Яаж ч хичээгээд турж чадахгүй байгаагийн 8 шалтгаан

Хүмүүс турахын тулд маш олон хоногоор “хатуу” хоолны дэглэм барьж, биеэ зовоодог боловч үр дүн гарахгүй байх нь бий. Таргалалт гэдэг нь цогц асуудал бөгөөд зөвхөн хоолны дэглэм барьж, дасгал хийлээ гээд турахгүй. Үүнд бусад олон хүчин зүйлс нөлөөлдөг байна. Ялангуяа турах тухай асуудал нь таны биед бодисын солилцоо хэрхэн явагдахаас хамгийн их шалтгаалдаг. Харин уншигч та өнөөг хүртэл яагаад турахгүй байгаагаа бодоод олоогүй бол бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу.

Яаж ч хичээгээд турж чадахгүй байгаагийн 8 шалтгаан

1 Хэтэрхий хатуу хоолны дэглэм барих хэрэггүй

Хүн өдөрт хоолноос авах илчлэгээ огцом бууруулвал, бие махбод нь үргэлжийн өлсгөлөн байдалд шилжиж, тамир тэнхээгүй болдог байна. Өөрөөр хэлбэл, хоолноос авах шим тэжээл багасгаснаар бодисын солилцоо удааширч, бие махбод өөхийг бага шатааж, хоол хүнсийг муу боловсруулдаг. Харин дэглэмээ дууссаны дараа хүн хэвийн идэж эхлэхэд, өлсгөлөнгийн байдалд дасан зохицсон бие тань хоолыг өөх болон хувиргах болно гэдгийг санаарай. Тиймээс огцом хатуу хоолны дэглэм барих биш хоолноос авах илчлэгээ сайтар тооцож, зөв цагтаа, бага багаар хооллох хэрэгтэй.

Хэтэрхий хатуу хоолны дэглэм барих хэрэггүй

2 Өдөрт 3 удаа хоолло

Дээр дурдсанчлан, хоол хүнснээс авах шим тэжээл нь хүний биеийн бодисын солилцоо хэвийн явагдахад нөлөөлдөг байна. Ялангуяа өдөрт 3 удаа, бага багаар хооллоход хоолны шингэц хэвийн явагдаж, бие махбод хэрэгцээтэй шим тэжээлээ ялган авахад туслах болно. Түүнчлэн өдөрт хангалттай буюу 8 аяга ус уухаа мартуузай!

Өдөрт 3 удаа хоолло

3 Дутуу нойртой явах

Дутуу нойртой явах нь биеийг ядрааж, өдрийн турш анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй болгодог. Үүнээс гадна жин хасахад ч бас нойр чухал үүрэгтэй. Учир нь дутуу нойртой байгаагаас болж бодисын солилцоо удааширч, хоолны дуршил өөрчлөгдөн, илүү их идэх хүсэл төрдөг аж.

Дутуу нойртой явах

4 Дасгал хөдөлгөөн хийдэггүй

Хэрвээ та бодисын солилцоогоо сайжруулахыг хүсч байвал дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй.

Дасгал хөдөлгөөн хийдэггүй

5 Кофе уух

Ногоон цай нь бодисын солилцоог хурдасгахын зэрэгцээ хоолны шингэцэд сайнаар нөлөөлдөг байна. Уншигч та өдөр бүр уудаг чихэртэй кофеныхоо оронд ногоон цайг хэрэглээд үзээрэй. Таны биед эерэг өөрчлөлтүүд аажмаар бий болох болно.

Кофе уух

6 Халуун чанарын хоол идэх

Судлаачид халуун ногоог бодисын солилцоог идэвхжүүлдэг гэдэг дээр санал нийлдэггүй. Гэхдээ зарим нэг судлаачдын үзсэнээр, халуун чинжүү нь өөхийг жирийн үеийнхээс 30%-иар илүү шатаадаг байна.

Халуун чанарын хоол идэх

7 D витаминыг авч чаддаггүй

D витамин нь биеийн эрч хүчийг сэргээж, өөхийг шатаахад нөлөөлдөг. Хэрвээ та ямар ч арга хэрэглэсэн турахгүй байвал, D витамин дутагдсан байж болох юм. D витаминыг авах хамгийн гол эх үүсвэр нь наранд биеэ шарах явдал юм. Түүнээс гадна өндөг, загасны тос, загасны мах зэргийг өдөр тутамдаа хэрэглэж заншаарай.

D витаминыг авч чаддаггүй

8 Наргил модны самрын тос

Наргил модны самрын тос нь бусад тосыг бодвол биед хамаагүй хурдан шингэдэг бөгөөд цусан дахь холестриний түвшинг бууруулахад нөлөөлдөг ажээ. Та өдөр тутмын хоол хүнсэндээ, тухайлбал салат, зууш хийхдээ наргил модны самрын тос хэрэглээрэй.

Наргил модны самрын тос

Хэрвээ та жингээ хасахыг чин сэтгэлээсээ хүсч байвал тэжээллэг хоол идэж, дасгал хөдөлгөөн тогтмол хийн, уур бухимдлаас ангижирч, сайн унтаж амрахыг хичээгээрэй!

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()