Кайли Женнерийн хүүхдийн төрсөн эцэг хэн бэ?

Реалити шоуны од, өдгөө охид залуусын сайн танил болсон Кайли Женнер (Kylie Jenner) нь үргэлж олны хэл аманд өртөж явдаг нэгэн билээ. Өнгөрсөн жил удаан харилцаанд холбоотой байсан найз залуу, реппер Тига (Tyga)-аас салж, багагүй шуугиан тариад амжсан. Гэтэл саяхан түүнийг жирэмсэн гэх мэдээллүүд ар араасаа гарч ирэн, сүүлдээ энэ нь батлагдаж, хүн бүхэн бяцхан Кайлигийн хэвлий дэх хүүхдийн төрсөн эцэг хэн болох талаар маргалдаж, төөрөлдсөөр байна. Тэгвэл та бүхэндээ Кайли Женнерийн хүүхдийн тухай сонирхолтой мэдээллийг хүргье. 

Кайли Женнерийн хүүхдийн төрсөн эцэг хэн бэ?

1 Кайли Кимд хүүхэд төрүүлж өгөх үү?

Ким болон Кайли нь тун ч дотно эгч дүүс билээ. Алдарт Ким Кардашьян нь хоёр хүүхэдтэй бөгөөд бага хүүгээ төрүүлэхдээ төрөхийн хүндрэлийн улмаас тун ч хэцүү байдалд орж, амиа алдахаа шахсан байдаг. Тиймдээ ч ахин хүүхэд төрүүлэхээс эмээх болсон тухайгаа мэдэгдсэн билээ. Харин тэрээр " Keeping Up With The Kardashians" шоуныхаа үеэр эгч болон дүү нараасаа надад хүүхэд гаргаад өгөөч хэмээн гуйж байгаа хэсэг гарсан нь хүмүүсийн анхаарлыг татсан юм. Удалгүй Кайли жирэмсэн боллоо гэх мэдэгдэл нь хүмүүст тэр эгчдээ зориулж, хүүхэд гаргаж байгаа юм болов уу? гэх хардлагыг төрүүлсэн аж. Одоогоор эгч дүүс энэ бүхэнд тайлбар хийгээгүй байгаа ч, огт боломжгүй гэх үндэслэлгүй юм. 

Кайли Кимд хүүхэд төрүүлж өгөх үү?

2 Трэвис Скотт хүүхдийн эцэг мөн үү?

Кайли нь Тигагаас салсны дараа реппер Трэвис Скоттой болзох болсон юм. Тэд эртний танилууд бөгөөд сүүлд амрагийн харилцаатай болсон билээ. Харин Кайлигийн хүүхдийн эцэг нь хамгийн сүүлд болзож байсан гэх Трэвис Скотт байх магадлал хамгийн өндөр аж. Кайли нь Тигатай болзож байх үеэс эхлэн жирэмснээс хамгаалах эм хэрэглэж байсан тухай "Keeping up with The Kardashians" шоуны үеэр дурсдаг. Харин Трэвис Скоттой болзож байсан Кайли жирэмсэн болсон нь төлөвлөөгөөгүй жирэмслэлт болох нь тогтоогдсон билээ. 

Трэвис Скотт хүүхдийн эцэг мөн үү?

3 Тига "энэ бол миний хүүхэд" гэж зарласан

Кайли өөрөөсөө 9 насаар ах реппер Тига (Tyga)-тай үерхээд багагүй хугацааг ардаа үдэж, тэд өнгөрсөн жил хоёр тийш болсон билээ. Тэднийг анх үерхэж эхлэхэд хүмүүс хэсэгтээ л шуугиж, олны амны бай болсон гэхэд болно. Реппер залуу ч найз бүсгүйнхээ нэрийг гаран дээрээ шивүүлж түүнд хэр үнэнч болохоо батлан харуулсан. Түүнчлэн түүний 18 насны төрсөн өдрөөр 320 мянган долларын үнэтэй "Феррари" машиныг бэлэглэж, гэнэтийн бэлэг барьсан байдаг. Харин хосууд салсны дараа Кайлиг жирэмсэн гэдгийг мэдсэн Тига өөрийн  "Snapchat"-даа "Тэр чинь миний хүүхэд" хэмээн бичиж, Кайлигийн зургийг байршуулсан бөгөөд төд удалгүй устгаж амжсан юм. Харин энэ нь олон хүнд Тига, Кайлигийн хүүхдийн аав гэх бодлыг төрүүлсэн билээ.  

Тига "энэ бол миний хүүхэд" гэж зарласан

4 Трэвис Скотт болон Кендалл Женнер

25 настай реппер Трэвис Скотт өмнө нь дуучин Рианнатай болзож байсан билээ. Тэгвэл тэрээр Кайлигийн эгч болох Кендаллтай ч мөн нэр холбогдож байсан удаатай. Харин нэгэн үе болзож явсан залуус нэг гэр бүл болоход тун ч ойрхон болоод байна. 

Трэвис Скотт болон Кендалл Женнер

5 Трэвис Скотт болон Кайли Женнер

Трэвис Скотт болон Кайли Женнер нар нь өөрсдийн хайр сэтгэлийн баталгаа болгож, шивээс хийлгэсэн байна. Тэд адил хөлийн шагайн дээрээ шивээс хийлгэж, зурагаа аван, Инстаграм хуудаснаа байршуулсан аж. Өнгөрсөн 6-р сарын 12-нд Трэвис "Амьдралын минь хамгийн сайхан өдөр байлаа" хэмээн Кайлитай хамт авахуулсан зургаа цахим сүлжээгээр тараасан билээ. Харин тухайн үед Трэвис Кайлиг жирэмсэн гэдгийг мэдэж, тэгтлээ баярласан байж болзошгүй билээ. 

Трэвис Скотт болон Кайли Женнер

6 Охиноо жирэмсэн гэдгийг Крис олонд зарласан уу?

Кардашьяны гэр бүлийнхэн үргэлж л бусдын хэл амны бай болсоор ирсэн. Энэ нь ч тэдний нэр хүндийг өсгөж, олон алдаршихад тусладаг гэхэд буруудахгүй. Харин сүүлийн үед тэдний тухай чимээ шуугиан багасаж, халуухан эгч дүүс хүмүүст мартагдах дөхсөн гэхэд хилсдэхгүй. Энэ үед Кайли жирэмсэн болж таарсан нь тэд ахин бусдын хараанд өртөж, анхаарлыг татах нэгээхэн боломж болсныг үгүйсгэхгүй. Тэр даруй Крис Женнер охиныхоо нэрийг барьж, хүн бүрийн анхаарлыг татаж, шоуныхаа үзэлтийг нэмэгдүүлэх гэж хичээх болсон байна. 

Охиноо жирэмсэн гэдгийг Крис олонд зарласан уу?

7 Кайлигийн жирэмслэлтийг хамгийн анх олонд дэлгэсэн хүн

Оддын сэтгүүлч Перс Хилтон (Perez Hilton) нь хамгийн анх Кайлиг жирэмсэн гэдгийг олонд дэлгэсэн нэгэн юм. Тэрээр "Кайли Женнер жирэмсэн гэдэг нь 99 хувь баттай. Мэдээж хүүхэд гэдэг хамгийн өхөөрдөм, хөөрхөн, бурхнаас өгсөн бэлэг. Гэхдээ би Крис Женнерийн оронд байсан бол Кайлиг хүүхдээ авахуул гэж хэлэх байсан. Травис Скотт Кайли хоёрын харилцаа сүүлийн үед таагүй болсон. Тиймээс тэд хүүхдээс болж хамт байна гэж үгүй. Эцсийн эцэст эцэггүй хүүхдийн тоо л нэгээр нэмэгдэнэ" хэмээн билээ. 

Кайлигийн жирэмслэлтийг хамгийн анх олонд дэлгэсэн хүн

8 Тэр хүүхэдтэй болохыг хүсдэг байсан

Кайли Тигатай үерхдэг байхдаа үргэлж л хүүхэдтэй болохыг хүсдэг байсан. Тэрээр энэ тухайгаа нэгэн ярилцлаганд орохдоо хүртэл дурдаж, олныг гайхшруулж байсан удаатай. Кайли "Би 30 нас хүрэхээсээ өмнө хүүхэд төрүүлнэ гэж боддог. Хүүхэд дэндүү хөөрхөн, эгдүүтэй. Үнэндээ би маш олон удаа хүүхэдтэй болох тухай бодож байсан" гэхчлэн ярилцлага өгсөн билээ. Мөн тэрээр эгч нарынхаа хүүхдүүдтэй тун ч дотно төдийгүй хуучин найз залуу Тигагийн хүүг яг л өөрийн хүүхэд мэт хайрлаж, хамт байдаг байжээ. 

Тэр хүүхэдтэй болохыг хүсдэг байсан

9 Яг өөр шигээ охинтой болох хүсэлтэй

Сүүлийн үед гарч байгаа мэдээллүүдээс үзэхэд Кайли ирэх 2-р сард охинтой болох аж. Тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Эгчтэй байна гэдэг үнэхээр сайхан. Миний эгч нар надад зөвлөгч, найз бас ээж шиг минь л байдаг. Тийм болохоор би зөндөө олон охин төрүүлнэ гэж боддог" хэмээсэн билээ. Тиймдээ ч хүмүүс түүнийг өөртөө адил өхөөрдөм охинтой болно хэмээн таамаглаж байгаа юм. 

Яг өөр шигээ охинтой болох хүсэлтэй

10 Тэр жирэмсэн зургаа Инстаграмдаа оруулсан

Инстаграмд олон сая дагагчтай Кайли нь өнгөрсөн 8-р сард нимгэн эрээн даашинзтай зургаа инстаграм хуудаснаа байршуулсан билээ. Харин тус зурагт Кайлигийн гэдэс бага зэрэг томорсон мэт харагдаж байна. Хүмүүс үүнийг нь төдийлөн анзаараагүй боловч, Кайлиг жирэмсэн гэх мэдээлэл тарснаас хойш, тус зураг нь олны анхаарлыг татах болсон юм. 

Тэр жирэмсэн зургаа Инстаграмдаа оруулсан

11 Шүтэн бишрэгчиддээ хуучин зургаа хуваалцах болсон

Сүүлийн хэдэн сарын турш Кайли нь өмнө нь авахуулсан хуучин зурагнуудаа инстаграм хуудаснаа байрлуулж, шүтэн бишрэгчидээсээ жирэмсэн гэдгээ нууж байжээ. Түүний үнэнч фенүүд ч мөн үүнийг анзаарч, чухам ямар шалтгаанаар зурагаа тавихгүй байгааг гайхаж байсан ч, саяхан хариултыг нь мэдэж авсан билээ. 

Шүтэн бишрэгчиддээ хуучин зургаа хуваалцах болсон

12 Хуурамч жирэмслэлт

Хоёр жилийн өмнө Кайли Тигатай үерхэж байх үедээ өөрийн твиттертээ "Бусдын юу гэж хэлэх надад хамаагүй. Баяр хүргье Тига" хэмээн 2 зураастай жирэмсний тестийн зураг байршуулж багагүй шуугиан тарьж байв. Харин удалгүй Кайли энэ бүхэн тоглоом байсныг мэдэгдэж, хүмүүсийн хорон үгсийг эцэслэсэн юм. Энэ удаад ч мөн Кайли тоглосон байх вий хэмээн гайхаж байгаа хүмүүс олон байгаа хэдий ч, баттай нотлох зүйлс байгаа нь түүнийг үнэхээр жирэмсэн гэдэгт итгэхээс өөр аргагүйд хүргэж байгаа аж. 

Хуурамч жирэмслэлт

13 Шоубиз ертөнцөөс гараа татаж магадгүй

Кайли жирэмсэн болсон нь түүний амьдралыг тэр чигээр өөрчлөх нь гарцаагүй. Кайли "ELLE" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Би хүүхэдтэй болвол, хайртай хүмүүстэйгээ цуг чимээгүй газар очиж амьдрахыг хүсдэг. Энэ бүх чимээ шуугиан, хэл амнаас холдож, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг мөрөөддөг" хэмээж байжээ. Кайлигийн тухайд гоо сайхны компаниасаа 41 сая долларын ашиг орлого олж, багагүй хөрөнгө хуримтлуулсан билээ. Харин 2022 он гэхэд тэрээр 1 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд Кайли цаашдаа юу ч хийлгүй, тайван амьдрахад хангалттай болно. 

Шоубиз ертөнцөөс гараа татаж магадгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()