Өдөр бүр загасны мах идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

2019-04-06, 13:09
5,614

Олон мянган жилийн өмнөөс хүн төрөлхтөн далайн гаралтай хоол хүнсийг өргөнөөр хэрэглэж ирсэн билээ. Мөн сүүлийн жилүүдэд далайн гаралтай хоол хүнс нь эрүүл мэнд, ой санамж болон сэтгэл санааны байдалд хэрхэн сайнаар нөлөөлдөг талаар ихээхэн яригдах болсон. Ингээд уншигч та бүхэнд загасны махны ач тусын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өдөр бүр загасны мах идвэл таны биед ямар өөрчлөлт гарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ой тогтоолтыг сайжруулж мэдрэлийн тогтолцоонд эергээр нөлөөлдөг

Насжилтын улмаас хүнд санах ойн эмгэгүүд үүсдэг бөгөөд загасны тосонд агуулагдах Омега 3 (omega-3) нь тэдгээрээс сэргийлэхэд тусалдаг.

Ой тогтоолтыг сайжруулж мэдрэлийн тогтолцоонд эергээр нөлөөлдөг

2 Жин хасахад тусална

Жин хасахад загас болон хүнсний ногооноос бүрдсэн хоолны дэглэм барих нь илүү үр дүнтэй байдаг. Мөн биед хэрэгцээтэй амин дэм уургаа нөхөх боломжтой.

Жин хасахад тусална

3 Биеийг эрүүл чийрэг байлгана

Жин хасахад нөлөөлөхөөс гадна биеийн булчингийн массыг хадгалахад тусалдаг бөгөөд ихэнх тамирчид бэлтгэлийнхээ үеэр загасыг хоолны дэглэмдээ үргэлж оруулдаг. Мөн загасны тос нь булчин болон шөрмөсний гэмтлийг хурдан эдгээх ач тустай ажээ. 

Биеийг эрүүл чийрэг байлгана

4 Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй

Биед хөгшрөлт явагдахад яс болон булчингийн масс багасах гэх мэт олон төрлийн өөрчлөлтүүд гардаг. Харин загасны тос нь тэдгээр үйл явцыг удаашруулдаг байна. 

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй

5 Сэтгэл санааг өөдрөг байлгана

Загас нь зөвхөн бие организмд сайнаар нөлөөлдгөөс гадна сэтгэл санааны байдлыг дэмжиж өгдөг. Загасны тосонд агуулагдах Омега 3 (omega-3) нь сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй юм. 

Сэтгэл санааг өөдрөг байлгана

6 Жирэмслэлтийн үед ээж, хүүхэд хоёрт тустай

Олон эмч нар жирэмсэн эхчүүдийг загас болон загасны тостой бүтээгдэхүүн нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд энэ  нь хүүхдийн тархи, мэдрэлийн тогтолцооны өсөлтөд эергээр нөлөөлдөг. Мөн жирэмсэн эхчүүдийн сэтгэл санааг дээшлүүлж, биеийг тослог болон ислэгээр хангаж өгдөг. 

Жирэмслэлтийн үед ээж, хүүхэд хоёрт тустай

7 Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ.

Сүүлийн үеийн судалгаагаар загас болон далайн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр зүрхний шигдээс болон цус харвалтын эрсдэлээс сэргийлэх боломжтойг нотолжээ.

Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()