Хөхөөрөө массаж хийдэг эмэгтэй

2013-09-13, 01:23
26,941
Том хөхтэй бариач бүсгүй ажил олж чадахгүй байлаа, учир нь эмнэлэгийн эзэд түүний хөхнөөс аягүүрхдэг байж. Гэвч эмэгтэй гараа хумхин суусангүй, өөрийн энэ дутагдлаа яаж давуу тал болгох арга бодож олжээ.
Хөхөөрөө массаж хийдэг эмэгтэй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жоржи мужийн оршин суугч Кристи Лав (Kristy Love) эмнэлэгийн аль нэг газар ажил олох зорилгоор бариачийн курс төгсжээ. Гэвч түүний том хөх бүх найдварыг нь үгүй хийсэн байна. Ажил олгогч нарт түүнд татгалзахад, бадируун америк бүсгүйн ланжгар том хөхийг нэг харах л хангалттай байлаа.

“Курс төгссөний дараа хэн ч намайг ажилд авахыг хүсээгүй. Би хөл дээрээ бүтэн өдөржингөө зогсож чадна хэмээн батлан зарын дагуу утасдан, ярилцлаганд явсаар л байлаа. Гэвч “Том хөхнөөс чинь болж ажилд авч чадахгүй нь” -гэж хүмүүс хэлж байсан бөгөөд хэзээ ч дахин над руу утасдахгүй байв.” -гэж Кристи ярьсан байна.



Эмнэлэгт ажилд орж чадахгүйгээ ойлгоод, америк бүсгүй сурсанаа мартахгүй, бас мөнгө олохын тулд гэрээрээ массаж хийхээр шийджээ. Нэгэн үйлчлүүлэгч нүцгэн хөхөө оролцуулан ер бусын үйлчилгээ хийхийг түүнээс хүссэн байна.

“Эхлээд миний зэвүү хүрч, тийм үйлчилгээ хийхгүй гэж хэлсэн. Би өөрийнхөө том биенээс ичиж байсан. Гэвч дараа нь түүний саналыг бодож үзээд сонинд хөхөөрөө массаж хийх зарлал өгсөн. Түүнээс хойш миний утас завгүй ажиллах болсон.”



“Эхлээд энэ ажлаасаа ичдэг, харанхуйд хөхөөрөө массаж хийхийг эрхэмлэдэг байв” -гэжээ.

“Гэвч үйлчлүүлэгчдээс авсан магтаал нэмэгдэх тутам бариач бүсгүйн өөрийгөө үнэлэх үнэлэмж нилээд өссөн байна.”



 “Би маш их ичиж байсан. Харин дараа нь үйлчлүүлэгч нар миний эргэлзээг арилган, зөвхөн массаж хийгээд зогсохгүй, хөхөөрөө толгойг хөнгөн цохиж өгөхийг санал болгосон.” -гэж бүсгүй ярьсан юм.

Иймэрхүү маягаар америк эмэгтэйн гол дутагдал түүний үнэт хөрөнгө, түүний үгээр бол “тостой талх” болсон байна.



Одоо Кристи зөвхөн массаж хийгээд зогсохгүй, үйлчлүүлэгчийн биеэн дээгүүр гулгах үйлчилгээ хийж, өдөрт мянга орчим доллар олдог болжээ.

 “Массаж хийж байхдаа би маш хянамгай байдаг. Ийм массаж хийх үед, толгойг нь хүчтэй дарж болох учир...” -хэмээн эмэгтэй онцлон хэлсэн байна.



Том хөхт эмчлэгч эмэгтэйн гэр бүлийнхэн түүний энэ ажилд таагүй хандаж байга гэнэ. Учир нь толгойг хөхөөр ороолгох нь тэдний зан суртахууны ёс зүйд огт нийцэхгүй байгаа ажээ. Гэвч өөртөө итгэлтэй бариач бүсгүй үүнээс хойш өөрийнхөө биенээс хэзээ ч ичиж байхгүй хэмээн мэдэгдэн, тэдний зэмлэхийг тоохгүй байгаа ажээ.

Ингэхэд илүүдэл жингээ хасахыг зөвлөсөн эмч нарын үгийг Кристи бас тоохгүй байгаа. Учир нь турсанаас болоод түүний “маслотай талхны” /орлогын/ хэмжээ багасна гэж тэрээр айж байгаа гэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()