Даралт юунаас болж ихэсдэг вэ?

Цусны даралт ихсэх өвчин түгээмэл болж байгаа өнөө үед бид өөрсдийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг үргэлж авч байх хэрэгтэй. АНУ-д гэхэд л 70 сая орчим буюу 25-аас дээш насны хүмүүсийн 40% нь энэ өвчнөөр шаналж байна. Өнөөгийн байдлаар нас баралтын гол шалтгаануудад цусны даралт ихсэх, түүнээс үүдэлтэй өвчлөлүүд орж байгаа бөгөөд 2025 он гэхэд дэлхий дээр нийт 1,56 тэрбум хүн энэ өвчнөөр өвдөнө гэсэн судалгаа гарчээ. Уг өвчнөөс сэргийлэхийн тулд доорх зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй! 

Даралт юунаас болж ихэсдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цусны даралт ихсэх гэж юу вэ?

Цусны даралт нь венийн судасны ханаар өнгөрөх цусны урсгал хүчтэй болох үед үүсдэг бөгөөд энэ нь зүрхэнд сөргөөр нөлөөлж, үхэлд ч хүргэж болно.

Цусны даралт ихсэх өвчин нь ихэнхдээ өөх тос болон натрийн агууламж ихтэй хоол хүнс хэрэглэснээс үүдэлтэй боловч нас, хүйс, гэр бүлийн онцлог, биеийн жин, хоол хүнс, амьдралын хэв маяг гэх мэт зүйлс ч  мөн нөлөөлдөг байна. 

Цусны даралт ихсэх гэж юу вэ?

Цусны даралт ихсэхэд нөлөөлөх бусад хүчин зүйлс:

  • Бөөрний өвчлөл
  • Хурхирах, унтаж байх үед амьсгал тасалдах
  • Нойр булчирхайн хавдар
  • Төрөлхийн зүрхний гажиг 
  • Бамбайн булчирхайн үрэвсэл 
  • Жирэмснээс хамгаалах эм, гуурсан хоолой тэлэх эм (decongestant)  болон зарим төрлийн өвчин намдаах эмийн хэрэглээ
  • Архи хэтрүүлэн хэрэглэх
  • Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ

Цусны даралт ихсэхэд нөлөөлөх бусад хүчин зүйлс:

2 Цусны даралт ихсэх шинж тэмдэг илрээд удсан тохиолдолд, дараах өвчнүүдийг үүсгэдэг байна

  • Метаболик синдром буюу бодисын солилцооны хам шинж
  • Зүрхний архаг дутагдал
  • Нүдний өвчин 
  • Зүрхний шигдээс
  • Ой санамжаа алдах
  • Цус харвалт
  • Аневризм гэх мэт...

Цусны даралт ихсэх шинж тэмдэг илрээд удсан тохиолдолд, дараах өвчнүүдийг үүсгэдэг байна

3 Цусны даралт ихсэх өвчнийг дараах шинж тэмдгүүдээр эрт илрүүлж болно

Цусны даралт ихсэх өвчнийг хүнд үедээ ортол нь илрүүлэхэд төвөгтэй боловч доорх шинж тэмдгүүд үе үе илэрч байгаа бол уг өвчнөөр өвдсөн байх магадлалтай. 

  • Цээжээр өвдөх
  • Ухаан балартах
  • Нүдний асуудал, харааны бэрхшээл
  • Зүрхний хэм алдагдал
  • Чих шуугих
  • Уруул хатаж, омголтох
  • Шээсний өнгө хувирах, үнэртэй болох

Мөн толгой өвдөх, хамраас цус гоожих, амьсгал давхцах, сэтгэл түгших, тайван бус байх, бие сулрах, хөлрөх, нүүр улайх гэх мэт шинжүүд илэрч болно. 

Цусны даралт ихсэх өвчнийг дараах шинж тэмдгүүдээр эрт илрүүлж болно

4 Цусны даралт хэт бага байх нь сайн зүйл биш

Цусны даралт багасах нь нас ахих үед элдэв өвний суурь болох талтай ба зүрх, тархи болон бусад амин чухал эрхтнүүд дэх цусны урсгалын дутагдал үүсгэх аюултай. Гэвч энэ өвчнийг таньж, илрүүлэх шинж тэмдгүүд нь тийм ч тодорхой биш учраас ихэнх тохиолдолд хүмүүс бие махбодио шим тэжээлээр дутагдаж, өвчилж эхэлснийх нь дараа л мэддэг. Энэ үед дараах шинж тэмдгүүд илэрч болно:

  • Ухаан алдах
  • Толгой эргэх 
  • Дотор муухайрах
  • Анхаарал төвлөрөхгүй байх
  • Нүд бүрэлзэх
  • Арьс цонхийх
  • Ядрах, сульдах
  • Амьсгал давхцах
  • Ам цангах
  • Сэтгэл санаагаар унах

Цусны даралт хэт бага байх нь сайн зүйл биш

5 Цусны даралтаа хэрхэн хэмжих вэ?

Цусны даралтыг хэмжих хамгийн нийтлэг арга бол цусны урсгалын даралтыг хэмжих аппаратаар гэртээ эсвэл эмнэлэг дээр очиж хэмжүүлэх юм. Эрүүл мэндийн үндэсний төвөөс цусны даралтын тухай дараах мэдэгдлийг хүргэсэн байна. 

  • Хэвийн: 120/80
  • Урьдчилан сэргийлүүштэй: 120-139 / 80-89
  • 1-р шатны өндөр даралттай: 140-159 / 90-99
  • 2-р шатны өндөр даралттай: 160/100-аас дээш.

Цусны даралтаа хэрхэн хэмжих вэ?

6 Цусны даралтаа хэрхэн хянах вэ?

Уг өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол уураг, магни, кальци, кали, фолийн хүчил, омега 3-аар баялаг хоол хүнс хэрэглэж, цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулах юм. Мөн судасны ханыг тэлэх какао, коэнзим Q10 (тосонд уусдаг бодис), Л-Аргинин буюу үл орлуулах амин хүчил болон сармис гэх мэт судсыг өргөсгөж, цусны эргэлтийг сайжруулах бодисууд орсон хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Цусны даралт ихэссэн үед хоолны дэглэмийг маш сайн барьж, элсэн чихэр, транс-өөх, кофейн, натри ихээр агуулсан бүтээгдэхүүн, архи, тамхинаас татгалзаарай. 

Цусны даралтаа хэрхэн хянах вэ?

Цусны даралтаа тогтмол хянаснаар та эрүүл, урт удаан амьдрах болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()