Цусны бүлгээр тодорхойлох Япон зурхай

Зурхай, цусны бүлэг хоёрыг хэрхэн холбогдож болох тухай Японы нэгэн мэргэн хүн судалж байжээ. Тэрээр үүгээрээ өөрийн болон өрөөл бусдын ирээдүйд болох зүйлсийг, тухайн хүний цусны бүлгээр хэрхэн мэдэх аргыг нээсэн юм. Тиймээс ч Япон хүмүүс сонирхсон хүнийхээ тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл, "Чи ямар цусны бүлэгтэй вэ?" хэмээн асуух нь элбэг байдаг гэнэ. 

Цусны бүлгээр тодорхойлох Япон зурхай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 I бүлэг

I бүлгийн цустай хүмүүс бол гал махбодтой гэсэн үг юм. Тэд бол хүчирхэг үзэл бодолтой, бусдыг байлдан дагуулах, манлайлах чадвартай, аливаа юмны арга эвийг олохдоо гарамгай хүмүүс байдаг. Гал махбодтой хүмүүс маш хүчтэй сэтгэл хөдлөлтэй, түргэн зантай, атаархуу байх нь элбэг. Амьдралын төлөө цуцалтгүй тэмцдэг чанараараа тэд хэзээд бүхний тэргүүн эгнээнд алхдаг байна. 

I бүлэг

2 II бүлэг

Энэ бүлгийн цустай хүмүүс нь агаар махбод буюу ивээгч элементтэй юм. Тэд бусдад урам зориг, итгэл найдвар хайрлаж чаддаг, тэвчээртэй, асуудлын эерэг талыг олж харж чаддаг. Мөн шударга ёсны төлөө цуцалтгүй тэмцэж, нэр хүндээ хамгаалахын тулд бүхнийг хийхэд бэлэн байдаг. Сул тал нь, маш зөрүүд, мөн ихэнхдээ хоолны дуршил маш ихтэй хүмүүс байдаг.

II бүлэг

3 III бүлэг

Шороон махбодтой хүмүүс. Төсөөлөн бодох, зохион бүтээх мөн итгэл даах чадвартай. Хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байж, таашаал авч чаддаг, бусдын санаа бодлыг хүндэтгэн сонсдог. Ерөнхий байдал нь, нэг их чалчаа биш, дуу цөөтэй, бухимдхаараа дуугаа хураадаг, заримдаа бусадтай харилцах тал дээр асуудал тулгардаг. 

III бүлэг

4 IV бүлэг

Ус махбодтой бөгөөд үүн шигээ тааж тааварлахын аргагүй ойлгомжгүй боловч маш халамжтай, бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг, хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс юм. Мөн нөхөрсөг, ажилч хичээнгүй, ачааллыг дааж чаддаг, бүтээлч сэтгэхүйтэй байна. 

IV бүлэг

Өөр өөр зан ааштай хүмүүс:

Хүний сэтгэл зүй, бие физиологийн харилцан хамаарлыг ойлгосноор цусны бүлэг нь хүний зан ааштай хэрхэн нийцдэгийг олж мэдэж болно. Эрт үед төдийгүй орчин үеийн анагаах ухаанд ч мөн цусны бүлэг, зан аашын талаарх судалгааг өргөнөөр хийж байна. Судлаачдын үзсэнээр 1-р бүлгийн цустай хүмүүс илүү уян зөөлөн, нинжин сэтгэлтэй, харин 4-р бүлгийн цустай хүмүүс түрэмгий ааштай байх нь элбэг байдаг аж. Мөн та хайртай хүнийхээ, бизнес хамтрагчийнхаа цусны бүлгийн талаар мэдсэнээр, ирээдүйд гарч болох сөрөг зүйлсээс сэргийлэх боломжтой. 

Өөр өөр зан ааштай хүмүүс:

Хайр дурлалын харилцаанд:

Гал болон агаар махбодтой (I, III бүлгийн цустай) хүмүүс гайхалтай харилцааг тогтоож чаддаг. I бүлгийн цустай хүмүүс нь манлайлагч, хэцүү асуудлыг шийдвэрлэх чадвартай байдаг бол амьдралыг зөв чиглүүлж, сайн авч явж чаддаг. 

Шороо болон усан махбод (III, IV бүлгийн цустай) хүмүүс ч бас хоорондоо сайхан зохицдог. III бүлгийн цустай хүмүүс аливаад бүтээлчээр ханддаг, өвөрмөц сэтгэхүйтэй байдаг бол IV  бүлгийн цустай хүмүүс маш ажилсаг, хичээнгүй зан чанартай байдгаараа хоорондоо төгс зохицно. 

Харин гал-шороо болон агаар-ус махбодтой хүмүүс хоорондоо зохицохгүй. Хэрвээ тэд харилцаа тогтоовол тийм ч удаан үргэлжлэхгүй бөгөөд харилцаандаа сэтгэл ханамжтай байх нь тун ховор.  Мөн ус-гал болон агаар-шороон махбодтой хүмүүс хоорондоо огтхон ч зохицохгүй. Эдгээр махбодууд нийлвэл сөрөг энерги үүсч, харилцаа хэврэг байх болно. 

Хайр дурлалын харилцаанд:

Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()