Дэлхийг цочирдуулсан Гиннесийн амжилтууд

Ямар нэгэн байдлаар "Гиннесийн амжилт" эвдэн, түүхэнд нэрээ бичиж үлдээнэ гэдэг бол чамгүй их хөдөлмөр, алдар хүнд юм. Дэлхий дээр маш гайхалтай, хүний санаанд буумгүй амжилт эвдэн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс байхад, харин ч эсрэгээрээ хачирхалтай, сонин зүйлсээр амжилт эвдсэн хүмүүс ч байдаг билээ. Иймд та бүхэндээ дэлхийг цочирдуулсан Гиннесийн амжилтуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийг цочирдуулсан Гиннесийн амжилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нүднээсээ сүү гаргаж, хамгийн хол цацах

Бид өглөө бүр сүү уудаг. Уусан сүүгээ амнаасаа буцааж гаргах, хамарнаасаа гаргах нь заримдаа бидэнд тохиолддог. Гэхдээ та уусан сүүгээ нүднээсээ гаргадаг хүний тухай сонсож байсан уу? Турк улсын иргэн Икер Йиймаз (Iker Yiimaz) өөрийн авьяасаа олонд таниулан 2004 онд, нүднээсээ сүү гарган, 2.7 метрийн зайд цацаж, Гиннесийн номонд бичигдэх болсон юм. Одоогоор түүний амжилтыг эвдэх, ядаж дөхөж очих ганц ч хүн гарч ирээгүй байгаа билээ. 

Нүднээсээ сүү гаргаж, хамгийн хол цацах

2 Зөгийгөөр хүрээлүүлэх

Мэдээж хүн бүхэн зөгийн баланд дуртай. Зөгий гэх амьтан нь хүний биед олон талаараа тус болдог амьтан бөгөөд үүний ач тусаар бид эрүүлжиж чаддаг. Харин Хятадын Руан Лианмин (Ruan Liangming) нь зөгийнүүдийг бие дээрээ суулгаж, Гиннесийн рекорд эвдэхээр шийджээ. Тэрээр өөрийн бие дээрээ нийтдээ 637,000 ширхэг зөгийн суулгасан бөгөөд эдгээр нь нийлээд 63 кг жин хүрч байсан гэдэг. Залуу өөрийн энэхүү хачирхалтай үйлдлээрээ Гиннесийн номонд хамгийн олон зөгийг бие дээрээ тогтоосон хэмээн нэрээ бичүүлсэн байдаг. 

Зөгийгөөр хүрээлүүлэх

3 Минутанд хамгийн их жоом идсэн

Жоом нь 300 сая жилийн өмнөөс амьдарч эхэлсэн бөгөөд нийтдээ 4,600 гаруй төрлийн жоом байх аж. Харин эдгээрийн 30 гаруй төрөл нь хүмүүсийн амьдралд орж ирэн, нүдэнд үзэгддэг байна. Тэд бүгд адилхан 6 хөлтэй байх бол, хэмжээ нь хоорондоо харилцан адилгүй байдаг. Харин бид энд тэнд жоом харвал шууд л алах гэж оролддог. Гэтэл зарим хүмүүс тэднийг иддэг гэвэл та итгэх үү? 2001 онд Англи улсын иргэн Кен Эвдардс (Ken Edwards) нэг минутанд 36 ширхэг жоом идэж, дэлхийн дээд рекордыг тогтоосон билээ.

Минутанд хамгийн их жоом идсэн

4 Хамгийн олон суга болон хөл үнэрлэсэн

Орчин үед өөрөөсөө эвгүй үнэр үнэртүүлж явах хүмүүс харьцангуй цөөн болсон. Бид бүгдээрээ л төрөл бүрийн үнэр дарагч бүтээгдэхүүн хэрэглэж, ариун цэвэр байдлаа сахидаг. Харин хүмүүсийн хэрэглэдэг тэрхүү үнэр дарагч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргахын тулд тусгай шинжээчдийн баг ажиллаж, хүмүүсийн үнэрийг дарах судалгаа явуулдаг байна. Ингэхдээ тэд хүмүүсийн суга, хөлийг үнэртэж, үнэрүүд нь хоорондоо ямар ялгаатай байгаа, үүнийг хэрхэн дарахыг судалдаг. Тэгвэл дэлхийн хамгийн их суга болон хөл үнэртсэн хүнийг Мэдлин Альбрехт (Madeline Albrecht) гэдэг бөгөөд тэрээр 15 жилийн турш үнэр дарагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаний лаброторид ажиллаж, хүмүүсийн хөл, сугыг үнэрлэсэн байна. Тэрээр нийтдээ 5,600 суга болон хөл үнэрлэсэн аж. 

Хамгийн олон суга болон хөл үнэрлэсэн

5 Газар дор хамгийн удаан байсан

Тэсэрч дэлбэрэх, химийн хорт бодисоор амьсгалах гэхчлэн эрүүл мэндээрээ хохирч, ажлын байран дээрээ амиа алдсан нийт ажилчид, уул уурхай нь хамгийн аюултай ажил гэдгийг нотолсон. 2010 онд Чилийн зэс алтны уурхайд 701 метрийн гүнд 33 хүн газар дор хоригдож, тэндээ 69 хоногийг өнгөрүүлсэн байна. Энэ нь тэднийг Гиннесийн номонд газар дор хамгийн олон өдөр өнгөрүүлсэн хэмээн тэмдэглүүлэхэд хүргэжээ.

Газар дор хамгийн удаан байсан

6 Хамгийн том хэмжээтэй хилэнцийг амандаа хийсэн

Хилэнцэт хорхой нь ойролцоогоор 430 сая жилийн өмнө амьдарч эхэлсэн бөгөөд хэдийгээр 1,750 өөр өөр төрөл зүйл байдаг. Хилэнц нь таныг гэмтээх аюултай төдийгүй зарим нь хүний аминд ч хүрэх хүчтэй. Гэхдээ үүнийг гэрийн тэжээмэл амьтан болгож, хоол хүнсэндээ хэрэглэж болно хэмээсэн байдаг. Харин тус амьтныг амьдаар нь амандаа хийх нь маш их зориг шаардсан хэрэг төдийгүй амь насанд ч эрсдэлтэй. 2000 онд Деан Шелдон нь 17 см урттай амьд хилэнцийг амандаа хийж, 18 секунд байлган Гиннесийн номонд нэрээ бичүүлсэн юм.

Хамгийн том хэмжээтэй хилэнцийг амандаа хийсэн

7 Хамгийн нарийхан бэлхүүс

Эмэгтэй хүн бүр л гоолиг биетэй, нарийхан бэлхүүстэй байхыг хүсдэг бас хичээдэг. Өнгөрсөн он жилүүдэд эмэгтэй хүний бэлхүүс нь нарийн, тааз нь өргөн байх ёстой гэх хууль дүрэм үйлчилж, эмэгтэй хүн бүр л турахыг хичээж байв. Харин дэлхийн хамгийн нарийхан бэлхүүстэй хүн бол Кэти Юнг (Cathie Jung) бөгөөд түүний бэлхүүс 38 см байсан аж. Бүсгүй хэмжилт хийлгэх өдрийг хүртэл 23 цагийн турш корсет зүүж, хоол идээгүй гэдэг. 

Хамгийн нарийхан бэлхүүс

8 Хамгийн хөгшин "Wing Walker" буюу далавчин дээр явагч

Хүн төрөлхтний амьдралд хамгийн чухал хэрэгцээтэй тээврийн хэрэгслүүдийн нэг бол яахын аргагүй нисдэг тэрэг билээ. Хүмүүс нисдэг тэргэнд сууж, аюулгүй байдлаа хангаж, тухтай зорчдог. Гэхдээ 1920 оноос эхлэн хүмүүст нисдэг тэргэнд сууж биш, дээр нь гарч зогсож явахыг илүүд үзэж, адал явдлыг эрэлхийлэх болжээ. Харин хамгийн хөгшин салхийг сөрж, нисдэг тэргэн дээр алхаж явсан хүн бол Томас Лаки (Thomas Lackey) бөгөөд тэрээр 2013 онд 93 нас 100 хоногтойдоо тус амжилтыг эзэмших болжээ. 

Хамгийн хөгшин "Wing Walker" буюу далавчин дээр явагч

9 Нэг минутанд хамгийн олон суултуурын тагийг толгойгоороо цохиж хагалсан

Хүн болгонд өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйл гэж байдаг. Харин Кевин Шелли (Kevin Shelley)-гийн хамгийн сайн хийж чаддаг зүйл бол суултуурын тагийг толгойгоороо цохиж хагалах аж. Тэрээр нэг минутанд 46 ширхэг суултуурын тагийг толгойгоороо цохиж хагалан, дэлхийн рекорд тогтоосон билээ. 

Нэг минутанд хамгийн олон суултуурын тагийг толгойгоороо цохиж хагалсан

10 Хамгийн олон соруулыг амандаа багтаасан

Хүмүүс Гиннесийн номонд бичүүлэх гэж заримдаа хэтэрхий аюултай, амь насанд халтай зүйлсийг хийх нь бий. Энэтхэгийн Мумбай хотод амьдардаг Хар Паркаш Риши (Har Parkash Rishi) нь 20 гаруй дэлхийн амжилтыг эзэмшдэг бөгөөд үүнд нь 4 минутанд хамгийн их кетчуп уусан, хамгийн урт пицца идсэн гэх зэрэг багтдаг. Харин 2011 онд тэрээр ахин нэг шинэ амжилт тогтоосон нь 496 ширхэг соруулыг амандаа багтааж, 10 секунд барьж чадсан байна. 

Хамгийн олон соруулыг амандаа багтаасан

11 Хамгийн их гоо сайхны хагалгаа хийлгэсэн

Эмэгтэйчүүд гоё сайхан, төгс байдлыг хүсэхдээ гоо сайхны хагалгаа хийлгэж, өө зэвээ засуулдаг. Харин хамгийн их гоо сайхны хагалгаа хийлгэж, өөрийн төрхөө засуулсан хүн бол Америкийн иргэн Синди Жексон ( Cindy Jackson) юм. Тэрээр 1988 оноос хойш нийтдээ 47 гоо сайхны мэс засал хийлгэж, эрүү, уруул, нүд, хамар, хацар, өвдөг, гуя зэргээ засуулсан байдаг.

Хамгийн их гоо сайхны хагалгаа хийлгэсэн

12 Нэг цагийн хугацаанд амандаа хамгийн их өт хийсэн

Бид өтийг амандаа хийж идэх нь бүү хэл, харахаас ч дотор эвгүйрхдэг. Харин 2009 онд Чарли Белл (Charlie Bell) гэх Англи эр 1.8 метр квадрат хэмжээтэй амьд өтийг амандаа хийж, 1 цаг байлгаж, Гиннесийн амжилт тогтоосон билээ. 

Нэг цагийн хугацаанд амандаа хамгийн их өт хийсэн

13 Хүний тархинаас гаргаж авсан хамгийн том эд зүйл

Бид аюулгүй, энх тайван газар амьдарч байгаадаа хамгаас ихээр талархах хэрэгтэй. Харин өдөр бүр дэлхий нийтээр арав арван хүн бэртэж гэмтэхийн зэрэгцээ амь насаа алддаг. Хэрэв хэн нэгэн толгойдоо ямар нэгэн зүйлээр зоолговол тэр дороо тархины гэмтлээр нас барах нь гарцаагүй. 1998 онд Майкл Хилл (Michael Hill) толгойдоо 16 см урттай хутга зоолгож, үүнийг авахуулан амьд үлдэж чаджээ. Түүний энэхүү аймшигт осол эсвэл азтай явдал нь Гиннесийн номонд нэрийг нь бичүүлэх болжээ. 

Хүний тархинаас гаргаж авсан хамгийн том эд зүйл

14 Хамгийн хачирхалтай хоол

Багаасаа л унадаг дугуй, телевизор, халбага сэрээ гэх зэрэг төмөр биетийг жижиглэн иддэг байсан Мишель Лотито (Michel Lotito) нь эл чадвараа ашиглахаар шийджээ. Тэрээр “Хамгийн олон төмөр биет идэгч” гэх дэлхийн амжилтыг эвдэн 150 ширхэг төмөр идсэн байна. 2007 онд Мишель нас барсан бөгөөд түүний үхлийн шалтгаан төмөр иддэгтэй нь ямар ч хамааралгүй, харин жам ёсных байсан нь олон хүмүүсийн гайхшралыг барсан билээ.

Хамгийн хачирхалтай хоол

15 Хамгийн хүчтэй цавь руу өшиглөлт

Америкийн холимог тулааны мастер Жастис Смит (Justice Smith) спортын мэргэжилтэн Кирби Рой (Kirby Roy)-ийн цавь руу 500 кг туухайгаар цохихтой тэнцэхүйц хүчтэй өшиглөжээ. Энэ нь “Дэлхийн хамгийн хүчтэй цавь руу өшиглөлт” хэмээн "Гиннесийн ном"-нд бичигдсэн юм.

Хамгийн хүчтэй цавь руу өшиглөлт

Аль нь хамгийн сонирхолтой байсан бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()