1
"Samsung"-ийн ухаалаг гар утаснууд
Самсунг брэндийн ухаалаг утсыг дуураймал эсэхийг мэдэхдээ:
- Дэлгэцний өнгө: Утасныхаа дэлгэцийг түгжсэний дараа дэлгэц жигд тас хар өнгөтэй байх ёстой. Хэрэв саарал эсвэл боровтор байвал дэлгэцийг нь сольсон эсвэл, дуураймал гэсэн үг.
- Утас шалгах код: Ухаалаг утасны функцуудыг шалгадаг тусгай кодоор * # 7353 # гэсэн кодыг хийвэл оригнал Самсунг брэндийн утсанд аппликейшнуудыг шалгах боломжтой функц гарч ирнэ. Бүх төрлийн андройд үйлдлийн системтэй утсанд * # 0 * # кодыг хийвэл дэлгэц, спикер зэрэг функцаа хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж болдог.
- "ID" дугаар: Хэрэв утасныхаа ард хэсгийг нээвэл нэр, серийн дугаар, "IMEI" дугаарууд баттерейний доор байгаа. * # 06 # кодыг утсандаа оруулбал эдгээр коднууд хоорондоо таарч байвал оригнал утас гэсэн үг.
2
"Levi's"-ийн жинс
Америкт амьдарч байсан Герман гаралтай Леви Страус (Levi Strauss) гэх залуу 1853 онд анхныхаа өмдийг усан цэргийн бирзентээр оёж, ширхэгийг нь 1 доллар 46 цент-р борлуулжээ. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл энэ брэнд дэлхийн зах зээлд хүчирхэгжсээр байгаа юм.
- Таних тэмдгүүд: Өмдний арын халаасны нумарсан хээ дундаа зөрөлгүй уулзсан байх ба улаан шошгон дээрх бичиг жижиг үсгээр эхэлсэн байх ёстой. Зарим онцгой загварт л эхний үсэг нь том байдаг.
- Товч: Товчлуурууд металаар хийгдсэн байх бөгөөд дээр нь брэндийн нэр товгороор бичигдсэн байдаг. Мөн дотор талын шошгон дээр сериал дугаартай байдаг.
3
"Apple" брэндийн чихэвч
Энэ чихэвчний жинхэнэ эсэхийг шалгах 3 арга байдаг.
- Өнгө: Оригнал чихэвч нь бага зэрэг цэнхэр туяатай цагаан өнгө байдаг бол дуураймал загвар нь шаравтар туяатай эсвэл цав цагаан өнгөтэй байдаг.
- Тор: Чихрүү орох хэсэгт 2 газар тор наасан байдаг. Энэ тор нь оригнал чихэвчинд төмрөөр хийгдсэн байдаг. Харин дуураймлынх нь наалтыг сайн ажиглабал даавуун торыг, цавуугаар наасан байдаг.
- Савалгаа: Оригнал чихэвч нь хайрцагтайгаа нийлээд 50 грамм орчим жинтэй юм.
4
"Christian Louboutin"-ий гутал
Гутал загварын хамгийн үнэтэй, загварлагт тооцогддог брэндийг ялгахын аргагүй хуулбарласан хүмүүс олон байдаг. Оригнал гутлыг ялгаж танихдаа мэдэж байх хэрэгтэй 2 зүйл бий.
- Гадна байдал: Хэрэв та оригнал гутлыг тэгш, хавтгай газар дээр тавьбал тэд урд хэсгээрээ ч, ард хэсгээрээ ч газраас хөндийрөлгүй, гадаргуутай наалдаж байдаг. Мөн өсгийний материал, гутлын эх биеийг хийсэнтэй ижил материалаар хийгдсэн байх ёстой.
- Улавч: "Christian Louboutin"-ий гуталны нэрийн хуудас болсон улаан өнгийн ул нь маш сайн наалттай, ямар нэг өө сэв гарсан байх ёсгүй. Мөн уланд нь "Christian Louboutin"-ий гарын үсэг болон размер нь бичигдсэн байдаг.
5
"Air Max" пүүз
Өөрийн загвар, хөлд эвтэйхэн байдлаараа дэлхий дээр хамгийн олон хуулбарлагддаг гуталнуудын нэг биз. Энэ гутлыг сайн ажиглабал оригинал эсвэл үгүйг нь амархан мэдэж болдог.
- Агаарын капсул: Оригинал пүүзэнд энэ хэсэгт нь үнэхээр агаар байдаг. Тиймээс энэ хэсгийг нь хуруугаараа дарахад хатуу, дотроо хийтэй мэдрэмж төрж, буцаад хэвэндээ хурдан байвал оригинал. Харин буцаад хэвэнд орох нь удаан, дотроо агааргүй бол энэ пүүз дуураймал гэсэн үг.
- Пүүзний хэлэн дээрх бичиг: 2008 оноос хойш хийгдсэн "Air Max" пүүзнүүд хэлэн дээрээ тусгай кодтой болсон. Үүний сүүлийн 3 орон нь өнгөний код байдаг. Мөн эдгээр кодыг бичсэн цаас нь хэтэрхий гялгар биш, зузаавтар резин байдаг.
6
"Converse" кетнүүд
Энд тэндгүй зарагддаг ийм кетний оригинал эсэхийг 2 аргаар мэдэж болно.
- Гадаад байдал: Конверс кэтний ул 3 см-ээс өндөргүй бөгөөд, ард хэсэгтээ "ALL STAR" гэсэн бичигний дунд одны хэлбэртэй дүрс байдаг. Зарим үед ард нь жижиг R үсэг байдаг. Ийм кэт үргэлж үдээсийг нь нямбай үдсэн байдалтай худалдаалагддаг.
- Хэлэн дээрх код: Оригинал кетэнд үргэлж 6 оронтой код байдаг. Энэ код нь резинээр хийгдсэн, бага зэрэг товгор байх нь бий.
7
"Ray-Ban" нүдний шил
Энэ брэндийн шил онцгой хэлбэр, загвараараа загварын ертөнцөд байр сууриа аль хэдийн тогтоосон. Тиймээс хамгийн их хуулбарлагддаг билээ.
- Хайрцаг: Гадна хайрцган дээр хаана үйлдвэрлэсэн мэдээлэл бичидсэн байдаг. Үүнээс гадна товчин дээр нь хуруугаар мэдэрч болохуйц логог товойлгон хийсэн байдаг.
- Шилэн дээрх хээ: "Ray Ban"-ий зүүн талийн шилэн дээр нь "RB" гэсэн бичгийг жижгээр, лазераар сийлсэн байдаг. Та үүнийг хуруугаа тэмтэрч мэдэж болно.
- Эх биеийн төмөр: Оригнал шилний хамарны зөөлөвч нь өнгөгүй тунгалаг эсвэл шаргалдуу туяатай байдаг. Төмөрний дээр "R-B" гэсэн бичилттэй байдаг.
8
"Rolex" бугуйн цаг
Анхны бугуйн цаг бүтээгч, анхны усны хамгаалалттай бугуйн цаг зэргийг бүтээн дэлхийн цаг үйлдвэрлэгчдийн манлайлагчаар нэрлэгддэг "ROLEX" брэндийн цагийг хуурамч эсэхийг шалгахад амархан.
- Хойд таглаа: 1930 онд цөөхөн хийсэн онцгой загварууддаа шилэн, нэвт харагддаг арын таглаа хийж байсан. Хэрэв ийм загвар биш бол таны цагний ард тал юуг ч бичээгүй цулгай төмрөн байх ёстой.
- Цагний нүүр: Ийм цагний нүүрийг индранил болроор хийдэг. Хэрэв та цагаа усанд унагаавал шилний доод хэсгээр бага зэрэг цантах боловч доод хэсгээр ус тунахгүй.
- Арааны дуу: Цагныхаа хоёр дахь арааг эргүүлэхэд таны цаг ямар нэг дуу гаргаж байвал хулхи гэсэн үг. Оригнал загварт хоёр дахь арааг эргүүлэхэд ямар ч төвөггүйн дээр, ямар нэг дуу гардаггүй.
9
"Victoria's Secret" брэндийн дотуур хувцас
Дэлхийн хамгийн олонд танигдсан дотуур хувцасны брэндийн хувцсыг дэлхий даяар худалдаалдаг. Хэрэв брэндийн дэлгүүр нь таны ойр орчимд байдаггүй бол жинхэнэ эсэхийг нь ингэж шалгаж болно.
- Материал: Энэ брэндийн усны хувцаснууд давхар даавуугаар хийгдсэн байдаг. Тиймээс хоёр тийш нь зэрэг татаж даавууны хөдөлгөөнөөр шалгаж болдог.
- Шошго: Энэ брэнд 5 размерийн дотуур хувцас нийлүүлдэг. Үүнд XS, S, M, L, XL зэрэг бий. Харин дуураймал хувцаснуудад зөвхөн S, M, L гэсэн размер байдаг. Шошго нь зөвхөн ягаан, хар, цагаан, тунгалаг өнгөтэй байдаг. Ихэвчлэн БНХАУ эсвэл ШриЛанкад үйлдвэрлэсэн байдаг.
10
"Lacoste" брэндийн Поло цамц
1933 онд байгуулагдсан "Lacoste" брэнд нь маш чанартай хувцас, гутал, арьс ширэн эдлэл ялангуяа поло цамцаараа алдартай. Анх газрийн теннисний спортын домогт тамирчин "матар" хочит Рэне Локостэ (René Lacoste) найзынхаа хамт үүсгэн байгуулсан байдаг.
- Товч: Товч нь зөвхөн сувдан цагаан өнгөтэй. Дээр, доороо 2 ширхэг нүхтэй. Ерөнхийдөө хавтгай, нимгэн хэлбэртэй боловч голдоо бага зэрэг хонхортой.
- Лого: Өмнө нь ногоон матрыг хувцсан дэрээ оёдог байсан бол сүүлийн жилүүдэд, оёсон бэлдэцийг дээр нь хаддаг болсон. Хэрэв матрыг сайн ажиглабал амны хэсэг нь улаан өнгөтэй, хурц шүдтэй, хөл нь мэдэгдэхүйц харгдахаар байх ёстой.
- Ухлаадас: Эрэгтэй загварууд дор хаяж 1,5 болон түүнээс дээш ухлаадастай байдаг. Харин эмэгтэй загварт ямар ч ухлаадас байдаггүй.