Бэлэн гоймонг илүү амттай болгох 5 жор

Та бүхний амралтын өдөрт зориулж урьд өмнө төсөөлж байгаагүй аргуудаар бэлэн гоймонг амттай болгож идэх аргуудаас хүргэж байна. Бэлэн гоймон ганцхан өөрийн амтлагчаар нь бус өөр олон төрлийн орц найрлага хэрэглэн улам баяжуулж идээрэй!

Бэлэн гоймонг илүү амттай болгох 5 жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бяслаг болон томаттай гоймон

Орц:

  • Солонгосын алдарт халуун ногоотой гоймон
  • Сүү
  • Нэг зүсэм бяслаг
  • Нэг ширхэг өндөг
  • Томатны амтлагч

Хийх заавар:

  1. Гоймонгоо богино долгионы зууханд багтах аяганд хийж халуун ус нэмнэ. Дараа нь дунд хүчдэл дээр тааруулж 1 минут халаана.
  2. Үүний дараагаар усаа асгаад 5 халбага сүү, 7 халбага халуун ус, хагас халбага амтлагч нэмнэ. Ингээд дахин богино долгионы зуухандаа 2 минут халаана.
  3. Дараагаар нь өндгөө нэмж хийгээд дахин 1 минут халаана.
  4. Өндгөө гоймонтойгоо холиод дээр нь бяслагаа тавьж 1 минут халаана.

Хамгийн сүүлд ньамтлагчаа хагас халбага хийгээд л идэхэд бэлэн боллоо.(Гал дээр чанаж хийж болно)

Бяслаг болон томаттай гоймон

2 Улаан лоольтой бэлэн гоймонгийн шөл

Орц:

  • Дурын бэлэн гоймон
  • (Улаан лоольтой бол бүр сайн)
  • Нэг ширхэг Улаан лооль
  • Нэг ширхэг Өндөг

Хийх заавар:

  1. Гоймонгоо богино долгионы зууханд багтах аяганд хийж халуун ус нэмнэ. Дараа нь дунд хүчдэл дээр 1 минут халаана.
  2. Амтлагчуудаа хийгээд, улаан лоолио зүсээд хийнэ. Ингээд дунд хүчдэл дээр 2 минут халаана.
  3. Өндгөө нэмээд үргэлжлүүлэн дунд хүчдэл дээр 1 минут халаана.
  4. Өндгөө гоймонтойгоо холиод дунд хүчдэл дээр 1 минут халаана.

Ингээд л амтат улаан лоольтой бэлэнгоймон маань бэлэн болно. Хэрвээ өндгөө бүтэн болгож идэх бол сүүлийн минутаа 2 минут халаагаарай.(Гал дээр чанаж хийж болно)

Улаан лоольтой бэлэн гоймонгийн шөл

3 Кимчитэй бэлэн гоймонгийн шөл

Орц: 

  • Нон шимийн бэлэн гоймон
  • Гучужан
  • Зайдас
  • Далайн байцаа
  • Кимчи

Хийх заавар:

  1. Гоймон болон амтлагчаа хамтад нь буцалгана.
  2. Нэг халбага гучужан нэмнэ
  3. Зайдсаа нэмнэ
  4. Хамгийн сүүлд кимчи болон далайн байцаагаа нэмээд таны шөл бэлэн болно.

Кимчитэй бэлэн гоймонгийн шөл

4 Хүйтэн гоймон

Орц:

  • Нон шимийн бэлэн гоймон
  • Нарийн хэрчиж бэлдсэн өргөст хэмх
  • Нарийн хэрчиж бэлдсэн хиам эсвэл зайдас
  • Гучужан, Шар буурцагны тос, Sesame соус
  • Цуу, Нунтаг чили, Гүнждийн үр
  • Кола

Хийх заавар:

  1. Соусаа бэлдэнэ: 2 халбага Гучужан, 2 халбага Sesame соус, 1 халбага Шар буурцагны тос, 1 халбага Гүнждийн үр ингээд хооронд нь сайтар холино.
  2. Усаа буцалсны дараа гоймонгоо хийнэ. Гоймонгоо хийгээд 3 минутын дараа гаргаж хүйтэн усанд сойно. Дараа нь бэлдсэн соусаа нэмж холино.  Ингээд таваглахдаа өргөст хэмх болон хиамаа тавина.

Энэхүү аргаар гэртээ хүйтэн гоймон бэлдэж идээрэй.

Хүйтэн гоймон

5 Сүү колатай бэлэн гоймон

Магадгүй нэрээс нь харахад тийм ч тааламжтай сонсогдохгүй байж болох юм. Гэхдээ амтны хувьд тун дажгүй шүү.

Орц: 

  • Нон шимийн бэлэн гоймон
  • Нэг лааз кола
  • Кимчи
  • 500мл сүү
  • Бяслаг

Хийх заавар:

  1. Тогоондоо эхлээд сүүгээ хийнэ. Дараагаар нь кимчинээсээ нэмж өгнө. Бүрэн буцалсан үед нь бэлэн гоймонгоо амтлагчтай нь хамт хийгээд 3-5 минут буцалгана.
  2. Буцалж байх үед нь коланаасаа нэмнэ. Бяслагаа ч мөн битгий мартаарай, ингээд үргэлжлүүлэн 1 минут буцалгаад таны урьд өмнө нь идэж байгаагүй бэлэн гоймон бэлэн боллоо.  

Сүү колатай бэлэн гоймон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()