Хойд Солонгосоос дүрвэсэн охидын нэг өдрийн амьдрал

Ким Кьёнг-ок (Kim Kyeong-ok) 12 настай байхдаа ээжийнхээ хамт Хойд Солонгосоос Хятад руу дүрвэж байжээ. Тухайн үед түүний ээж хилийн чанадад ажиллах зөвшөөрөл авсан 60 мянган хүний тоонд багтаж чадсан бөгөөд бага охиноо хамт авч явахаар шийдсэн байна. Харин одоо Кьёнг-ок 21 настай, Өмнөд Солонгост аж төрж байна. Тэрээр улсаасаа дүрвэх ямар хэцүү байсан, өнгөрсөн хугацаанд юу үзэж туулсан, өмнөдийнхөн түүнд хэрхэн ханддаг талаар гэрэл зурагчин Кейтлин О’Хара (Caitlin O'Hare)-тай хуваалцжээ. Тэрээр О’Харагийн 2015 оны гэрэл зургийн төслийн гол дүр болсон юм. 

Хойд Солонгосоос дүрвэсэн охидын нэг өдрийн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өмнөд Солонгост хичээл  орой хүртэл ордог бөгөөд сурагчид өдөрт 16 цагийн хичээл үзэх нь ч бий. Сургуулийн сурагчдын дунд маш их өрсөлдөөн байдаг нь Кьёнг-окт ихээхэн хүндрэлтэй санагддаг гэнэ. Тэр их сургуульд орохыг хүсэхгүй байгаа учир үсчин, гоо сайхны сургалтад сууж байгаа. Ахлах сургуулиа төгсмөгцөө тэрээр гоо сайхны салбарт ажиллаж, мөнгө олох зорилготой байгаа аж.

2007 онд Бээжин 2008 оны зуны Олимпын наадамд бэлдэх ажилдаа орсон байжээ. Олимпын наадмын өмнө Хойд Солонгосоос ирсэн дүрвэгсдэд үзүүлэх дарамт шахалт ихсэж, тэд энэ орны бүх хүмүүсийг эргэн эх нутаг руу нь буцаах арга хэмжээ авч байсан юм. Хятадад амьдрахад ихээхэн хүндрэлтэй болсон учир түүний ээж Өмнөд Солонгос руу зугтахаар шийдсэн байна. Гэхдээ Өмнөд Солонгос руу зугтах тийм ч хялбар байсангүй. Тэд Хятадын иргэдээс нуугдаж хэсэг хугацаанд амьдарсан бөгөөд Вьетнам, Камбожоор дамжин Өмнөд Солонгост хүрэх зорилготой байсан гэнэ. Ингээд азаар тэд Камбожийн христийн сүмд хэсэг хугацаанд нуугдаж, 2008 онд Өмнөд Солонгост иржээ. 

19:30-ийн үед хичээлээ тараад гэр рүүгээ явж буй Кьёнг-ок.

Кьёнг-ок Хойд Солонгосоос Хятад, Вьетнам, Камбожи руу хийсэн аяллынхаа зургийг харуулсан юм. Зураг дээр түүний гурван эгчийн хоёр нь болон хойд солонгосын цэргийн ангийн дүрэмт хувцас өмссөн өвөө нь харагдана. Харин бүсгүй өөрөө хойд солонгосын сургуулийн бага ангид сурч байжээ. Үүний хамтаар тэр Өмнөд Солонгост дарсан зургийг харьцуулсан байна. Эл зураг дээр хоолтой цүнх болон солих ээлжийн хэдхэн хувцас харагдаж байгаа бөгөөд эдгээр зүйлсийг тэд ээжтэйгээ зугтаж байх үедээ авч явжээ. Ээж, охин хоёрыг явахын өмнө эгч нарынх нь нэг нь Кьёнг-окт хуучин хувцсаар хүүхэлдэй хийж өгсөн боловч хоол хийх зай цүнхэндээ үлдээх хэрэгтэй байсан учир тэр хүүхэлдэйг авч явж чадсангүй.

Тэрээр Өмнөд Солонгост амьдарч буй Хойд Солонгосын 27 мянган дүрвэгсдийн нэг юм. Ким Жон Ун төрийн удирдлагыг гартаа авснаар хилийн хяналтыг илүү сайжруулсан ч ард иргэд амь насаа дэнчин тавьж ядуу байдал, улс төрийн хатуу чанд дэглэмтэй улс орноос зугтах оролдлого хийсэн хэвээр байна. Өмнөд Солонгос руу зугтаж чадсан 30  мянган дүрвэгсдийн 70% нь эмэгтэйчүүд байжээ.

Сара болон Кьёнг-ок нар Сөүлийн цагаачдын хуаранд анх танилцаж түүнээс хойш хамтдаа байх болжээ. Сара өөрийн жинхэнэ нэрийг нууцлахыг О’Хара-гаас хүссэн байна. “Тэдний нөхөрлөл маш онцгой хэмээн зурагчин бүсгүй ярьсан юм. 

Хойд Солонгосын дүрвэгч 19 настай Кьёнг-ок болон 22 настай Сара (аюулгүй байдлын үүднээс англи нэртэй болсон болно)  нар ижилхэн гутал өмсөж, Сөүлийн христийн сүм  рүү ажил хийхээр явж байна.

Кейтлин О’Хара өөрийн гэрэл зургийн төслийн гол дүртэй маш дотно болсон бөгөөд тэд хамтдаа кино үзэж, нэг нэгнийдээ хонож, өөрийн нутгийн соёл иргэншлийг ярьж өгдөг. “Заримдаа бид солонгос, заримдаа америк кино үздэг байсан. Энэ маш хөгжилтэй цаг үеүдийн нэг" хэмээн гэрэл зурагчин бүсгүй хэлжээ. Кейтлин бүсгүйтэй англиар, харин Кьёнг түүнтэй солонгосоор ярьдаг байжээ.  

Кьёнг-окын гэрт оройн хоолоо идсэний дараа чөлөөт цагаа өнгөрүүлж буй охид.

Кьёнг-ок түүний хамгийн дотны найзаа жирэмсэн болсныг мэджээ. Өмнөд Солонгост үр хөндүүлэх хориотойгоос гадна ганц бие ээжүүдийг үл тоож, нийгмийн хог шаар мэт хүлээн авдаг. Энэ нь ажилгүй болох, гэр бүлийнхний туслалцаа дэмжлэгийг авч чадахгүйд хүргэнэ. Түүний найз нь Өмнөд Солонгост дөнгөж дасан зохицох гэж хичээж байгаа учир сэтгэл зүйн дарамттай байгаа.

Кьёнг-окийн хувьд найзын харилцаа гэдэг маш чухал байсан. Тэрээр 13 настайгаасаа эхлэн Сөүлд ганцаараа амьдарч, сурч байсан бөгөөд түүний ээж нутгийн өмнөд хэсэгт багшаар ажиллаж байсан гэнэ. “Сара болон Кьёнг-ок нар бие биедээ итгэдэг. Учир нь тэдний туулж өнгөрүүлсэн амьдралын түүх ерөнхийдөө төстэй” хэмээн гэрэл зурагчин бүсгүй ярьсан байна. 

Өмнөд Солонгост ирсний дараа Кьёнг-окийн хувьд хэн нэгэнтэй найзлах гэдэг төвөгтэй санагдаж байсан гэнэ. Ангийн хүүхдүүд түүнд маш болгоомжтойгоор хандаж,түүнээс чи тагнуул биш биз хэмээн асууж байжээ. Өмнөд Солонгосын иргэд  хойд солонгосын иргэдийг харгис, итгэл даадаггүй хүмүүс гэж үздэг байна.  Хурдан найзтай болохын тулд Кьёнг-ок караоке өрөөгөөр хэсүүчилж, өөртэйгөө ижил хүмүүстэй харьцдаг байжээ. Түүний ээж нь Чханвонд дуу хөгжмийн багш хийдэг учир бүсгүй чамлахааргүй сайн хоолойтой.  

Үүнээс гадна Кьёнг-ок Өмнөд Солонгост амьдарч буй ямайка-америкийн айлд өргүүлсэн залуутай бат бөх харилцаатай гэнэ. Тэд  хамтдаа шинэ амьдралд дасан зохицох гэж хичээж яваа юм. “Америк залуутай болзож буй хамгийн анхны хойд солонгос эмэгтэй би болов уу” хэмээн бүсгүй наргина. 

Бүсгүй одоо ахлах сургуулийн 3-р ангид сурч байгаа бөгөөд Өмнөд Солонгос руу ирмэгцээ буюу 13 насандаа тамхи татаж эхэлсэн байна. Ямар ч найз нөхөдгүй байсан тэрээр тамхины тусламжтайгаар тавдугаар ангийн тамхичин хүүхдүүдтэй нийлэхийг оролджээ. Өмнөд Солонгосын ахлах ангийн хүүхдүүдийн дунд тамхидалт газар авсан. Тэд хоорондоо тогтмол өрсөлдөж, багш болон эцэг эхчүүдийн хүүхдээсээ хүлээх хүлээлт өндөр байдаг учир энэ нь сэтгэл санааны гүн дарамтад оруулдаг. Тиймээс тэд тамхи татаж тайвшрах арга замыг сонгодог байна.

Гэхдээ Кьёнг-ок, Сара нар шинэ газар маш болгоомжтой амьдарч байгаа. “Өмнөд Солонгост Хойд Солонгосын төлөөлөгчид одоог хүртэл байгаа бөгөөд тэд дүрвэгсдийг олж илрүүлэхийн төлөө ажилладаг. Олон хүмүүс энэ замыг даван туулж чаддаггүй. Жишээлбэл: Кьёнг-окийн том эгч нь 2004 онд Хятадад найзтайгаа зугаалж байгаад ор сураггүй алга болсон бөгөөд хожим нь түүнийг цаазалсан болохыг мэджээ. 2013 онд НҮБ-ын мөрдөн шалгах хорооноос эх орноосоо дүрвэсэн хүмүүст ноогдуулах шийтгэлийн төрлүүдийг нэрлэсэн бөгөөд үүнд шоронд хорих, цаазлах, төрөл бүрээр эрүүдэн шүүх, өлсгөлөнд нэрвүүлэх гэх мэт зүйлс багтана. 

Гэрийнхээ тагтан дээр тамхи татаж буй Кьёнг-ок.

Тэрээр үсчин, маникюрчин чиглэлээр сурч байгаа бөгөөд нагац эгчдээ чадах чинээгээрээ тусалдаг. Хойд Солонгост өөрийгөө илэрхийлсэн үс засалтыг хийх боломжгүй бөгөөд зөвхөн стандарт үс засалтыг л хүлээн зөвшөөрдөг байна. Харин Сөүл бол загварын, гоо сайхны ертөнц болсон юм.

Кейтлин О’Хара энэхүү гэрэл зургийнхаа төслөөр Хойд Солонгосын иргэдийн талаар буруу ойлголтыг үгүй хийхийг хичээсэн бөгөөд Хойд Солонгосын иргэд бүгд хэрцгий, уур бухимдалтай хүмүүс биш болохыг харуулахыг зорьжээ.  

Хүүхэд байхдаа бүсгүй гадаад хүмүүстэй бараг таардаггүй байсан бол одоо тэрээр Сөүлийн Итэвон дүүрэгт очих ихээхэн дуртай. Энэхүү дүүрэгт АНУ-ын болон бусад гадаад иргэд амьдардаг. Кьёнг-ок дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүстэй танилцаж, гадаад хоол идэх дуртай гэнэ. Түүний хувьд гадаад хоол нь хэтэрхий чихэрлэг, давстай хэрнээ халуун ногоогүй мэт санагддаг аж. Ялангуяа тэр шпагетти, грекийн гирос, америкийн өглөөний цайг идэх дуртай.

Сөүлд буй хойд солонгосын иргэд цахим сүлжээ болон хүний эрхийг хамгаалах хөдөлгөөний ачаар хоорондоо маш бат бөх харилцаатай болж байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()