Бүтэн сарны тусламжтай гэртээ хэрхэн мөнгө дуудах вэ?

Бүтэн сар нь амьдралаас азгүйтэл, өвчин зовлон болон бусад муу муухай зүйлсийг авч оддог бөгөөд үүнийг угтаж, хүмүүс хэд хэдэн чухал зүйлсийг хийх ёстой байдаг байна. Эдгээрийг хийснээр амьдралаа шинээр эхлэх, баяр баясал, аз жаргалыг мэдрэх, ажил төрөл нь бүтэмжтэй байх үндсийг тавьдаг аж. Тэгвэл бүтэн сар гарахаас өмнө хамтдаа юу хийх ёстой болохыг мэдэж авцгаая. 

Бүтэн сарны тусламжтай гэртээ хэрхэн мөнгө дуудах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бүтэн сар гарахын ач тус

Олон эрдэмтэн судлаачид сарыг бурхадтай холбож тайлбарладаг бөгөөд зарим шашины зан үйлд сар нь дэлхий ертөнцтэй холбогдож, хүмүүст баяр баясал бэлэглэдэг хэмээн үздэг байна. Үүний илрэл нь бүтэн сар гарах явдал бөгөөд энэ үед хүмүүст тулгарч буй асуудлууд шийдэгдэж, аз жаргалыг мэдрэх боломжтой болдог байна. 

1 Цэвэрлэгээ хийх

Хүн бүр өөрийн гэр орондоо хамгийн их цагийг өнгөрүүлдэг. Тэгвэл бүтэн сар гарахаас өмнө амжиж хийх ёстой зүйлсийн нэг бол гэрээ цэвэрлэж, тоос шорооноосоо салах явдал юм. Бүтэн жилийн турш хэрэглэж, хуучирч элэгдсэн болон хугацаа нь дууссан эд зүйлсийг ямар нэгэн юм бодож саналгүйгээр гаргаж хаяарай гэж зөвлөе. Мөн хана, цонхыг заавал угааж цэвэрлэх хэрэгтэй бөгөөд энэ нь гэрт шингэсэн муу, сөрөг энергийг үлдэн хөөж байгаа хэрэг юм. 

Цэвэрлэгээ хийх

2 Хуучин ил захидал болон зургийг устгах

Зурганд гарсан хүн, амьтан эсвэл газар нь өөртөө энергийг шингээсэн байдаг. Хэрэв та нас барсан болон таны амьдралаас алга болсон хүний зураг, одоо байхгүй болсон газрын зургийг хадгалдаг бол, энэ нь буруу ажээ. Учир нь эдгээр зүйлс нь таны амьдралд муу зүйлсийг авчирдаг. Үүнд мөн хэн нэгний танд зориулан илгээсэн хуучин захидал ч гэсэн, хамаатай болохыг анхаарна уу.

Хуучин ил захидал болон зургийг устгах

3 Хоолны дэглэмээ өөрчлөх

Бүтэн сар гарахаас өмнө хоолны дэглэмээ өөрчилж, жин хасах эсвэл эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Тос ихтэй, шорвог, утсан хоол хүнс болон амттанаас татгалзахад гэмгүй. Эрүүл, зөв хооллолтыг бүтэн сар гарахаас өмнө амьдралдаа хэвшил болгосноор та ирээдүйд жингээ хасч, хүссэн хэмжээгээр турахад тань илүү амар байх болно. 

Хоолны дэглэмээ өөрчлөх

4 Шаардлагагүй харилцааг дуусгавар болгох

Таны эргэн тойрон дахь хүмүүстэй холбоотой, цаашид үргэлжлүүлэх ямар ч шаардлагагүй болсон харилцааг бүтэн сар гарахаас өмнө эцэслэж, цэг тавиарай. Бүтэн сар гарахаас өмнө сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, бүгдийг гэрэл гэгээлгээр харах нь таны ирээдүйг сайхан зүйлсээр дүүргэх юм. 

Шаардлагагүй харилцааг дуусгавар болгох

5 Өр, зээлээ буцааж төлөх

Бүтэн сар гарахын өмнө хэн нэгэнд өр, зээлтэй байж хэрхэвч болохгүй. Учир нь бүтэн сар гарах үед гараг ертөнцийн нөлөөллөөр сар мөнгийг урин дууддаг байна. Иймд та хэрэв өр, зээлтэй байх аваас тухайн сардаа ашиг орлого муутай байхыг үгүйсгэхгүй ажээ. 

Өр, зээлээ буцааж төлөх

6 Гэртээ шинэ цэцэг тавих

Гэртээ цэцэг тавих эсвэл тарьж ургуулах нь маш чухал ач холбогдолтой зүйл юм. Цэцэг нь гэр дэх сөрөг, муу энергийг үлдэн хөөдөг. Харин үхсэн эсвэл хиймэл цэцгийг гэртээ байлгаж болохгүй бөгөөд бүтэн сар гарахаас өмнө гэртээ амьд, шинэ цэцэг тавиарай гэж зөвлөе. 

Гэртээ шинэ цэцэг тавих

7 Муу, сөрөг бодлуудаа хаях

Таны амьдралд магадгүй онцгүй ямар нэгэн үйл явдал болсон байж мэдэх юм. Тэгвэл та бүтэн сар гарахаас өмнө уг зүйлтэй холбоотой сөрөг бодлуудаа мартаж, бодлоо цэгцлээрэй. Ингэснээр бүтэн сарын нөлөөгөөр таны сэтгэл санаа эргээд өөдрөг, амар амгалан болох учиртай.

Муу, сөрөг бодлуудаа хаях

Бүтэн сар гарах үед юу хийж болохгүй вэ?

Бүтэн сар гарахаас өмнө хийх ёстой зүйлсийг танд бид дуулгасан. Тэгвэл бүтэн сар гарах үед хийж болохгүй зүйлсийг мөн хүргэе. Бүтэн сарын нөлөөгөөр ордуудын зан байдал хувьсан өөрчлөгддөг. Жишээ нь, матар харьцангуй тайван, амар амгалан болж, загас хэт их мөрөөдөж, хилэнцүүдийн зан, төлөв байдалд өөрчлөлт ордог. Иймд өөрт гарах өөрчлөлтийг эергээр хүлээж авч, асуудалд нухацтай, хүлцэнгүй хандахыг хичээх хэрэгтэй юм. Мөн бүтэн сар гарах үед мөнгөтэй болгоомжтой харьцаж, томоохон төсөл, шинэ ажлыг яарч эхлэх хэрэггүй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()