Хүний оюуны чадавхийг гадаад төрхөөс нь мэдэх аргууд

Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хүний "биеийн онцлог болон оюун ухааны хамаарал"-ын талаар нэгэн сонирхолтой туршилт явуулжээ. Тэд хүний гадаад төрхөөс түүний талаар маш олон зүйлийг мэдэх боломжтой, үүнд оюуны чадамж ч хамаарна гэж үзсэн байна. Хэн нэгнийг гаднаас нь хараад хэр зэрэг ухаантай хүн бэ гэдгийг нь тодорхойлох боломжтой болов уу? Мэдээж та бүхэн эргэлзэж байгаа байх. Ингээд гадаад төрхөөр нь оюун ухааныг хэрхэн дүгнэж  болохыг мэдэж авцгаая. Тэдний таамаг үнэнд хэр зэрэг ойртсон эсэхийг уншигч та бүхэн өөрсдөө тунгаана уу..

Хүний оюуны чадавхийг гадаад төрхөөс нь мэдэх аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өндөр

Хэрвээ ажиглах юм бол өндөр хүмүүс ихэнхдээ удирдах албан тушаал хашдаг болохыг мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, намхан хүн удирдагч болох магадлал бага байдаг гэсэн үг. Үүнээс гадна өндөр хүмүүс мэдээлэл олохдоо гарамгай, мэдлэг хуримтлуулах чадвар өндөртэй байдаг нь тэднийг илүү ухаалаг болоход нөлөөлдөг байна. Гэхдээ эрдэмтдийн энэхүү саналтай нэгдэхэд хэцүү. Жишээлбэл: Наполеоны өндөр 168 см байсан ч тэрээр удирдагч байж чадсан юм.

Өндөр

2 Том хөх

Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад том хөхтэй бүсгүйчүүд жижиг хөхтэй бүсгүйчүүдээс илүү ухаалаг, гүйлгээ ухаан сайтай байсан гэнэ.

Том хөх

3 Цэнхэр нүд

Энэ дүгнэлтийг гаргахад  мөн л тодорхой статистик нөлөөлсөн юм. Эрдэмтэд амжилттай хүмүүсийн гадаад төрхийг нэлээд ажигласан бөгөөд үүний үр дүнд цэнхэр нүдтэй хүмүүс илүү ухаалаг, амжилтад хүрдэг гэсэн дүгнэлт гарсан байна. Цэнхэр нүд нь пигмент багатай байдаг учир энэ нь оюун ухаанд сайнаар нөлөөлөх магадлалтай гэсэн таамгийг дэвшүүлж байгаа аж.

Цэнхэр нүд

4 Том толгой

Энэ талаар маргаан одоог хүртэл үргэлжилж байгаа. Гэхдээ эрдэмтэд хэдий чинээ том толгойтой байна төдий чинээ том тархитай гэсэн мэдээллийг илүү баримталж байгаа бөгөөд том тархитай учир тухайн хүн илүү ухаалаг байх магадлалтай гэжээ. Энэ үнэхээр хачирхалтай логик байгаа биз.

Том толгой

5 Өргөн дух

Энэхүү дүгнэлтийг хятадууд гаргасан байна. Физиогномикийн судалгаанаас харахад өргөн духтай хүн нь илүү ухаалаг, сэтгэн бодох чадвар сайтай, өөрийн мэргэжилдээ эзэн болж чаддаг болох нь батлагджээ. Үүнээс гадна энэ төрлийн хүмүүс өөрт олгосон үүрэг даалгаврыг нэмэлт тайлбаргүйгээр богино хугацаанд биелүүлсэн гэнэ.

Өргөн дух

6 Чихний тэгш бус хэм

Хэрвээ хэн нэгний чихний омог зузаан нөгөө нь нимгэн гэх мэт нүдэнд харагдахуйц ялгаа ажиглагдаж байвал энэ хүн шилдэг удирдагч болж чадна гэнэ. Учир нь тэрээр өөрийгөө хөгжүүлэх, бусадтай эв зүйгээ олохын тулд өөрийн сонирхлыг хойш нь тавьж чаддаг байна.

Чихний тэгш бус хэм

7 Нимгэн уруултай эрчүүд

Энэ бол хүмүүсийн хандлага юм. Нимгэн уруултай эрчүүд бусдын нүдэнд илүү ухаалаг харагддаг гэнэ.

Нимгэн уруултай эрчүүд

8 Шовх эрүү

Энэхүү шинж тэмдэг нь мөн л эрчүүдэд хамааралтай. Судалгаанаас харахад шовх эрүүтэй залуучууд илүү ухаалаг харагддаг учир бусдын итгэлийг илүү төрүүлж чаддаг гэнэ. Харин шовх бус эрүүтэй хүмүүс онцгой ухаанаар ялгардаггүй байна. Магадгүй том урт эрүү нь хатан зоригтой, тууштай байдал, зорьсондоо хүрэх тэмүүлэлтэй гэх зан араншинтай холбоотой байж болох юм.

Шовх эрүү

9 Биен дээрх үс

Халзан толгойтой байх нь тухайн эрэгтэйн темпераментыг тодорхойлохоос гадна бие дэхь тестостерон дааврын түвшин их байгааг илэрхийлнэ. Харин тухайн залуу бие дээрээ хэдий чинээ их үстэй байна төдий чинээ ухаалаг байдаг гэсэн дүгнэлтийг Америкийн их сургуулийн эрдэмтэд гаргасан байна. Тэдний хийсэн судалгаанаас харахад эмч-оюутнууд  ихэнх нь нэлээд үсэрхэг байсан гэнэ.

Хачирхалтай байдлаар дүгнэлт гаргасан байгаа биз. Үүний оронд амжилттай явж буй эрчүүд дээр дүгнэлт хийсэн бол энэ баримт өөрчлөгдөх байсан ч юм бил үү.

Биен дээрх үс

10 Ром хамар

19-р зууны үед “хамар судлал” хэмээх тусгай шинжлэх ухаан байжээ. Хамар судлалын шинжлэх ухаанаар бүргэд хамартай хүн илүү ухаалаг, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргаж чаддаг болох нь тогтоогдсон байна.

Ром хамар

11 Богино долоовор хуруу

Хурууны уртаар ч тухайн хүний ухаалаг байдлыг тодорхойлж болдог байна. Америкийн эрдэмтэд хүүхдүүдийг судалгаанд хамруулсан бөгөөд богино долоовор хуруутай хүүхдүүд шалгалтаа илүү амжилттай өгч байсан гэнэ. Харин богино долоовор хуруутай охид тооны хичээлдээ илүү авъяаслаг байжээ.

Богино долоовор хуруу

12 Солгой гартан

Солгой гартай хүмүүсийн баруун тархи илүү сайн хөгжсөн байжээ. Тиймээс тэд аливаа мэдээллийг маш хурдан боловсруулж чаддаг байна.

Солгой гартан

13 “Элсэн цаг” галбир

Махлаг эмэгтэйчүүд болон “элсэн цаг” галбиртай бүсгүйчүүдийн дунд эрдэмтэд туршилт хийхэд “элсэн цаг” галбиртай бүсгүйчүүд илүү ухаалаг байсан гэнэ. Хэдий чинээ нарийн бэлхүүстэй байж, өгзөг цээж хоёрыг тусгаарлаж байна төдий чинээ ухаалаг байдаг нь тогтоогджээ.

“Элсэн цаг” галбир

14 Дундаж жин

Уг судалгаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс оролцжээ. Эрдэмтдийн гаргасан дүгнэлтээс харахад хэт их жинтэй хүмүүсийн IQ-ийн түвшин бага байсан гэнэ. Гэхдээ хэт туранхай хүмүүс ч төдийлөн ухаалаг байгаагүй аж. Хамгийн ухаалаг хүмүүсээр дундаж биеийн жинтэй хүмүүс шалгарсан байна.

Дундаж жин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()