Гар даарсан үед юу хийх ёстой вэ?

Жихүүн хүйтэн өвлийн улиралд даарч, хөрөхөөс хэцүү зүйл гэж юу байх билээ? Заримдаа бүр нимгэн хувцасласнаас болоод хуруу, гараа хөлдөөх ч тохиолдол гарч болохыг үгүйсгэх аргагүй. Тэгвэл бид та бүхэндээ гараа хөлдөөсөн бол ямар арга хэмжээ авах тухай маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Мэдээд авчихсан байхад илүүдэхгүй биз ээ. 

Гар даарсан үед юу хийх ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гараа хөлдөөсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

1. Улайх

Гарын арьс хөлдөх үед улайх юм уу, бүр цусгүй цагаан мэт болдог. Энэ нь судсан дахь "спазм" гэмтсэнтэй холбоотой бөгөөд хөлдсөн хэсгээр зовиурлаж өвдөх, хорсох шинж тэмдэг илэрдэг байна. Насанд хүрсэн хүнээс илүү хүүхдүүдэд тохиолдох нь элбэг байдаг. Чих, хамар, хацар, гар болон хөлийн хуруунууд ингэж хөлдөх нь түгээмэл байдаг ажээ. 

Гараа хөлдөөсөн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

2. Бага зэргийн хөлдөлт

Энэ тохиолдолд ямар нэгэн байдлаар айж сандрах хэрэггүй бөгөөд шинж тэмдэг нь гарын арьс мэдээ алдаж, шаргал юм уу цагаан өнгөтэй болж, лугшиж, хөндүүрлэдэг. Зарим тохиолдолд цэврүү үсрэх ч үе байдаг байна.

3. Хавагнах

Хамгийн аюултай тохиолдлуудын нэг бөгөөд ихэнх тохиолдолд арьс цайж, дараа нь хөлдсөн хэсгээр усан хаван гүйж, цагаан өнгөтэй болж, зөөлөрдөг. Энэ үед хаванг яаралтай буулгах хэрэгтэй. Эс бөгөөд хаван цаашилж, булчин шөрмөс болон ясанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай аж.

2 Гараа хөлдөөсөн үед хэрхэн эмчлэх вэ?

1. Гарынхаа хөлдсөн хэсгийг үрж болохгүй

Гараа хөлдөөсөн үедээ аль болох дулаан байлгах хэрэгтэй бөгөөд бээлий өмсөх юм уу, эсвэл зузаан даавуугаар сайн гэгч нь хучаарай. Халуун, бүлээн зүйлд хүрч, шүргэлцэж болохгүйн зэрэгцээ үрж, дулаацуулах хэрэггүй. Ингэвэл гэмтлийг даамжруулж, ноцтой аюулд хүрч болзошгүй юм. 

Гараа хөлдөөсөн үед хэрхэн эмчлэх вэ?

2. Өвчин намдаагч хэрэглэх

Найдвартай аргуудын нэг бол хөлдөлтийн үед өвчний зовиурыг намдаах үйлчилгээтэй эм авч хэрэглэх бөгөөд эмч нар "ибупрофен"-ийг хамгийн сайн нөлөөтэй болохыг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа аж. 

3. Хөлдсөн гараа бүлээн усанд дүрэх

Саванд бүлээн ус хийгээд хөлдөөсөн гараа дүрж, 15-30 минут хэртэй байлгах ёстой байдаг боловч ихэнх хүмүүс хав халуун усанд гараа хийдэг бөгөөд энэ нь маш буруу юм. Мөн усан дотроо бактерийн эсрэг үйлчилгээтэй саван хийвэл халдвараас сэргийлэх сайн талтай. Түүнээс гадна халуун галд гараа ээх нь өвчнийг улам даамжруулдаг байна. 

4. Архи, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй

Гараа хөлдөөсөн үедээ архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэвэл хүний халуун, хүйтний мэдрэхүй буурч, хаанаа,  хэр зэрэг хөлдсөнөө мэдэрч чадахгүй болдог. Мөн эдгэрэх үйл явцыг удаашруулж, дээрээс нь бусад эд эрхтнээ хөлдөөх аюулд орох билээ. 

5. Эмчид үзүүлэх

Хэрвээ дээр дурьдсан аргуудыг ашиглаад ямар ч нэмэргүй бол яаралтай эмчид хандаарай. Мөн хөлдсөн газар нэг хоногийн дараа хэвийн байдалдаа эргэж орохгүй бол нэн даруй эмнэлэг бараадах нь зүйтэй. 

3 Ямар хувцас өмсөх шаардлагатай вэ?

1. Зузаан хувцас өмсөх

"Өвөл хөөрхөн хүн гэж байдаггүй" гэсэн үгийг та эрх биш мэдэх биз ээ. Тэр ч үүднээсээ гоёж, гангалж, гаднах төрхөндөө анхаарахаас илүүтэй өвчин тусахаас сэргийлж, дулаан хувцаслаж байх хэрэгтэйг байнга санаж яваарай. 

Ямар хувцас өмсөх шаардлагатай вэ?

2. Халуун хоол, цай хэрэглэх

Өвлийн хүйтэнд болж өгвөл хүйтэн хоол, хүнс хэрэглэхгүй байсан нь дээр бөгөөд үүний оронд халуун хоол идэж, цай ууж байгаарай. Хүйтэн, эсвэл шим тэжээл муутай хоол идвэл хүний биеийн эсэргүүцэх чадвар муудаж, амархан даарч хөрдөг билээ.

3. Тамхи татах хэрэггүй

Болж өгвөл хүйтний улиралд гадаа тамхи татахгүй байх хэрэгтэй. Учир нь хүйтэн, сэрүүн байх үед гадаа тамхи татсанаар цусны эргэлт буурч, судас нарийсан, бээрэг болдог ажээ. 

4. Усан суурьтай крем хэрэглэхгүй байх

Арьс хурдан хөлддөг томоохон шалтгаануудын нэг нь усан суурьтай крем болохыг эмч нар олж тогтоосон байна. Харин чийгшүүлэгч хэрэглэх нь өвлийн цагт тохиромжтой бөгөөд гэрээсээ гарахаасаа нэг цагийн өмнө нүүрээ будах хэрэгтэй билээ. 

"Ганган хүүхэн хавар, намраар..." гэдэг шиг хүмүүс бид өвлийн хүйтэнд эрүүл мэнд, бие организмдаа санаа тавихаас илүүтэй гаднах төрхөндөө анхаарал хандуулдаг. Гэвч үүнээс болж, өвчин зовлон тусч, гар, хөлөө хөлдөөж, эрүүл мэндээрээ хохирч үлдэх нь бий. Харин дээрх мэдээллээс та эд эрхтнээ хөлдөөсөн үед анхны тусламж хэрхэн үзүүлэх ёстой болон яаж сэргийлэх тухай мэдэж авсан гэдэгт итгэлтэй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()