Бодит амьдрал дээр болсон хамгийн аймшигтай түүхүүд

Аймшигтай санаанд оромгүй түүхүүд ихэнхдээ  кино, үлгэр домогт л байдаг гэж бид боддог. Гэтэл үнэндээ аймшгийн киноны үйл явдал бодит амьдрал дээр ч хэрэгждэг юм байна шүү. Ингээд дотор зарсхийлгэм хамгийн аймшигтай түүхүүдийг хүргэе.

Бодит амьдрал дээр болсон хамгийн аймшигтай түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхэлдэй цуглуулагч

Хүмүүсийн бодол:

Энгийн, даруухан, эелдэг, сайхан сэтгэлтэй хөршийн тань ард юу нуугдаж байгаа бол?

Бодит байдал:

Манай хойд хөршийн Новгород (Novgorod)-ийн иргэн Анатолий Москвин хэмээх эр бодит хүүхэд  шиг хэмжээтэй том хүүхэлдэй цуглуулдаг нэгэн байжээ. Гэтэл түүний хүүхэлдэйнүүдийн дотроос 26 охины занданшуулсан цогцос гарч ирсэн. Тэрээр зоос, марк биш харин охидын цогцос цуглуулдаг нь чухам ямар зорилготой байсан нь тодорхойгүй. 2000 оноос эхлэн энэ гажиг эр охидын цогцсыг Новгород болон Москвагийн бусад оршуулгын газраас ухаж гаргадаг байсан гэжээ.

Шүүх түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн үзсэн учир хорих ял оноогоогүй бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.

Хүүхэлдэй цуглуулагч

2 Галзуу эмч

Итгэмтгий өвчтөн:

Итгэмтгий өвчтөнүүдийг ашиглаж өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлдэг эмч нарын талаар өгүүлдэг аймшгийн олон кино байдаг билээ.

Бодит байдал:

Калифорнийн мэс заслын эмч Гленн Такер (Glenn Taker) өвчтөнүүдийнхээ биеийг эрэмдэглэж, түүнээсээ сэтгэл ханамж мэдэрдэг гаж нэгэн байжээ. Гар нь өвдөж байсан өвчтөн түүнд үзүүлээд гаргүй болсон бол хөх томруулах хагалгаанд орох гэж ирсэн эмэгтэй, дөрвөлжин хөхтэй болжээ. Энэ мэт түүнтэй холбоотой маш олон гомдол ирэхэд Гленн эмч сураггүй болж, түүнийг живж нас барсан гэх мэдээлэл тархсан аж.

Гэтэл жилийн дараа түүнийг Флоридагаас баривчилсан бөгөөд энэ хугацаанд тэрээр мөн л цөөнгүй хүмүүсийг эрэмдэг болгосон байна. Ингээд түүнийг баривчилж, шүүх хурал болох хүртэл батлан даалтад гаргасан боловч тэрээр гэр бүлийнхээ бүх хүнийг хороож,  эцэст нь өөрөө амиа хорлож нас баржээ.

Галзуу эмч

3 Хүн иддэг цахилгаан шат

Олны дунд тархсан яриа: 

“Хүүхдээ гутлыг нь үдүүлж сургахын тулд зарим эцэг эхчүүд "Урсдаг цахилгаан шатанд гутлынх нь үдээс орооцолдоод нас барсан хүү шиг болохыг хүсэхгүй байгаа биз дээ" хэмээн айлгадаг  байна.

Бодит байдал:

Яг ийм цахилгаан шатаар явж байгаад санамсаргүй амь насаа алдсан маш олон тохиолдол байдаг гэнэ.

Шанхай хотын нэгэн худалдааны төвийн урсдаг шатанд тус төвийн ажилтны хөл гэнэт татагдан оржээ. Тэрээр цахилгаан шатан дээр гараад зогсмогц түүний хөл доорх шал цөмөрсөн бөгөөд ийнхүү шатны механизмд орооцолдсон байна. Азаар түүнийг аврагчид нэн даруй аварч чаджээ.

Эцэг эхийн хараа хяналтгүйгээр энэ шатан дээр явж байгаад нэг хүүхэд мөн гараа шатанд хавчуулж байсан удаатай юм. 

Хүн иддэг цахилгаан шат

4 Шүүгээн доторх эмэгтэй

Хүмүүсийн бодол: 

Та гэртээ ганцаараа байж байтал хэн нэгэн таныг хараад ч байгаа юм шиг, дагаад  ч байгаа юм шиг мэдрэмж төрж байсан уу?

Бодит байдал:

57 настай Японы иргэн гэрт нь байгаа зарим зүйлийн байр нь өөрчлөгдөж байгааг нэг өдөр анзаарсан байна. Заримдаа идэж байсан хүнсний зүйл нь хүртэл алга болж байсан удаатай гэнэ. Тэр ч байтугай шөнө дунд гэрт нь хачирхалтай дуу чимээ гарч тэрээр сэрдэг байжээ. Энэхүү хачирхалтай явдлын цаад учрыг олж илрүүлэхийн тулд тэрээр гэртээ камер байрлуулсан байна.

Ингээд камер суурилуулсныхаа маргааш тэрээр бичлэгээ гүйлгэж үзжээ. Гэтэл гал тогооны шүүгээнээс нь нэгэн эмэгтэй мөлхөж гарч ирж хоол идчихээд, ариун цэврийн өрөө рүү ороод буцаад шүүгээ рүүгээ орчихсон гэнэ.

Үүнийг харсан ямар ч хүн шууд л лам дуудах байсан байх. Харин тэрээр эсрэгээрээ цагдаад мэдэгджээ. Гэтэл цагдаа нар гэрт нь сайтар нэгжлэг  хийсний дараа гэр оронгүй бүсгүй тэдний шүүгээнд амьдардаг байсныг олжээ.

Эмэгтэй бүтэн жилийн турш тэдний гэрт амьдарч, нуугдаж байсан гэжээ.

Шүүгээн доторх эмэгтэй

5 Үхлийн гахайн ферм

Олны дунд тархсан яриа: 

Кинон дээр гэмт хэрэгтнүүд болон барьцаалагчид хохирогчийг сандалтай нь хүлээд "Бид чамайг гахайд идүүлэх болно" хэмээн сүрдүүлдэг шүү дээ.

Бодит байдал:

Вьетнамын дайны дайчин Жеймс Свитчел (James Swisher) стрессээс ангижрахын тулд гахай тэжээж эхэлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа энэ нь тун ч ашигтай бизнес болж өргөжсөн байна.

Харин 2012 онд тэрээр гахайгаа хооллохоор яваад тэр чигтээ алга болсон аж. Гахайн фермд юу болсныг хэн ч мэдээгүй ч гахайнууд түүнийг идчихсэн бололтой. Түүнээс зөвхөн хиймэл шүд болон хувцасны тасархайнууд л үлдсэн байжээ.

Үхлийн гахайн ферм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()