Бидний амьдралд үргэлж тулгардаг жижиг асуудлуудыг шийдэх аргууд

Удаан ургуулсан хумсаа санамсаргүй хугалаад яахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл дүрдэг цайны уут ашиглаад л наачхаж болно. Хаана ч явсан, юунд ч хүрсэн тог цохиод хэцүү байвал хамгийн түрүүнд гутлаа солихыг зөвлөе. Энэ мэт өдөр тутамд тулгардаг жижиг асуудлуудыг хялбархан шийдэх сонирхолтой аргуудыг та бүхэнтэй хуваалцъя. 

Бидний амьдралд үргэлж тулгардаг жижиг асуудлуудыг шийдэх аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Юунд ч хүрсэн тог цохиод байвал гутлаа соль

Заримдаа бид хаа нэг газар хүрэхэд бага хэмжээний цахилгаан цохидог. Даавуу хоорондоо үрэлдэх үед цахилгаан долгион үүсдэг учир хэн нэгэнтэй гар барихад хүртэл тог цохидог. Хувцасны ирмэгтэй нийлж буй гутал бүтэн өдрийн турш цахилгааныг хуримтлуулах магадлалтай байдаг учир нэн түрүүнд гутлаа солих хэрэгтэй. Үүнээс гадна синтетик, олон давхар бус харин цэвэр даавуун материалтай хувцас өмсөөрэй.

Юунд ч хүрсэн тог цохиод байвал гутлаа соль

2 Зогьсоод байвал хэлээ гарга

Заримдаа гэнэт зогьсох биднийг эвгүй байдалд оруулдаг. Энэ нь амьсгал авах, гаргах диафрагм булчингийн чангаралтай холбоотой. Зогьсолтыг зогсоохын тулд хэлээ тултал гаргах хэрэгтэй. Үүний ачаар хэл болон диафрагмын дунд байрлах мэдрэл сунаж, булчин суллахад тустай.

Зогьсоод байвал хэлээ гарга

3 Будсан хумсаа хурдан хатаахыг хүсвэл хүйтэн усанд дүр

Хумсаа хатсан үгүйг шалгахын тулд гараараа хумсан дээгүүрээ явуулахад хатаагүй байхад хэчнээн харамсалтай санагддаг билээ. Тэгвэл энэ асуудлыг хялбархан шийдвэрлэж болно. Арьсан дээр илүү наалдсан будгийг арилгахын тулд та хумсаа будчихаад хүйтэн усанд 3 минут гараа хийхэд л хангалттай. Ингээд та бүтэн өдрийн турш төгс сайхан маникюртай байх болно.

Будсан хумсаа хурдан хатаахыг хүсвэл хүйтэн усанд дүр

4 Алимны цуу ашиглан ялаанаас сал

Энэхүү арга танай гэрийг хөгцөрсөн бүтээгдэхүүн, исгэсэн бүтээгдэхүүнд татагддаг дрософил ялаанаас ангижруулж чадна. Энэ төрлийн ялаа нэг удаад 500 өндөг гаргах чадвартай бөгөөд өндөг 24 цагийн дотор хагардаг аж. Тиймээс аяганд алимны цуу хийгээд дээрээс нь хүнсний скочоор нааж ялаа багтахуйц нүх гаргаарай. Ялаа исгэлэн алимны цууны үнэрт хууртаж, аягатай цуу руу орж эргэн гарч чадахгүй.

Алимны цуу ашиглан ялаанаас сал

5 Угаалгын өрөөний шил толийг цантахаас хамгаалах

Халуун усны уураас болоод угаалгын өрөөний шил толь цан цохидог. Үүнтэй тэмцэхэд машины өнгөлөгч вакс байхад л хангалттай. Бодисоо түрхсэний дараа хуурай алчуураар гялалзтал арчаарай. Нэг хэсэгтээ л цантахгүй гэдэгт итгэж болно.

Угаалгын өрөөний шил толийг цантахаас хамгаалах

6 Шарах шүүгээнд ваниль хийж халаавал гэрээс тань сайхан үнэр үнэртэнэ

Энэ аргыг та зочин ирэхийн өмнө эсвэл гэрт эвгүй үнэр шингэсэн үед ашиглах боломжтой. Халуунд тэсвэртэй саван дотор 2 хоолны халбага ваниль хийж, 150 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 15 минут болгоорой. Таны гэрт чихэрлэг таатай үнэр шингэх болно. Хэрэв хэтэрхий нялуун санагдвал цонх, тагтаа онгойлгож агаар сэлгэхэд болно.

Шарах шүүгээнд ваниль хийж халаавал гэрээс тань сайхан үнэр үнэртэнэ

7 Дүрдэг цайны уутаар хугарсан хумсаа наах

Хэрвээ таны удаан ургуулсан хумс тань хугарсан бол заавал бүх хумсаа авах хэрэггүй. Танд дүрдэг цайны уут, хумсны будаг байхад хангалттай.

Хугарсан хумсныхаа будгийг арилгаж, хумсны будгийн суурь буюу base түрхэнэ. Дүрдэг цайны уутнаас дөрвөлжлөн хайчилж аваад хумсан дээрээ наах бөгөөд дахин суурь түрхэж хатаагаад дуртай өнгийн лакаа түрхээрэй.

Дүрдэг цайны уутаар хугарсан хумсаа наах

8 Хар батганаас салах маск

Хар батга бол ихэнх хүмүүст тулгардаг арьсны хүндхэн асуудал. Ихэвчлэн арьсны нүхэнд бохир хуримтлагдсанаар батга гардаг. Тиймээс нүүрээ гүн цэвэрлэх хэрэгтэй бөгөөд үүний тулд гэрийн аргаар хийсэн гүн цэвэрлэгч маскыг ашиглаарай.

Орц: 1 гадилын нухаш, 2 хоолны халбага овьёос, 1 хоолны халбага зөгийн бал

Бүх орцоо хутгаж нүүрэн дээрээ зөөлөн массаж хийх маягаар түрхэн 5-7 минут байлгасны дараа угаана. Эцэст нь чийгшүүлэгч тос түрхэж, цэвэрлэсэн арьсаа хамгаалах хэрэгтэй.

Хар батганаас салах маск

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()