Таныг үхэлд хүргэж болох 10 хортой ургамал

Байгалийн сайхныг биширч, ой мод, тал хээрээр зугаалан явахдаа санаандгүй байдлаар ямар нэгэн ургамал идсэнээсээс болж өвдөх, түүнчлэн нас барах тохиолдлууд ч гардаг аж. Бидний энэхүү нийтлэлд дурдагдсан ургамлуудыг та бүхэн анхааран үзэж, цаашдаа зугаалгаар явахдаа өөрсдийгөө, ялангуяа бяцхан үрсээ хорт ургамал идэх аюулаас авраарай. 

Таныг үхэлд хүргэж болох 10 хортой ургамал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Холтсон цэцэг (Buttercups)

Хаагуур ургадаг вэ?: Хойд бүсийн, сэрүүн уур амьсгалтай, намгархаг газар элбэг ургана. 
Холтсон цэцэг нь дотроо олон төрөлтэй боловч ихэнх нь хортой. 

Яагаад аюултай байдаг вэ?: Найрлагандаа арьсыг өвчлүүлэх, цэврүү үүсгэх хорт шингэн агуулдаг. Мөн ургамлын бүрхэвчинд хүрэх үед ханиалгах болон залгиур хоолойг өвтгөдөг бөгөөд дотор нь агуулагдах хорт шингэн нь нүд рүү орвол сохрох аюултай. 

Холтсон цэцэг (Buttercups)

2 "Water Hemlock"

Хаагуур ургадаг вэ?: Еврази болон Хойд Америкийн бүс нутгуудаар ус дагаж ургадаг ургамал.
Энэхүү ургамал нь луувантай адилхан үнэртэй бөгөөд дэлхийн хамгийн хортой ургамлуудын нэг юм. Харин адил хэлбэр дүрстэй, өөр төрлийн ургамлуудаас нь ялгахад бэрх боловч та хаа нэгтээ иймэрхүү ургамалтай таарвал ойртохгүй байхыг хичээгээрэй. 

Яагаад аюултай байдаг вэ?: Эл ургамлын хор нь дотор муухайруулах, унах, татганах, зүрхний эмгэг үүсгэх болон үхэлд ч хүргэж болзошгүй. 100-200 гр ургамал нь үхрийн амийг ч авч дөнгөдөг гэнэ. 

"Water Hemlock"

3 Гандигар (Elder)

Монгол оронд Хэнтий, Монгол-Дагуур, Дорнод Монголын ойн бүслүүр хад, асга дагаж ургадаг. Улаан болон хар өнгийн жимстэй бөгөөд навч, иш нь хортой учраас та үүнд хүрсэн бол заавал гараа угаагаарай. Харин хар өнгийн жимс ургасан нь хоргүй бөгөөд хүмүүс үүгээр шүүс, архи хийж уудаг байжээ. 

Гандигар (Elder)

4 Хулслаг улаан цэгцүүхэй (Oleander)

Хаагуур ургадаг вэ?: Тропикийн бүсээр элбэг тохиолдоно. Үзэсгэлэнтэй цэцэг дэлбээлдэг учраас хүмүүс цэцэрлэгт хүрээлэн тохижуулах болон тасалгааны нөхцөлд тарьдаг. 

Яагаад аюултай байдаг вэ?: Зүрхний гликозид агуулдаг тул толгой эргэх, өвдөх, бие сулрах болон үхэлд ч хүргэх аюултай. Түүхээс харвал Напелеон Бонапартын цэргүүд уг ургамлын үндсээр гал түлж, мах шарж идсэнээс болж маргааш өглөө нь босч чадаагүй, амьсгал хураасан гэдэг. 

Хулслаг улаан цэгцүүхэй (Oleander)

5 Халуун цэцэг (Aconite)

Хаагуур ургадаг вэ?: Европ, Ази, Хойд Америкийн бүс нутгуудаар ургадаг. Үзэсгэлэнтэй нил ягаан, шар цэцэг дэлбээлдэг тул чимэглэлийн зориулалтаар ашигладаг байжээ. 
Эрт дээр үед үүнийг сумны зэв хордуулахад хэрэглэдэг байжээ. Энэ ургамлаас тоос хүртсэн зөгий хүртэл хорддог байна.

Яагаад аюултай байдаг вэ?: Идсэн тохиолдолд маш аюултай бөгөөд зүрхний хэм алдагдах, мэдээ алдах, нүд харанхуйлах болон үхэлд ч хүргэх аюултай. 
 

Халуун цэцэг (Aconite)

6 Жимсонвийд (Jimsonweed)

Хаагуур ургадаг вэ?: Хойд болон Төв Америк, Европ, ОХУ-ын өмнөд хэсгээр түлхүү ургадаг.

Тус ургамал нь төмс болон улаан лоолийн цэцэгтэй төстэй бөгөөд нэг төрлийн ургамлууд юм. Ялгарах байдал нь хар үртэй бөгөөд гадуураа өргөсөөр бүрхэгдсэн байдаг. Тус ургамлын цэцгийг согтууруулах ундаа нэрэхэд хэрэглэх нь бий. 

Яагаад аюултай вэ?: Тус ургамал нь, сэтгэцэд хүчтэй нөлөөлж, дэмийрэл үүсгэдэг алкалоидийг агуулдаг. Хүндэрсэн үедээ үхэлд хүргэх эсвэл комд орж болно. Мөн тус ургамлыг шашины зан үйлд хэрэглэх нь элбэг.

Жимсонвийд (Jimsonweed)

7 Хогвеед (Hogweed)

Хаагуур ургадаг вэ?: Евро-Азийн сэрүүн бүс нутгууд болон АНУ-ын уулархаг нутгуудаар ургадаг.

Нэг төрлийн хогийн ургамал бөгөөд маш өндөр, бутлаг хэлбэрээр ургадаг. Гадаадын орнуудад аялж байгаа хүмүүс үүний сүүдэрт хоргодох, тэрчлэн зургаа авахуулах нь их.

Яагаад аюултай вэ?: Тус ургамлын шүүс нь маш хортой тул, арьсандаа хүргэсэн тохиолдолд 2 миунтын дотор угаах хэрэгтэй. Эс бөгөөс арьсыг түлж, ноцтой байдал үүсгэнэ.

Хогвеед (Hogweed)

8 Сүүт өвс (Spurge)

Хаагуур ургадаг вэ?: Тус ургамал нь маш элбэг тохиолддог бөгөөд манай улсад ч ургадаг билээ. Цаг агаарын байдал, газар нутгийн онцлогоос хамааран дотроо маш олон төрөлтэй бөгөөд эдгээрийг навчны өнгө, хэлбэр дүрсээр нь хялбархан ялгаж болно. 

Яагаад аюултай вэ?: Хэрэв тус ургамалд хүрэх юм бол, арьс түлэгдэж цэврүү үүсэх бөгөөд, халуурч, хордлогын шинж илэрдэг.

Сүүт өвс (Spurge)

9 Ревень (Rhubarb)

Хаагуур ургадаг вэ?: Еврази, Монгол, АНУ-д ургадаг. Бидний хэлж заншсанаар гишүүнийг варень болон салад хийх зэргээр хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг билээ. Зарим нь түүхийгээр нь ишнээс шүүсийг нь сорж уудаг. 

Яагаад аюултай вэ?: Хэдийгээр эрүүл мэндэд тустай ч гэсэн энэхүү ургамал нь хүн бүрт таардаггүй. Учир нь ургамлын ишинд "оксалик хүчил" ихээр агуулагддаг тул, тухайн бодис таардаггүй хүмүүст хоолой болон нүдийг гэмтээх, дотор муухайруулах, суулгах, хүндэрсэн үедээ цөсний чулуу үүсгэж болно.

Ревень (Rhubarb)

10 Беллаонна (Belladonna)

Хаагуур ургадаг вэ?:  Энэхүү ургамал нь Хойд Африк, Европ, Оросын өмнөд хэсэг, Бага Ази, Хойд Америкт түгээмэл ургадаг.

Тус ургамлаас хар өнгийн жимс ургадаг болон маш үзэсгэлэнтэй ягаан өнгийн цэцэг гардаг. Энэ нь хөдөө хээрээр зугаалж яваа хүүхдүүдийн нүдэнд хамгийн эхэнд тусах нь бий. Гэвч энэхүү жимс харагдаж байгаа шигээ биш юм. Гол төлөв маш бага хэмжээгээр нүдний эмчилгээнд хэрэглэдэг. 

Яагаад аюултай байдаг вэ?: Жимсэнд агуулагдах хүчил нь идэх төдийд амыг түлж, зүрхэнд нөлөөлдөг. Хэрэв их хэмжээгээр идсэн болон хордлого гүн бол тухайн хүнийг үхэлд ч хүргэж мэднэ.  

Беллаонна (Belladonna)

11 Кастор Бин (Castor Bean)

Хаагуур ургадаг вэ?: Ерөнхийдөө гол төлөв халуун орны нутгуудаар түгээмэл тархан ургадаг хорт ургамал юм. Харагдах байдлаас нь болоод хүмүүс ихэвчлэн гоёл чимэглэлийн зорилгоор тарьж ургуулах нь элбэг.

Энэхүү ургамлаас тосон туулгыг гарган авдаг. Тосыг гаргаж авахын тулд, өндөр хэмийн халуунд боловсруулдаг тул, хорт бодисууд устдаг. Тиймээс тосон хэлбэрээрээ аюулгүй гэсэн үг.

Яагаад аюултай байдаг вэ?: Энэхүү ургамалд "рицин" хэмээх маш аюултай хортой элемент байдаг. Ялангуяа тус ургамлын үрэнд их хэмжээгээр агуулагддаг тул,  ердөө 4-7 ширхэгийг хэрэглэхэд л тухайн хүнийг үхэлд хүргэх аюултай. Маш бага хэмжээний "рицин" нь бие махбодын хэрэгтэй эдийг устгадаг тул, сэрэмжтэй байх нь чухал.

Кастор Бин (Castor Bean)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()