1
Аль болох харагдахгүй саванд хадгалах
Та гэрийнхээ шүүгээ, савны булан тохойд, хөргөгчнийхөө хамгийн доор аль болох өөрөөсөө амттай зүйлийг нуух хэрэгтэй. Хүн өөртөө ойрхон, нүдэнд харагдаж буй зүйлийг цатгалан ч гэсэн зогсохоо мэдэхгүй иддэг сул талтай аж. Тиймээс өөрөөсөө нуух буюу биднийг ихээр таргалахад хүргэдэг амттанг аль болох худалдаж авахгүй байх хэрэгтэй. Ингэх нь найдвартай бөгөөд аюулгүй байх болно.
2
32 удаа зажилж идэх
Хоолыг олон удаа зажлах нь хоол идэх дуршлыг бууруулж, хоолноос авах шим тэжээлийг биеийн бүх хэсгүүдэд ижил хүргэдэг байна. Иймд илүүдэл жинтэй болж, шим тэжээлийн дутагдалд орохгүй гэсэн үг юм.
3
Өглөө илчлэг идэхээс бүү татгалз
Өглөөний цай нь хүнд өдрийн турш хэрэгтэй эрч хүчний 96%-ийг өгдөг бөгөөд таныг таргалахад нөлөөлөхгүй. Илүүдэл жинтэй хүмүүсийн ихэнх нь өглөөний цайгаа алгассанаар хангалттай калорийг авч чадахгүй, харин өдөр, оройн хоолыг нэг доор их идсэнээр биедээ өөх тосыг ихээр хуримтлуулдаг байна.
4
Хоол идсэн ул мөрөө үлдээх
Хоолоо идэж дууссаныхаа дараа үлдэгдлийг нь цэвэрлэж, хаях гэж яарсны хэрэггүй. Учир нь үлдээсэн хоолоо харж байх үедээ хүн цатгалан байгаа мэдрэмжээ илүү бататгаж чаддаг байна. Мөн энэ нь дахин өөр зүйл идэх дуршлыг үгүй хийдэг байна.
5
Тавгаа хэт дүүргэх
Тавгаа хэт дүүргэснээр, хоол идэх зорилго нь өлсөхөө болих биш тавгаа хоослох болж хувирна. Тиймээс хоол идэх үедээ өөрийн мэдрэмжийг сайтар анзаарч, хоолоо таваглахдаа дүүргэхгүй байхыг хичээгээрэй.
6
Хоолыг бага багаар ид
Хоолны дэглэм барих үеэр хүмүүсийн гаргадаг хамгийн нийтлэг үзэгдэл бол өдөр нь бараг юу ч идэхгүй тэвчиж байгаад шөнө нь тэсвэр алдаж, өлсгөлөнгөө дарахын тулд маш их идэх явдал юм. Танд гэж хэлэхэд, хоолныхоо хэмжээг огцом багасгах нь биед сайн нөлөө үзүүлэхгүй тул өдөр тутамдаа хоолоо цагийн хуваарийн дагуу, бага багаар идэж сурах хэрэгтэй юм.
7
Дэлгүүр явахын өмнө заавал жагсаалт гарга
Ямар ч төлөвлөгөөгүйгээр хүнсээ цуглуулах үед амттай харагдсан болгоныг, эсвэл хямдарсан бүх барааг цуглуулсаар байгаад таардаг шүү дээ. Харин та эрүүл, зөв хооллохыг хүсэж байвал шаардлагатай байгаа хүнсээ бичиж тэмдэглэн, жагсаалтын дагуу хүнсээ цуглуулах хэрэгтэй.
8
Багаар аягалж идэх
Туранхай буюу жингээ барьж буй хүмүүс ихэнхдээ хоолоо бага хэмжээгээр таваглаж иддэг байна. Ширээн дээрээ хоолноосоо өөр зүйл тавих хэрэггүй. Учир нь хоолтойгоо олон зүйл хольж идэхгүй, мөн аль болох бага хоол хийж байвал илүү дээр байх болно.
9
2-ийн дүрэм
Хоолыг таваглахдаа махны төрлийн хоолыг ногоо, салатнаас салгаж, зайтай таваглах нь зүйтэй. Ингэх нь таныг соёлтой хооллоход сургах давуу талтай юм.
10
Ганцаараа хооллох
Ганцаараа хооллох үед олон хүмүүстэй хамт хооллох үеэс 30%-иар бага иддэг байна. Тиймээс хоолыг аль болох ганцаараа, тайван, сайтар зажилж идэхийг хичээх хэрэгтэй.
11
Хоол идэх газраа өөрчлөх
Та хоолоо гал тогооны өрөөндөө биш бусад зочны өрөө, тагт, цэцэрлэг, гадаа гэх мэт өөр газар хооллоод үзээрэй. Өөр газар хоол идэх үед хүний хоол идэх дур хүсэл мэдэгдэхүйц буурдаг байна. Мөн хоол нэмж идэхээр галын өрөө руу явах хооронд цадаагүй мэдрэмж арилдаг аж.
Та эдгээр зөвлөгөөг дагахдаа бүгдийг нь нэг дор хийлгүй, аль болох 7 хоногт 1 зөвлөгөөг хэрэгжүүлээд үзэхийг зөвлөе. Өөрийнхөө төлөө хийж буй бяцхан алхам л таныг зөв амьдралын хэвшил рүү уриалан дуудах болно.