Гэртээ хийж болох 15 гоо сайхны бүтээгдэхүүн

Үйлдвэрийн аргаар хийсэн, хямдхан гоо сайхны бүтээгдэхүүний найрлагыг ч мэдэхгүй хэрнээ хэрэглэх гэж яарсны хэрэггүй. Үнэндээ бидний өдөр тутамдаа хэрэглэдэг 15 төрлийн бүтээгдэхүүнийг гэртээ хийх боломжтой юм. Цэвэр органик бүтээгдэхүүнийг эрхэмлэгч бүсгүйчүүдэд маань энэ мэдээ таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Гэртээ хийж болох 15 гоо сайхны бүтээгдэхүүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уруул чийгшүүлэгч

Орц: Какаоны тос, зөгийн бал, тэжээлийн капсул

Үүнийг хийхдээ, эхлээд  какаоны тос болон зөгийн бал хоёроо зөөлөн гал дээр халааж, хооронд нь сайтар уусгана. Үүнийхээ дараа галаа унтрааж, холимогтоо шингэн Е витамин нэмж хийнэ.

Сайхан үнэр оруулахыг хүсвэл хатаасан лавандер цэцэг, харин өнгө нэмэхийг хүсвэл хацар өнгөлөгчнөөсөө бага зэргийг нэмж өгөөрэй. Ингээд бэлдсэн холимогоо жижиг савнуудад хийж, хөргөгчинд хийн, царцтал нь хүлээх хэрэгтэй. 

Уруул чийгшүүлэгч

2 Бие, нүүр, хумсны скраб

Шилэн саванд тал лимоны шүүсийг шахаад, дээрээс нь тал аяга элсэн чихэр нэмнэ. Хольцон дээрээ 1 халбага оливийн тос, ижил хэмжээтэй зөгийн бал хийж, сайтар хутгах хэрэгтэй. Ингээд л та 100% органик гуужуулагчтай болох нь тэр... Гуужуулагчаараа усанд орсны дараа биеэ сайтар зүлгэж усаар зайлж өгөөрэй!

Бие, нүүр, хумсны скраб

3 Хөлийн эвгүй үнэр дарагч

Энэ гуужуулагчаар та жилд ганцхан удаа хөлнийхөө арьсыг гуужуулахад л хөлийн эвгүй үнэрнээс санаа зовох хэрэггүй болно. Аяганы ⅓ -т элсэн чихэр хийгээд, дараа нь аягаа дүүртэл эпсомын давс хийнэ. Үүн дээрээ 1 халбага кокосын тос, тал халбага хатаасан гааны навч, 5-6 дусал гааны тос, 4 дусал цайны модны тос хийж хутгана.

Ийм хэмжээтэй найруулсан гуужуулагчийг та  гурван удаа хэрэглэхэд хангалттай хүрэлцэнэ. Ингээд бүлээн усанд хөлөө 10 минут дэвтээгээд, дараа нь гуужуулагчаараа сайтар үрсний дараа хөлөө ахин бүлээн усандаа дэвтээж 20 минут болно. 

Хөлийн эвгүй үнэр дарагч

4 Убтантай нүүр угаагч

Убтанаар нүүр болон биеэ арчилбал, батга болон элдэв нөсөө толбо арилж, чийглэг сайхан арьстай болдог. Бэлтгэхдээ овъёосны гурил, ягаан шороо, нунтаг гаа, мелисса өвсний нунтаг, сагэ өвсний нунтаг зэргийг өөрийн хэрэглэх хэмжээгээр тэнцүү хэмжээтэйг холино.

Гэхдээ холихын өмнө кофе нунтаглагчаар эсвэл гарын доорх ямар нэг бутлагчаар бүгдийг нь маш нарийн ширхэгтэй болтол нь бутлах хэрэгтэй. Үүний дараа нарийн шигшүүрээр шигшиж савласнаар, нүүр угаах нунтаг маань бэлэн болно. Ингээд нүүрээ оройд нэг удаа бэлдэцээрээ угаахад 7 хоногийн дараа таны арьс мэдэгдэхүйц сайхан болох юм. 

Убтантай нүүр угаагч

5 Лавандтай арьс зөөлрүүлэх маск

Энэ маскны гол орц нь лаванд цэцэг болон, тараг. юм. Таргандаа лаванд цэцгийн тосноос дусаагаад, хатаасан цэцгээсээ нэмж өгнө. Ингэснээр, анхилам цэцгийн үнэр таныг тайвшруулж, харин маск таны арьсыг зөөлөн торгомсог болгох болно. 

Лавандтай арьс зөөлрүүлэх маск

6 Шоколад, бананатай биеийн гуужуулагч

100 грамм глицеринээ хоёр хувааж, шарах шүүгээнд хайлуулаад шоколад болон гадилын өнгө, үнэр оруулагч хийж хутгана. Шоколадтай аягандаа нунтаг какао болон үрсэн хар шоколад хийнэ.

Гадил хийсэн аягандаа, үнэр оруулагч болон нунтаг хушганы хальс хийнэ. Холимгуудаа тус тусд нь  автомат холигчоор хутгаснаар, гуужуулагчтай саван бэлэн болно. Савангаараа 7 хоногт 1 удаа ашиглахад, таны арьс гайхалтай зөөлөн бас сайхан үнэртэй болно. 

Шоколад, бананатай биеийн гуужуулагч

7 Гүн чийгшүүлэх биеийн тос

120 мл цөцгийн тосон дээр гүн чийгшүүлэх тосноос 60 мл-ийг хийнэ. Энэ холимог дээрээ 1-2.5 мл эссенз тос хийж дээрээс нь эрдэнэшишийн цардуул нэмнэ. Ингээд л таны арьсыг төгс чийгшүүлэх тос бэлэн боллоо. 

Гүн чийгшүүлэх биеийн тос

8 Сэрүүцүүлэх шүршүүрийн саван

Халуун устай саван дотор ахин нэг тусдаа сав тавьж, түүндээ 100 гр глицерин хийж хайлуулна. Глицеринтэй савандаа анхилуун үнэрт тос хийж дараа нь өнгө оруулагчнаас 8-10 дуслыг хийнэ. Үүнийхээ дараа хүнсний желатин нэмж холин, царцтал нь хүлээгээрэй. Ингээд л шүршүүрийн саван бэлэн боллоо. 

Сэрүүцүүлэх шүршүүрийн саван

9 Нарны тос гэртээ хийгээрэй

2-3 стакан ус буцалгаад, буцалж буй усан дотроо шилэн аяга дээш нь харуулж хийгээд дотор нь Ши баттер (shea butter) болон кокосын тосоо хийж хутгана. Үүн дээрээ Мидовфомын тос (Meadowfoam seed oil) хийж холино. Үүн дээрээ халбагаар бага багаар зинкумын нунтаг хийж, дээрээс нь эссенз тос хийнэ. Ингэээд холимогоо хөргөгчинд хийж царцаагаад, хэрэглээрэй!

Нарны тос гэртээ хийгээрэй

10 Гэртээ хийж болох шампунь

Энэхүү шампуниар угааснаар үс энгийнээс 2 дахин хурдан ургадаг. Хоосон шампуны саванд 120 гр нэрмэл ус хийгээд дээрээс нь оливийн тос, соданаас гаргаж авдаг Кастилийн тосыг устайгаа ижил хэмжээтэйг нэмнэ. Үүн дээрээ дурын эссенсээ нэмж сайтар сэгсэрнэ. Ингээд таны шампунь бэлэн болно.  

Гэртээ хийж болох шампунь

11 Гэртээ хийж болох хуурай шампунь

1 аяга газрын овъёосоо хүнсний содатай хольж, дууссан хүүхдийн нунтагны саванд хийнэ. Ингээд үсээ угаах боломжгүй үедээ хуйхандаа цацаж, самаар эсвэл гараараа жигд болтол нь самнаарай.  

Гэртээ хийж болох хуурай шампунь

12 Анхилуун үнэртэй үс ургуулагч

10 дусал лавендерийн тос, 2 дусал Базилийн (Basil) тос, Розмарин болон цайны модны тосноос тус бүр 5 дуслыг, 60 мл жожобаны тосон дээрээ нэмнэ. Уг холимогоо үсний хуйх болон гэмтэлтэй хэсгүүдэд түрхээд хононо. Энэ жороор гурван долоо хоног хэрэглэхэд, таны үс 5-7 см ургах болно. 

Анхилуун үнэртэй үс ургуулагч

13 Зовхины сүүн маск

5-9%-ийн тослогтой гэрийн аргаар хийсэн творог болон сүүн крем дээрээ 1 цайны халбага авакода жимсний тос, лавендэрийн ханд болон шингэн Е витаминээс тус бүр 1 дуслыг нэмнэ. Ингээд холимгоо зовхиныхоо эргэн тойронд болгоомжтой түрхэж, 15-20 минутын дараа бага зэрэг массаж хийгээд бүлээн алчуураар арчиж авна. 

Зовхины сүүн маск

14 Хумс бэхжүүлэгч тос

Хумсны будганд шарласан хумсаа аврах аргыг танд зааж өгье. Капсултай Е витамин 1 ширхэгийг, АЕ витамины 2 капсултай холино. Нүүрстөрөгчийн шахмал нь хүний арьсанд сайн уусдаг бөгөөд үүнээс 3-4 дуслыг 10 мл бэлдсэн тосон дээрээ хийж, холиорой. Энэхүү бэлдмэл нь нянгийн эсрэг хүчтэй тэмцэх болно.

Зөгийн жилийтэй тос: Арьс, хумсанд маш сайн нөлөө үзүүлдэг. Нянгийн эсрэг хүчтэй тэмцэж, шархыг түргэн хугацаанд аниулна. 4-5 дуслыг бэлдсэн тосон дээрээ хийж хэрэглэнэ.

Хумс бэхжүүлэгч тос

15 Хатуу үнэртэй ус хийх арга

1 цайны халбага үрж жижиглэсэн зөгийн лаваа хайлуулж, дээрээс нь Австрали самар макамадианы тосноос 1 цайны халбагыг хийнэ. Үүн дээрээ анхилуун үнэрт тосны эсенз хийж гоёмсог саванд холимгоо хийж царцаана. Ингээд таны шахмал үнэртэй ус бэлэн болно. 

Хатуу үнэртэй ус хийх арга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()