Өндөг идэх нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг болохыг шинжлэх ухаанаар баталжээ!

Зарим хүмүүс өндгийг ялангуяа "өндөгний шарыг" эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Тэгвэл бодит байдал дээр өндөг нь манай гараг дээрх бүхий л идэж болох зүйлсээс хамгийн их хэмжээний уургийг өөртөө агуулсан байдаг ажээ. Бидэнд зайлшгүй шаардлагатай витамин, эрдэс бодис, амин хүчил болон уургийг өөртөө агуулдаг тул хүний биед булчинг үүсгэж, эдийг нөхөн сэргэхэд тусладаг. Хоол судлаачид өдөрт 2-3 өндөг идсэнээр хэн ч байлаа гэсэн зохистой хооллож чадна хэмээдэг байна. Тэгвэл өндөг нь бидний биед чухам ямар нөлөө үзүүлж байдгийг хамтдаа олж мэдэцгээе. 

Өндөг идэх нь хүний биед ямар нөлөө үзүүлдэг болохыг шинжлэх ухаанаар баталжээ!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өндгөнд агуулагддаг холестерин бидний биед муу нөлөөгүй

Өндөгний шард агуулагдаж байдаг холестерин бидний биед сөрөг нөлөөгүй гэдгийг эрдэмтэд баталжээ. Холестерин нь амьд организмыг хэвийн ажиллахад шаардагдах тестостерон, эстроген болон кортизолыг үйлдвэрлэх үйл явцад оролцдогоос гадна эсийн мембраны чухал бүрэлдэхүүн хэсэг болж байдаг аж. АНУ-ын Зүрх судасны Нийгэмлэгийн мэдээлж буйгаар муу холестерин нь артерийн судсыг бөглөж, уян хатан байдлыг нь муутгадаг төдийгүй зүрх судасны өвчин үүсэх нөхцөл болж байдаг гэнэ. Харин сайн холестерин нь артерийн судсанд байгаа холестериныг элгэнд буцааж хүргэн, хуримтлагдсан холестериныг үгүй хийдэг байна. 

Өндгөнд агуулагддаг холестерин бидний биед муу нөлөөгүй

2 Нэг ширхэг өндөгний химийн найрлага

Нэг ширхэг өндгөнд 

  • Калори - 77 гр
  • Уураг - 6 гр
  • Эрүүл өөх тос - 5 гр
  • Витамин В2 - Өдөрт авах ёстой витамины 15%
  • Витамин В12 - Өдөрт авах ёстой витамины 9%
  • Витамин В5 - Өдөрт авах ёстой витамины 7%
  • Витамин А - Өдөрт авах ёстой витамины 6%
  • Селен - Өдөрт авах ёстой витамины 22% 
  • Фосфор - Өдөрт авах ёстой витамины 9% 
  • Фолийн хүчил - Өдөрт авах ёстой витамины 5% агуулагдаж байдаг аж. Үүнээс гадна өндөг нь кальци, цинк, витамин К, Е, D болон В6-гаар баялаг билээ. 

Нэг ширхэг өндөгний химийн найрлага

3 Тархины хөгжилд гойд сайн нөлөөтэй

Өндгөнд "холин" бодис ихээр агуулагддаг учраас тархины хөгжилд гойд сайн нөлөө үзүүлдэг. Нэн ялангуяа эхийнхээ хэвлийд байгаа болон дөнгөж саяхан мэндэлсэн нялх хүүхдийн тархины хөгжилд чухал үүрэгтэй. Жирэмсэн байхдаа эсвэл хүүхдээ хөхүүлж байх үедээ өндгийг өдөр тутамдаа хэрэглэвэл таны хүүхдийн тархины хөгжил сайжрах болно. Өмнөд Каролинагийн Их сургуулийн явуулсан нэгэн судалгаагаар өндгөн дэх холин нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг 24%-иар бууруулдаг болох нь тогтоогджээ. 

Тархины хөгжилд гойд сайн нөлөөтэй

4 Ясны эрүүл мэндийг хамгаалдаг

Өндгөнд агуулагдах Витамин D  нь кальцийг шимэгдүүлж, ясны эрүүл мэндийг хамгаалдаг учраас уг витамины дутагдалд орох юм бол ясны сийрэгжилтэнд өртөж, бусад төрлийн өвчин тусах магадлал нэмэгдэнэ. Витамин D  нь цөөн тооны хоол хүнсэнд л агуулагдаж байдаг учраас нэмэлтээр таблетик хэлбэрээр хэрэглэх зайлшгүй шаардлагатай юм. 

Ясны эрүүл мэндийг хамгаалдаг

5 Төмрийн дутагдалтай тэмцэнэ

Төмрийн дутагдалд орсон хүнд ядарч сульдах, толгой байнга өвдөж, уур уцаартай болох шинж тэмдэг ажиглагддаг. Нэг ширхэг том өндгөнд 1 гр төмөр агуулагддаг учраас өндгийг байнга хэрэглэснээр таны биеийн ерөнхий төмөр мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэх болно. 

Төмрийн дутагдалтай тэмцэнэ

6 Нүдний хараанд сайн

Өндөгний шард агуулагддаг "лютейн" нь нүдний эвэрлэг бүрхэвчинд толбо үүсэх өвчнөөс хамгаалдаг ажээ. Лютейн нь ногоон өнгийн навчит ногоонд бас агуулагддаг ч хүний бие өндгөн дэх лютейнийг илүү сайн шингээдэг байна. Өндөгний шар нь мөн хэт ягаан туяанаас нүдийг хамгаалдаг антиоксидантыг өөртөө агуулдаг аж. 

Нүдний хараанд сайн

7 Биеийн жинг барихад тусална

Өндөг нь цатгалан мэдрэмжийг удаан хугацаагаар төрүүлдэг учраас өдрийн турш хэрэгтэй хэрэггүй олон зүйлсийг идэж илүүдэл калорыг биендээ хуримтлуулахаас найдвартай сэргийлдэг. Өөрөөр хэлбэл өндөгний уураг нь таныг тураана гэсэн үг. Өндөг нь энергийн  түвшинг нэмэгдүүлж, цусан дахь сахар болон инсулины хэмжээг нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх ид шидтэй билээ. 

Биеийн жинг барихад  тусална

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.