор идэх хэрэгтэй.
  • Иогийн дасгал хийж, хэвлийдээ иллэг хийх нь зүйтэй.
  • Долоо хоногт хэд хэдэн удаа гэдсэндээ тос түрхэж, иллэг хийгээрэй.
  • Суултуурандаа гааны тос дусаагаад суувал хоол боловсруулах үйл ажиллагаа идэвхижиж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна.

Суулгах

Хэрэгцээтэй хэмжээний амин дэм, эрдэс бодис авч чадахгүй байгаагаас болон өөр бусад шалтгааны улмаас эрүүл мэнд муудсанаар хүн суулгадаг. Та гэнэт гүйлгэж эхэлсэн бол хамгийн түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Мөн дараах хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй.

  • Гадил
  • Будаа
  • Алим
  • Цай

Мөн цардуул багатай, улаан буудай агуулсан хүнс, самар зэргийг идэх нь зүйтэй юм.

Өтгөн хатах болон суулгах

7 Хэрхэн эрүүл ялгадас гаргах вэ?

1. Таны хоол боловсруулах систем асуудалтай, идсэн даруйдаа суулгаж, эсвэл хүндрэхгүй уддаг бол хооллолтондоо өөрчлөлт оруулах хэрэгтэй. Зөв хооллолт нь таны биеийг эрүүлжүүлэх болно.

2. Цавуулаг ихтэй хоол хүнсээс татгалзаарай.

3. Органик жимс, ногоог хэрэглэж, илүү их уургийг биедээ хуримтлуулах шаардлагатай. 

4. Амттан, их хэмжээний сахарыг амьдралаасаа гаргаж хаяарай. 

5. Өдөр тутамдаа дасгал хийж, илүү хөдөлгөөнтэй байх хэрэгтэй.

6. Их хэмжээний цэвэр усыг ууж хэвшээрэй.

7. Эмийн хэт их хэрэглээ нь ходоод гэдсийг хямраах аюултай байдаг. Тиймээс зөвхөн эмчийн заавраар эмээ хэрэглээрэй.

8. Мөн та явган сууж бие засахыг илүүд үзэж байгаарай. Үүний ашиг тус нь : 

  • Хурдан хугацаанд амар, хялбар өтгөнөө гаргана.
  • Өтгөн хаталтаас сэргийлнэ.
  • Шулуун гэдэсний амсар урагдахаас хамгаалах болно.
  • Бүдүүн гэдэсний хорт хавдрыг бууруулна.
  • Жирэмсэн эхчүүдэд тухтай байх бөгөөд учир нь саванд даралт бага ирж, тайван суух боломжийг олгоно.
  • Умай, давсагны мэдрэлийн үйл ажиллагаанд сайн нөлөөтэй.
  • Бүдүүн гэдсэнд өтгөн үлдэхгүй.

Хэрхэн эрүүл ялгадас гаргах вэ?

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()