Орон доороос гарч ирсэн хачирхалтай зүйлс

2015-04-17, 02:54
33,204
Орон доороос бас олон сонирхолтой, хачирхалтай зүйлсийг олж болдог юм байна. Напелеоны бэлэг эрхтнээс эхлээд нэг сая доллар хүртэл орон доороос гарч ирж байжээ. Ингээд орон доороос олдсон хачирхалтай зүйлсийн жагсаалтыг танд хүргэе.
Орон доороос гарч ирсэн хачирхалтай зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Матар
2013 онд Гай Уитолл Зимбабт унтаж байжээ. Крикетийн тамирчин асан тэрээр орон доор нь урилгагүй зочин байгааг ч мэдэхгүй унтаж байсан байна. Харин өглөө сэрээд матрын амны урд хөлөө унжуулан, савлан сууж байсан гэнэ. Түүнийг өглөөний цайгаа уун сууж байтал өрөөний үйлчлэгч аймшигтайгаар орилсон бөгөөд орон доор нь 330 кг жинтэй матар байжээ. Ингээд нутгийн иргэд, матрыг барьж эргэн гол руу тавьсан байна.

www.caak.mn

2. Наполеоны бэлэг эрхтэн
Наполеон Бонапарт Францын агуу байлдагч, удирдагч байсан билээ. Тэрээр нэг хэсэг бүх Европыг удирдаж байсан. Харин түүнийг нас барсны дараа биеийн хэсгүүд нь орон орноор хэсүүчлэх болжээ. 1821 онд Франческо Антомарки агуу удирдагчийн биенд задлан шинжилгээ хийсэн бөгөөд элэг болон ходоодыг нь авч этилийн спирттэй саванд байрлуулсан байна. Мөн тэрээр бэлэг эрхтнийг нь тайрч Мексикийн ламтанд өгсөн ажээ.

1916 онд Напелеоны бэлэг эртнийг Английн үнэт эдлэл цуглуулагч худалдан авчээ. Дараа нь буюу 1924 онд Америкийн үнэт эдлэл цуглуулагч £400-аар худалдан авсан байна. 1977 онд Нью-Жерсигийн бөөрний эмч 3000 доллараар худалдан авч, 30 жилийн турш орон доороо хадгалж байсан байна. Ингээд эмч нас барсны дараа охин нь 100,000 доллараар заржээ.

www.caak.mn

3. Буудлын өрөөнөөс олдсон цогцос
АНУ-ын амралтын газруудын буудлын өрөөний орон доороос цогцос олдох нь элбэг тохиолддог байна. 2003 оны 7 сард Миссури мужийн Канзас-Ситигийн “Капри” зочид буудлын өрөөний матраасан доороос цогцос олджээ. Өрөөнд буудалласан зочид муухай үнэртэй байна хэмээн хэд хэдэн удаа гомдоллосны дараа буудлын үйлчлэгч нар ирж их цэвэрлэгээ хийхээр болсон байна. Энэ үед гудсан доороос цогцос олжээ.

www.caak.mn

4. Гүн нүх
Гватемалын оршин суугч Иносента Эрнандес гэртээ 2011 оны 6 сард хүчтэй дэлбэрэлтийн чимээнээс болж сэрсэн байна. Тэрээр гадаа машины банк дэлбэрсэн хэмээн бодож цонхоор хартал гадаа бүх зүйл хэвийн байсан бөгөөд хөрш нь түүний гэрээс чимээ гарсан гэж хэлжээ. Ингээд гэртээ орж ирээд, орон доор нь 12 метрийн гүн нүх байхыг олж харжээ. Энэ нь байгалийн хөрсний элэгдлээс болж үүссэн нүх байсан юм. Сонирхуулахад, 2007 онд мөн хөрсний элэгдлээс болж газар 100 метр хүртэл цөмөрч 3 хүний амь насыг авч явсан удаатай.

www.caak.mn

5. Мансууруулах бодис наймаалагчдын нууц туннель
2014 оны 12 сард Миллежвилийн цагдаа Жоржия 36 настай метамфетамины наймаачин Шейн Коксыг баривчилсан байна. Кокс хэд хэдэн удаа баригдаж байсан бөгөөд тухайн үед батлан даалтаар гарсан байжээ. Цагдаагийнхан нохойны хамт явж байсан бөгөөд ноход орон доор байх нүхийг олсон байна.

www.caak.mn

6. Сая доллар
Хятадын Ма Гуангди хэмээх иргэн 2013 оны 10 сард Дунгуань хотод гэрээ цэвэрлэж байсан байна. Ийнхүү гэрээ цэвэрлэж байхдаа, орон доороосоо 6,330,000 юань буюу ойролцоогоор 892,000 долларыг олжээ.

www.caak.mn

7. 16 сая долларын хийл
"Vieuxtemps Guarneri" дэлхийн хамгийн шилдэг хийл юм. Энэ хийл нь 271 настай бөгөөд 16 сая долларын үнд хүрэх гэнэ. Нэгэн буянтан энэ хийлийг дэлхийн хамгийн алдарт хийлч Энн Акико Мейерсийн хөгжмийн зэмсэг байх ёсой хэмээн үзэж, олон хүргэсэнээр ил болжээ.

Хийлийг 1741 онд бүтээгдсэн гэж тогтоосон бөгөөд түүний эзэн байж болох 19-р зууны үеийн хөгжмийн зохиолч Анри Виекстампын нэрээр хийл нэрлэгджээ. Анри хийлэндээ маш их дуртай байсан учир, хийлтэйгээ хамт оршуулаарай хэмээн хүссэн байна. Өнөөг хүртэл энэ хийлээр олон алдартай хийлчид болох Анри Виекстамп, Ицхак Перлман болон Иегуди Менухин нар тоглож байжээ. Хамгийн сүүлд түүнийг 50 гаруй жилийн турш орон доор хадгалаж байсныг олсон билээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()