Өдөр тутмын амьдралд хэрэглэдэг эд зүйлсийн нууцлаг хэрэглээ

Бидний амьдарч буй дэлхий шинэ содон зүйлээр баялаг бөгөөд зарим нэг зүйлсийн талаар бид одоог хүртэл мэддэггүй гэнэ. Хэдийгээр бид далайн гүний амьдрал, орчин үед тулгарч буй асуудлын талаар ярьдаг ч өдөр тутам хэрэглэдэг энгийн жижиг зүйлсийнхээ тухай төдийлөн мэддэггүй аж. Ингээд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ч зориулалтыг нь сайн мэддэггүй зүйлстэй танилцацгаая.

Өдөр тутмын амьдралд хэрэглэдэг эд зүйлсийн нууцлаг хэрэглээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Малгайн дээрх бөмбөлөг

Орчин үед малгайн дээрх үслэг бөмбөлөг нь гоёл чимэглэлийн зүйлд багтдаг ч уг бөмбөлгийн түүх XVIII зуунд хамааралтай. Францын усан цэргийнхэн толгойгоо хөлөг онгоцны таазанд мөргөхөөс хамгаалж ийнхүү бөмбөлөгтэй малгай өмсдөг байсан гэнэ. Үүний дараа цэргийн байгууллагын ажилчид малгайн бөмбөлгийг ашиглаж эхэлсэн бөгөөд өнгөнөөс нь шалтгаалж энгийн цэргийг офицероос ялгахаас гадна аль зэвсэгт хүчний ангид хамааралтай болохыг мэдэж болдог байжээ.

Малгайн дээрх бөмбөлөг

Chupa Chups чихрийн модон дээр байх дөрвөлжин нүх

Ихэнх хүмүүс энэ нүхийг хүүхэд санаандгүй байдлаар чихрийн ишийг залгихад амьсгалахад зориулагдсан гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ энэхүү нүх нь чихрийг барих үйлчилгээтэй юм байна. Модон чихрийн модыг шингэн чихэр рүү дүрэх үед нүх нь чихрээр дүүрч Chupa Chups сайн бэхлэгддэг.

Chupa Chups чихрийн модон дээр байх дөрвөлжин нүх

Өмдний сум

XIX зууны үед европын оёдлын байгууллага бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг гадагшаа гаргадаг байсан бөгөөд илүү их ачаа багтаахын тулд ачаагаа ихээр шахаж байсан гэнэ. Ингээд өмд дээр суман нугалаа үүсэж, арилгахад ихээхэн төвөгтэй байжээ. Үүнээс хойш өмд урд талдаа сумтай болсон аж.  

Өмдний сум

Эмэгтэйчүүдийн дотуур хувцсан дээр байх нууцлаг халаас

Дотуур хувцасны дотор хэсгийг зөөлөн тусгай даавуун материалаар хийдэг. Гэхдээ та дотуур хувцсан дээр байх нууцлаг халаас ямар үүрэгтэй гэдгийг мэдэх үү? Зарим хүмүүс энэ халаасанд ариун цэврийн хэрэглэл, бэлгэвч хийдэг гэж боддог байж болох юм. Гэтэл үнэн хэрэгтээ орчин үеийн дотуур хувцасны материал нь дотуур хувцасны чанарын шаардлагыг хангаж чаддаггүй учир ийнхүү жижиг даавуун хэсгийн эмзэг хэсэгт тусгайлан оёдог аж. Хоёр талыг хоёуланг нь дотор талаас оёх боломжгүй учир халаас мэт болдог байна.  

Эмэгтэйчүүдийн дотуур хувцсан дээр байх нууцлаг халаас

Үүргэвч дээрх арьсан ромбо

Орчин үед энэхүү арьсан ромбыг гоёл чимэглэлийн зориулалттай гэж боддог. Харин эрт дээр үед аялалд явах, хаданд авирах үедээ аялагчид уяа уяж, нэмэлт ачаа, багажаа тогтоодог байсан гэнэ.

Үүргэвч дээрх арьсан ромбо

iPhone гар утасны камер болон flashlight-ын хооронд байх жижиг нүх

Энэхүү жижиг нүх нь микрофон бөгөөд бичлэг хийх үед орчны дуу чимээг тусгаарлаж, Siri-д дуу чимээний онцлогийг ялгахад тусалдаг байна.

iPhone гар утасны камер болон flashlight-ын хооронд байх жижиг нүх

Heinz кетчупний шилэн дээрх 57-ийн тоо

Та үүнийг шилний дизайн эсвэл кетчупийг ашиглахад хэрэглэсэн орц, найрлагын тоо гэж бодож болох юм. Үнэндээ шилэн савтай кетчупийг гоожуулах гэдэг ихээхэн төвөгтэй байдаг бөгөөд уг тоон дээр алгаараа цохиход л хангалттай гэнэ.

Heinz кетчупний шилэн дээрх 57-ийн тоо

Гоо сайхны бүтээгдэхүүний савалгаан дээрх тоо

Гоо сайхны бүтээгдэхүүний савлагаа дээр 6M, 12M, 24M гэсэн тоо байдаг билээ. Эдгээр тоо нь тухайн бүтээгдэхүүнийг нээснээс хойш хадгалж болох хугацаа юм байна.

Гоо сайхны бүтээгдэхүүний савалгаан дээрх тоо

Цаасны хутганы ирийг солих

Цаасны хутганы мохсон ирийг хугалахад л шинэ ир гардаг гэдгийг бид мэддэг ч гар зүсэх аюултай байдаг.  Гэтэл цаасны хутганы доод хэсэгт байх хавчаараар ирийг нь хугалах юм бол та ямар ч эрсдэлгүйгээр ирээ солих боломжтой.

Цаасны хутганы ирийг солих

Автомашины урд хэсэгт байрлах хойд талыг харахад зориулагдсан толины товчлуур

Энэхүү товчлуурын ачаар шөнийн цагаар хойноос ирж буй автомашины гэрэл гялбахгүй. Ард талыг харахад зориулагдсан толь нь хоёр тусгалтай байдаг бөгөөд уг товчлуурын тусламжтайгаар та толины тусгалаа сольж болох юм.

Автомашины урд хэсэгт байрлах хойд талыг харахад зориулагдсан толины товчлуур

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()